×
Эдийн засаг Наймдугаар сар 2013

Дэлхийн нефтийн зах геополитикийн газрын зураг дээр АНУ-ын пуужингуудын онилгооны цэгийг эмзэгээр мэдрээд байна. Сирийг бөмбөгдөхийг заналхийлэхэд л нефтийн үнэ дөрвөн сарын дээд хэмжээгээ шинээр тогтоов.

Орос улс 2013 онд цэрэг дайны салбарт 68,8 млрд. долларын зарлагын үзүүлэлтээр Америк, Хятадын дараа дэлхийд гуравдугаар байр эзэлж байна.

Оросын нүүрс олборлолтыг дотоодын болон гадаадын зах зээл дээр хэрхэн яаж илүү сонирхол татахуйц болгох вэ? Энэ асуултанд Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш эрчим хүчний цогцолборын стратегийн хөгжлийн комиссийн хуралдаанд оролцогчид хариулахыг оролдсон.

”Прагматик болон тайлагнал нь Орос улсын “Их хорийн ” ДХУ-ыг удирдахдаа удирдлага болгож байсан тэргүүлэх хоёр санаа юм. Оросын “G-20” дахь шерпа буюу төлөөлөгч Ксения Юдаева Орос улс “Их хорийн“ удирдагчдын ДХУ-ыг угтан өмнөө ямар зорилго тавьсан болон ямар үр дүнд хүрсэн тухай ярьсан юм.

Алс-Дорнодын үерийн улмаас бүс нутгийн хөдөө аж ахуйн хохирол 240 сая ам. доллар хүрээд байна гэж ОХУ-ын хөдөө аж ахуйн сайд мэдэгдэв.

Ойрын жилүүдэд Хятад улс нефтийн импортыг багасгахыг хичээж, занарын нефть, хий хэрэглэхэд шилжинэ гэж Хятадын нефтийн их сургуулийн профессор Пан Чанвэй мэдээлэв. Үүний хамт 2020 он гэхэд Хятад хоногт нефтийн импортыг  8,3 сая баррельд хүргэхээр төлөвлөсөн юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөл Шанхайд худалдааны чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг албан ёсоор батлав.

Оросын «Хоолойн төмөрлөгийн компани» Орос, Белорус, Казахстаныг нэгтгэсэн Гаалийн холбоонд хандан хятадын хоолой үйлдвэрлэгчдийн зориуд үнэ алдаж худалдах ажиллагааг мөрдөн байцаах хүсэлт тавьжээ.

Оросын сангийн яамнаас банкуудыг татвар төлөгчдийн хөрөнгөөр аврахаа болихийг санаачлав. Оросын тусгай газраас энэ тухай илтгэлийг Санкт-Петербургад ойрын дээд хэмжээний уулзалт дээр «их хорийн» (G20) улсын удирдагчдын анхааралд толилуулах юм.

Оросын «Внешэкономбанк» (Гадаад эдийн засгийн банк) улсын корпораци капиталын зах зээлд гарах замыг жижиг бизнест нээж өгч байна. Тус корпораци дэлхийн томоохон Adams Street Partners олон улсын хөрөнгө оруулалтын сантай хамтран «сангийн сан» гэгчийг байгуулж байна.

Казахстан 2013-2015 онд жилд ураны хүдрийн олборлолтыг 17-оос 25 мянган тоннд хүргэж нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр тус улсын аж үйлдвэр, шинэ технологийн яам мэдээллээ.

Дэлхийд томоохонд ордог Оюутолгой алтны уурхайг хянадаг англи-австралийн уул уурхайн RioTinto концерн Монголын эрх баригчидтай маргалдсаны улмаас 1700 ажилчнаа цомхотгохооор төлөвлөж байгаа тухай The Wall Street Journal бичжээ.

Иранд 1,8 триллион долларын өртөг бүхий нефтийн нөөцийг илрүүлсэн тухай өнөөдөр Мехр агентлаг Ираны нефтийн дэд сайд Ахмад Галебанийн мэдээллээс иш татан уламжлав.

Олон улсын валютын сангийн удирдлагын шинэтгэл Санкт-Петербургад G20 дээд хэмжээний уулзалтын хэлэлцүүлгийн гол сэдвийн нэг болно.

Орос улсын Тээврийн яам Монгол улсын Зам, тээврийн яамтай Орос, Хятадын хооронд төмөр замын транзит ачаа тээврийн хөгжлийг үргэлжлүүлэх тухай хэлэлцэн тохиролцов. Энэ тухай ОХУ-ын Тээврийн яамнаас уламжилжээ.

