Хэрвээ улс оронд зарим нэгэн хүнсний бүтээгдхүүн жишээ нь элсэн чихэр, үр тариа гэх мэтийн үнэ эрс өсвөл засгийн газар эдгээр бүтээгдхүүнийг дотоодын зах зээл дээр их хэмжээгээр гаргаж үнийн өсөлтийг зогсоож чадна. Бүтээгдхүүний хэмжээг эрс нэмэгдүүлснээр үнийг унагаж болно. Дотоодын зах зээл дээр худалдаа хийхийн тулд засгийн газар эдгээр бүтээгдхүүний их хэмжээний нөөцтэй байх ёстой. Юмыг яаж мэдэх вэ? гэгчээр... Энэ нөөцийг л дотоодын зах зээлийн худалдааны сан гэж нэрлээд байгаа юм. Бараа бүтээгдхүүн одоохондоо хямд байгаа үед засгийн газар эдгээр бүтээгдхүүнийг хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлийн санг дүүргэж байх ёстой. Харин үнэ эрс өсөх үед нь зарж эхлэх ёстой юм.