Европын Холбоо (ЕХ) нь Австри, Бельги, Болгар, Их Британи, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финланд, Франц, Чех, Швед, Эстони зэрэг европын 27 улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм.  Бүс нутгийн интеграцид чиглэсэн энэ Холбоо 1993 оны Маастрихтын гэрээгээр хууль ёсны болсон юм. 2007, 2009 онуудын Лиссабоны гэрээгэр хэд хэдэн хууль ёсны өөрчлөлт оруулсан билээ. Холбооны нийт орнуудад үйлчилж байсан хуулийн системийг стандартжуулсны хүчинд Шенгений хэлэлцээрийн гишүүн 22 орны хооронд паспортын шалгалтыг өөрчилснийг оролцуулаад үйлчилгээ, капитал, бараа болон хүмүүсийн чөлөөт шилжилт хөдөлгөөнийг баталгаажуулсан нийтийн зах зээлийг байгуулсан билээ. ЕХ-ны Австри, Бельги, Герман, Грек, Ирланд, Испани, Итали, Кипр, Люксембург, Мальта, Нидерланд, Португал, Словак, Словени, Финланд, Франц, Эстони зэрэг 17 улсад нэгдсэн валют еврог эргэлтэнд оруулсан юм.