×
Эдийн засаг Долоодугаар сар 2013

Оросын эрдэмтэд Монгол улсын ган гачигтай нутагт тариа будаа тариалах тулгамдсан асуудлыг шийдэхийг оролдов.

Хятад Бенгалийн хоолой руу үрсэлт хийв. Мьянмын баруун эргийн газрын усан доорх үргэлжлэлээс хятадын хилийн Жуйли хүртэл хий шахаж эхэлсэн. 7-р сарын 28- нд хийн хоолой тавих бэлэгдлийн товчлуурыг Мьянмын дэд ерөнхийлөгч Ньян Тон болон Мяьнма дахь БНХАУ ын элчин сайд Ян Хоулань нар дарсан юм. Мандалайд болж өнгөрсөн ёслолын арга хэмжээ нь тус улсын хүн ам хийн хоолойг бусдын газар доогуур явуулж буйд дургүйцэж байгаа болон Өрнөдийнхэн, Япон, АНУ –н Мьянма дахь Хятадын нөлөөг хязгаарлах оролдлогууд идэвхжиж байгаа үед болж байна.

Сүүлийн 23 жилд хятадын эдийн засгийн өсөлт энэ онд анх удаа аажим болж, хамгийн доод хэмжээнд хүрэв. Улс орныхоо эдийн засгийг дэмжинэ

Өчигдөр Бээжинд Европын хөдөө аж ахуйн асуудал эрхлэх комисс болон БНХАУ-ын засгийн газар хуурамч согтууруулах ундаатай тэмцэх тухай захидалд гарын үсэг зурсан гэж Брюссельд ЕХ-ны хэвлэлийн алба мэдээллээ

АНУ-ын Конгресс Ираны эдийн засагт хориг арга хэмжээ авах шинэ багц бэлтгэж байна. АНУ-ын Конгрессын хоёр танхимаас бэлтгэж байгаа хуулийн төсөлд Ираны уул уурхай болон барилгын салбарын байгууллагуудыг “хар жагсаалтанд” оруулахаар тусгах аж

АНУ-ын эдийн засаг жил бүр кибэр гэмт хэргийн улмаас 100 тэрбум доллар хохирол амсч байна. Энэ тухай “Уолл стрит джорнэл Юроп“ сонин өнөөдөр мэдэгдлээ.

Эдийн засгийн өсөлтийн хурд аажим болсон нөхцөлд ДНБ-ний өсөлт жилд 7 хувь болох нь туйлын доод хэр хэмжээ хэмээн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян тэргүүтэй засгийн газар үзэж байна.

7-р сарын 19,20-ны өдрүүдэд “Их хорийн” орнуудын сангийн сайдууд болон төв банкнуудын тэргүүн нар ээлжит удаагаа дэлхийн эдийн засгийн буурсаар байгаа өсөлтийг урамшуулах боломжуудыг ярилцан хэлэлцэв.

G20,

БНАСАУ-тай хамт Кэсон аж үйлджвэрийн цогцолборт ажиллаж байсан өмнөд солонгосын компаниуд бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө эндээс гаргаж явуулсаар байна гэж эдгээр хоёр орны харилцааг хариуцсан Емнед Солонгосын нэгтгэх яам мэдээллээ.

Удахгүй орос-монголын хилээр нэвтрэхэд тав тухтай болох юм. Тиймээс бага хугацаа ч зарцуулдаг болно. Монголтой хил залган оршдог Оросын хот Хиагтад, урьдынхаас хоёр дахин илүү хүлээн авах хүчин чадалтай шинэ автомашины шалган нэвтрүүлэх бүс баригдаж байна.

“Инновационные металлургические технологии” байгууллага нь Эрхүүгийн техникийн их сургуулийн технопаркийн бүрэлдэхүүнд ордог бөгөөд 2016 он хүртэл Монгол улстай хамтран “хурдан” ширэмний үйлдвэрийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Энэ онд хятадын эдийн засгийн өсөлтийн хурд таамагласнаас бага болох эрсдэл тулгарсан гэж Олон улсын валютын сан тэмдэглсэн тухай өнөөдөр Bloomberg агентлаг мэдээллээ.

Дэлхийд томоохонд тооцогдох Монголын Оюу Толгойн алтны орд газрын хянах Rio Tinto нь Монгол улсын эрх баригчидтай төслийн боловсруулалтын асуудлаар ерөөс тохиролцож чадахгуй байна. Засгийн газар, Rio Tinto компаний хооронд маргаантай 22 асуудал байна.

Хятадын CNNC улсын атомын корпорац шинэ технологийг ашиглан уран олборлох урьд үзэгдээгүй гүнзгий цооног өрөмдөв.

