×
Эдийн засаг Аравдугаар сар 2013

11-р сарын 1-ээс Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлэх боломжтой “Хөрөнгө оруулалтын тухай” шинэ хууль үйлчилж эхлэх юм. Хуулийг батласан парламентын гишүүд энэхүү баримт бичигт ихээхэн найдвар хүлээлгэж байгаа юм.

Дэлхийн санхүүгийн бүх систем АНУ-ын эдийн засаг, доллароос шалтгаалж байгааг сүүлийн үед тус улсын төсөв, төрийн өрийн туйлын хэмжээ тойрон үүссэн ширүүн санал шүүмжлэл харуулав.

Дэлхийн худалдааны байгууллага АНУ, Япон улс ба ЕХ-оос Хятадын талаар мэдүүлсэн заргыг хэрэгсэв. Лондонд хэвлэгдэн гардаг «Файнэншл таймс» сонин энэ тухай мэдээлжээ.

Хятадын AFECC болон оросын «Митлайн» компании Уралд Свердловск мужид цементийн завод барихад 200 сая евро оруулна.

Умард Солонгос бусад улс орнуудтай олон улсын ачаа тээврийн салбарт хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх боломж олгох энэ салбарын тухай хуулийг эргэн хараад байна. Энэ тухай өнөөдөр өмнөд солонгосын тээврийн хүрээлэн уламжлав.

Нефтээ гадаадад нийлүүлдэг орнуудын байгууллага (ОПЕК) түлшний зах зээлийн хөгжилд өөдрөгөөр хандаж байна. Байгууллагын үнэлгээгээр 2035 он гэхэд дэлхийн эрэлт өнөөгийнхөөс 50 гаруй хувиар өсөн нэмэгдэнэ.

Оросын “Восточная энергетическая компания” /”Интер РАО ЕЭС“-ийн 100 % охин компани/ 2013 оны 1-9 саруудад Хятад улс руу нийлүүлэх эрчим хүчний экспортоо 1,5 дахин нэмэгдүүлжээ.

Алт хөрөнгө оруулагчдыг татахаа болиод байна. Алттай холбоотой мэргэшсэн үйл ажиллагаа эрхэлдэг сангуудын ихэнх нь энэхүү нүнжигтэй төмрөөс эрчтэй хурдан түргэн салж байна.

Хятадын Sinopec нефтийн химийн корпораци Канадын баруун хэсэгт Montney, Duvernay занарын орд газруудын 50 хувийг худалдах бодолтой байна гэж Sinopec корпорацын хойд америкийн салбарын тэргүүн Фэн Жицян «Ройтер» агентлагад мэдээллээ.

Гадаадын үйлдвэрлэгчид Хятадыг үйлдвэрүүдээ ажиллуулах шилдэг орон хэмээн үзхээ болив.

Хөгжиж байгаа орнуудын Төв банкууд алт валютын нөөцөө нэлээд нэмэгдүүлэв.Нөөцийн өсөлт хөгжиж байгаа орнуудын зах зээлд капитал ахин шилжиж байгааг тусган харуулсан гэж британийн «Файнэншл таймс» сонинд бичжээ.

Хятадын эрх баригчид төрийн өрийг тойрон үүссэн нууцгай явууллагыг дэмжив. Төрийн өр хангалттай аюулгүй төвшинд байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян мэдэгджээ. Энэ нь төв засгийн газрын зээлсэн хөрөнгө эсвэл орон нутгийн засаг захиргааны өрөнд хамаатайг тодруулж хэлсэнгүй.

Роснефть болон CNPC Тяньзинд нефть боловсруулах завод барих хугацаа, ашиглах болзолыг уялдуулан зохицуулав.

Орос,Хятадын хамтын ажиллагаа нефть хийн салбарт тухайлбал дээд зэргийн технологийн хөгжилд тулгуурлах ёстой гэж өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятадын ШУА-ийн Хэфэйн физикийн хүрээлэнгийн оюутнуудын өмнө үг хэлэхдээ мэдэгдэв.

Оросын «Газпром» компани дорно чиглэлийн талаар тохиролцсоны дараа шууд Хятад улсад баруун чиглэлээр хий нийлүүлэх талаар хэлэлцээрээ эхлүүлэх болно.

Энэтхэгийн өмнөд Тамилнад мужид Орос Улсын тусламжтайгаар барьж байгаа «Куданкулам» АЦС-ын анхны блокыг урд шөнө энергийн сүлжээнд залгасан тухай NDTV телевизийн суваг мэдээллээ.

Дэлхийд нефтийн олж илрүүлсэн нөөц 56, шатдаг хийнх 55 жилд тус тус хүрэлцээтэй байх болно гэж Дэлхийн энергийн зөвлөл үнэлжээ. Шинжээчид ийм үнэлгээг тэр болгон дэмжихгүй байгаа боловч салбар хүнд байдалд орохыг дийлэнх олонхи нь хүлээн зөвшөөрч байна.

Хятад улс 2020 он гэхэд Орост оруулах хөрөнгөө 12 тэрбум долларт хүргэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Хятадын Машин техникийн бүтээгдэхүүний экспорт, импортын худалдааны танхимын ерөнхийлөгч Жан Юйзин мэдэгдлээ.