Монгол улс тэнгист ойртож, ачаа барааг Хятад улсын хойд хэсгээс АНУ руу хоёр дахин хурдан түргэн хүргэх болно.

Ойрын 5-10 жил Орос улс АЦС барьж байгуулах тендерт ялах болно. Ийм таамгийг орхосын эрчим хүч, аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр “Росатомы” тэргүүн Сергей Кириенкогийн Хятад ирээдүйд атомын аж үйлдвэрийн зах зээл дээр Орос улсын гол өрсөлдөгч байх болох тухай хийсэн мэдэгдэлд ийн тайлбар хийсэн юм

Япон улсын ерийн хэмжээ, энэ оны 6 сарын суулээр анх удаагаа 10,3 триллион долларыг давжээ. Энэ тухай тус улсын сангийн яамны сайд мэдэгдсэн байна.

Хятадын нефтийн том компани PetroChina, Америкийн Exxon Mobil компанитай нэгдэж Иракийн өмнө зүгт орших Румайлын асар том орд газрын бүрэлдэхүүнд багтдаг «Баруун Курна-1» хэмээх нефтийн томоохон орд газрыг боловсруулахаар болжээ.

2013 онд Хятад улсад төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ зам тавихад 660 тэрбум юань (106,5 тэрбум доллар) оруулах тухай өнөөдөр Хятадын төмөр замын корпораци зарлан мэдээллээ.

Хил орчмын Кэсонд солонгос хоорондын аж үйлдвэрийн цогцолборт ажилласан БНСолонгос Улсын компаниудад нийт 280,9 тэрбүм вон (251,2 сая доллар) даатгалын төлбөр төлөх тухай өнөөдөр тус улсын засгийн газраас зарлан мэдээлэв.

Орос улсад жижиг бизнест туслах арга замыг хайж байна. ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яам хувийн үйлдвэр эрхлэгчдээс хоёр жилийн хугацаанд татвар авахгүй байхыг санал болгожээ. Яамны төлөвлөж байгаагаар, энэ нь оросын 2 сая орчим иргэнийг хувийн ажил, хэрэгтэй болоход зоригжуулж мэднэ

Хятадын Sinopec нефтийн химийн корпораци сибирийн Красноярскын хиймэл каучук үйлдвэрлэх заводын 25 хувь+1 хувьцааг оросын томоохон СИБУР нефтийн химийн компаниос худалдан авчээ

Британийн тусгай албад Lenovo компьютеруудийг хэрэглэхээс татгалзаж байна. Ми-5, Ми-6 албад хятадын мөн загварын техникийг нууц ажилдаа хэрэглэхээ болив. Хятадын компани тагнан турших ажиллагаа явуулж байна гэж сэжиглэсэн явдал Lenovo компьютерийг хэрэглэхээс татгалзах албан ёсны шалтгаан болов

Amazon интернет-дэлгүүрийг үүсгэн байуулагч, дэлгүүрийн захиргааны дарга Жефф Бэзос америкийн Washington Post сониныг худалдан авчээ

Энэтхэгийн парламент тус улсын хүн амын гуравны хоёрыг санхүүжүүлэхэд зориулсан хөтөлбөрийг хэлэлцэх ажилдаа ороод байна

Хятад улс, орон нутгийн болон доод шатны засаг захиргааны өр зээлийн нийтийг хамарсан аудитийн шалгалтад нэрвэгдээд байна. Улсын өр зээл арвижих, нийгмийн тэсрэлтээс сэрэмжлүүлэхэд асуудлын унэ цэнэ оршино

8 сарын 4-өөс Сирид, санхуугийн бух гүйлгээг гадаадын валютаар хийхийг хоригложээ. Энэ заалтанд БНУ-ын ерөнхийлөгч Башар Асад гарын усэг зурсан тухай САНА мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

БРИКС-ийн Хөгжлийн банк 2015 он гэхэд хамгийн анхны төслийг санхүүжүүлэх болно гэж баасан гаригт Оросын улсын сангийн дэд сайд Сергей Сторчак оросын сэтгүүлчдэд уламжлав.

Европын комисс баасан гаригт ЕК-ийн худалдааны асуудлын бүрэн эрхт төлөөлөгч Карела де Гюхтагийн БНХАУ руу импортлодог фото цахилгаан зайнуудын үнийн тухай төлөвлөгөөг сайшаан дэмжив.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013
1
2
9
11
17
18
19
21
25
28
31