Хятадын «Юньзинь» хөрөнгө оруулалтын сан Оросын Амар муж дахь Гаринский төмөр хүдрийн орд газрыг эзэмшихэд бараг 1,4 тэрбум доллар оруулахад бэлэн байна.

Орос улсын “Газпром” корпорац жилд Хятад хүртэл 60 тэрбум шоо метр хүртэл хүчин чадалтай “Сила Сибири” хийн хоолойг тавих ажлаа ирэх 11-р сард эхлүүлж магадгүй байна .

«Роснефть» Сахалиныг эзэмшиж эхэллээ.Улсын компаний удирдлага Игорь Сечин видео бага хурлын үеэр ерөнхийлөгч Владимир Путинд энэ стратегийн ач холбогдол бүхий бүс нутгийн ирээдүйн талаар ярьсан байна.

Сахалин дэлхийн энергийн төв болж мэднэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Сахалины газар зүйн байрлал болон «АНДБН-ийн орнуудтай тогтоосон хэлхээ холбоо, тэргүүлэх компаниудтай амжилттай хамтран ажиллах арга барил энд дэлхийн энергийн төвийг байгуулах үндэс суурь болно» гэж тэрээр хэллээ.

Олон улсын санхүүгитйн хямралаас сэрэмжлэхийн тулд дэлхийн банкны системийг өөрчлех хэрэгтэй гэж дэлхийд нэр алдартай Бангладешийн эдийн засагч Мухаммад Юнус «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

Сөүлд 13 дахь удаагаа Олон улсын “Нано Корея 2013” үзэсгэлэн зохиогдов. Дэлхийн чанартай томоохон хэмжээний энэ чуулганд 13 орны 330 гаруй  компаниуд оролцов.

Умардын болон Өмнөдийн хоёр хоног үргэлжилсэн яриа хэлцээний үеэр өмнөдийн бизнес эрхлэгчдийг хамтарсан аж үйлдвэрийн бүсэд аялуулахаар хэлэлцэн тохиролцов. Мөн 7-р сарын 10- нд Өмнөд болон Умардын төлөөлөгчдийн ээлжит уулзалтыг явуулан, аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг сэргээх нөхцөлүүдийг ярилцахаар зөвшилцөв.

Орос улс дэлхийн хамгийн баян орнуудын жагсаалтанд оржээ. Дэлхийн банк жил тутмын чансааг тодорхойлох хүрээнд Орос улсыг хүн амын “дундаас дээш” орлоготой бүлгээс “өндөр орлоготой” улс орнуудын бүлэгт оруулжээ.

Ойрын дөрвөн жилд Оросын батлан хамгаалах салбарын санхүүжүүлэлт жил дутам дунджаар 20 хувиар өсөн нэмэгдэж, 2016 онд 104 тэрбум долларт хүрнэ.

Цэргийнэхэн Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулж, Үндсэн хуулийн шүүхийн удирдагчийг шилжилтийн үеийн төрийн тэргүүнээр томилсноос хойш нефть, алтны үнэ нэмэгдэж байна.

Оросын зэвсэг нийлүүлэх «Рособоронэкспорт» компанийн авсан захиалгуудын өртөг 2013 оны 7-р сарын байдлаар 34 тэрбум долларт хүрсэн.

Оросын улсын корпорацуудын удирдагчид болон ерөнхийлөгч буюу засгийн газраас томилох ажилтнууд орлогоо төдийгүй зарлагаа нийт олонд тайлагнах ёстой. 6-р сарын сүүлээр засгийн газар ОХУ-ын хууль тогтоомжод оруулах зохих засварыг батлав. Хөдөлмөрийн яам авилгалыг эсэргууцэх зорилгоор эдгээр засварыг бэлтгэжээ.

7-р сарын 1-2 ний өдрүүдэд Москвад явагдах ДХУ- аар хий экспортлогчдын форумд оролцогч орнуудын ашиг сонирхолуудыг хамгаалахад хийх зохицуулалтын алхмуудыг хэлэлцэнэ. ОХУ –аас гадна тус байгууллагад Алжир, Болив, Венесуэл, Египт, Иран, Катар, Ливи, Нигер, Оман, АНЭ, Тринидад,Табаго болон Эквадорын Гвиней орж байна. Тэд нийлээд дэлхийн –цэнхэр түлшний” нотлогдсон нөөцийн 65 хувийг эзэмшдэг төдийгүй, тэдэнд дэлхийн экспортын тал ноогддог байна. Тус байгууллагад ажиглагчийн статустайгаар Нидерланд, Норвеги,Казахстан болон Ирак ордог.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
6
7
9
11
13
14
15
20
26
27
28
31