Хятадын компаниуд Оросын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх нүүрсний төслүүдийг үнэ дуудах худалдаанд оролцох төлевлөгөөтэй байна гэж өнөөдөр Бээжинд ОХУ-ын байгаль орчны сайд Сергей Донской сэтгүүлчдэд мэдээлэв.

Оросын эдийн засаг 2013 оны 3-р улиралд бараг тэг гэсэн өсөлтийг үзүүлжээ. Гэсэн хэдий ч оны төгсгөлд энэ байдал сайжрана гэсэн найдлагатай байна

ОХУ-ыг Хятадтай холбох Амар мөрнийг дайруулан барих төмөр замын гүүрний барилгын ажил 2014 оны 2-р сард эхэлнэ

АНУ-ын улсын өр өнгөрсөн пүрэв гаригт анх удаагаа 17 трлн. доллараас давж, өдөрт 328 млрд-аар нэмэгдэн, улсын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх талаар конгресст тохиролцоонд хүрсэний дараа 1 өдрийн дотор 17 триллион 27 млрд-д хүрчээ

Японы осол гарсан «Фукусима-1» АЦС-ын бохир шингэн хадгалдаг цистерний эргэн тойронд хамгаалалтын хашилтаас гадагшлан борооны усанд урсан гарсан радио идэвхт стронци-90 бодисын хэмжээ байх ёстой хэмжээнээс 70 дахин илүү гарчээ

Бүгд найрамдахчууд болон ардчилагчид америкийн конгресст хамтын хүчээр техникийн дефолтыг даван тууллаа

Японы банкны лобби, якудзо бүлэглэлийн гишүүдэд өгдөг авто машин авах болон жижиг бизнесийн санхүүжилтэд олгодог зээлийн үл төлөлтөөс залхсанаа мэдэгджээ

Хятадын Lenovo Group Ltd канадын BlackBerry Ltd смартфон үйлдвэрлэгчийг худалдан авах боломжийг идэвхтэй судлаж байна

Их Британийн эрх баригчид улс оронд нь АЦС барихад хөрөнгө оруулах зөвшөөрөл хятадын компаниудад өгөх бодолтой байна

Татвар-төсвийн хүчин зүйл ба банкны секторын шахалт багассаны ачаар 2014 онд дэлхийд макроэдийн засгийн үзүүлэлт өсөн нэмэгдэнэ

Оросын «Роснефть» нефтийн компани болон хятадын CNPC нефть хийн корпораци Зүүн Сибирьт хайгуул, олборлолтын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зурав

Бүгд найрамдах ба ардчилсан намынхны төрийн өрийн асуудлаархи маргаанаас болж саяхан үүссэн улс төрийн хямрал АНУ-ын дайснуудыг зоригжуулж, анд нөхдий нь түгшүүлсэн

Хятадад 3 дахь улиралд эдийн засгийн өсөлт таамагласан хэмжээнд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7,8 хувь болсон

Энэ оны 3 дахь улиралд Хятадын валютын нөөц 163 миллиардаар өссөн нь 2011 оны 2-р улирлаас хойшхи хамгийн их өсөлт юм. Түүний бий болсон эх сурвалж шинжээчдийн хувьд оньсого юм.

АНУ-ын Конгрессын дээд танхим дахь ардчилсан ба бүгд найрамдах намын теөлөөлөгчид төрийн өрийн туйлыг дээшлүүлэх, засгийн газрын санхүүжүүлэлтийг сэргээх тухай хуулийн төслийн харилцан найр тавьсан хувилбарыг ойрын хэдэн цагт бэлтгэж мэднэ гэж сенатын албан газрын төлөөлөгчид мэдээлэв.

Өнөөдөр хятадын Гуандун мужийн Гуанжоу хотод олон салбарын томоохон яармаг нээгдэв. Харин оролцогчдын тоо цөөрсэн байна. Бүтээгдэхүүнээ гол төлөв гадаадад нийлүүлж байгаа 24517 үйлдвэрлэгч түүнд оролцож байна.

Одоогийн эдийн засгийн байдал монголын парламентыг хөрөнгө оруулалтын тухай хууль батлахад хүргэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг 2014 онд 16% хүртэл, харин Монголын ДНБ-ийг10-12%-иар өсгөх ёстой юм.

Өнөөдөр АНУ-ын сенат дахь ардчилсан болон бүгд найрамдах намуудын төлөөлөгчид төсвийн хямралыг давах төлөвлөгөөг хэлэлцүүлэхээр оруулах бодолтой байна.

Оросын инфляци энэ сард 6,2 байна гэж ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны сайд Алексей Улюков мэдээлжээ

2020 он гэхэд юань дэлхийн худалдааны гүйлгээ хийгдэх 2-3 дахь валют болж магадгүй юм

АНУ-д дефолтоос сэргийлэх, засгийн газрын санхүүжилтийг сэргээхийг уриалан бүгд найрамдахчууд болон ардчилагчдын хоорондын яриа хэлэлцээр өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Сенатад шилжжээ

АНУ-ын төслийн хямралыг тойрсон байдал «сүүлийн тоолох» шатандаа орлоо: 10 сарын 17-нд АНУ-ын төсөл бараг л барагдах юм

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
4
19
25
27
28