×
Эдийн засаг Зургаадугаар сар 2013

Хятадын Sinopec компани “Миссисипи лайм ” АНУ-ын нефть-хийн орд газрыг 50 хувийн үнэт цаасыг 1,02 тэрбум долл. худалдан авсан тухай хятадын компани уламжлав.

Энхийн атомын хөгжлийн хэтийн төлөв, аюулгүй байдал «Атомын энерги ХХ1 зуунд» сэдэвт олон улсын бага хурлаар хэлэлцсэн гол сэдэв боллоо.

«Эрдэнэт» уул уурхайн комбинат, «Монголросцветмет» зэрэг орос-монголын хамтын үйлдвэрийн ажлын үр ашгийг дээшлүүлэх нь зайлшгүй чухал гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Виктор Самойленко ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө өгүүлэв.

Орос улс өөрийн нутаг дэвсгэрт монголын үхрийн мах нийлүүлэх сонирхолтой ялангуяа, сибирийн бүс нутгуудад. Энэ тухай Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайд Виктор Самойленко ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

Гадаадын хөрөнгө оруулагчид ялангуяа, Орос улсын хөрөнгө оруулагчид Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэдэгт найдаж байна.

Санкт-Петербургад Олон улсын эдийн засгийн форум ажиллаж дуусав. Баасан гаригт Владимир Путин бугд хуроалдаанд дээр үг хэлж, чухал чухал мэдэгдэл хийлээ.

«Газпром» болон японы компаниудын нэгдэл «Владивосток-СПГ» төслөөр ойлголцох тухай санамж бичигт гарын үсэг зурсан гэж оросын компанийн мэдээлэлд өгүүлжээ.

Өнөөдөр ажиллаж дуусах Петербургийн олон улсын эдийн засгийн форум «мэдлэгийн эдийн засгийн» хөгжлийг чухалчлан үзсэн юм.

Эдийн засгийн гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх, тээврийн өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлэх, тарифын өсөлтийг хязгаарлах нь Орос улсын удирдлагаас эдийн засгаа өрнүүн хөгжүүлэхээр авах зөвхөн хэдхэн арга хэмжээ юм. Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн форум дээр улс орныхоо хөгжлийн шинэ шинэ чиг баримжааг тодорхойлов.

Эдийн засгийн салбарт Орос улсын стратегийн чиг бодлого Төв Банкны халаа сэлгэлгэ ба Кремлийн засаг захиргаа, Сайд нарын танхимаас үл шалтгаалан өөрчлөгдөхгүй хэвээр байх болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын бүгд хуралдаан дээр мэдэгдэв.

«Роснефть» компанийн ерөнхийлөгч Игорь Сечин, Хятадын үндэсний нефть хийн корпорацын ерөнхийлөгч Жоу Зипин нар нефть нийлүүлэх тухай урт хугацааны хэлэлцээрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхий сайд Жан Гаоли хоёр байлцах үеэр гарын үсэг зурав.

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад байгалийн шингэрүүлсэн хийн хэрэгцээ хоёр дахин нэмэгдэх явдал түүний экспортыг аажмаар либералчлах шийдвэр гаргах боломж Орос улсад олгож байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Петербургийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түлш-эрчим хүчний цогцолборын хүрээнд хэрэглэгч,үйлдвэрлэгч, операторчдыг нэгтгэх зохицуулагч байгууллагыг бий болгохыг санаачлав.

Хятадын «Петрочайна» нефть хийн компани занарын хий дамжуулах улс орныхоо анхны хоолойг баруун-өмнөд Сычуань мужид барьж эхлэв. Гэсэн ч занарын хийг АНУ-ын чанадад таван жилийн дараа их хэмжээгээр олборлож эхлэх бололтой гэж энерги ба олон улсын бодлогын талаар дэлхийд нэрд гарсан Пулитцерын шагналтан Дэниел Ергин Петербургийн эдийн засгийн форум дээр мэдэгдэв.

Орос улс «Их хорийг» даргалах үеэрээ бизнес-хамтын нийгэмлэгтэй идэвхтэй яриа хэлэлцээ хийнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Оросын төрийн тэргүүн Петербургийн олон улсын эдийн асгийн форумын хүрээнд «Их хорийн» үйлдвэр худадааны бүлгийнхний төлөөлөгчидтэй уулзав.

Японы Hitachi корпораци цахилгаан энергийн салбар дахь ШУТ-ийн хамтын ажиллагааны тухай гэрээнд «Оросын сүлжээ» компанитой хамт гарын үсэг зурсан тухай өнөөдөр японы үйлдвэр, худалдааны хэвлэл «Никкэй» сонин мэдээллээ.

Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн форум ажлаа үргэлжлүүлсээр байна. Төрийн тэргүүнүүд болон дэлхийн томоохон корпорацуудын удирдагчид түүнд оролцож байна. Форумын ажлын 2 дахь өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин «Эдийн засгийн тогтвортой өсөлтийн олон улсын асуудлууд» бүгд хуралдаан дээр үг хэлнэ.

Орос, Хятад улсууд байгалийн хийн асуудлаар хэлэлцээр байгуулах замд гарсан саад тотгорыг арилгаж байна

«Фортум» компанийн дэд ерөнхийлөгч Александр Чуваев:хөрөнгө оруулагчид энергийн салбарыг сонирхож байна.

Өнөөдөр Орос улсын хойд нийслэлд Петербургийн олон улсын эдийн засгийн ээлжит форум нээгдлээ. Нийт 3400 хүн түүний дотор гадаадын томоохон 190, оросын 428 компанийн удирдагчид форумд оролцож байна. Дэлхийн 66 улсын албан төлөөлөгчдийн 144 гишүүн хотод хүрэлцэн очлоо.

Хятад түшмэлийн хэлснээр, Хятад Өмнөд Солонгос руу 500 мянга ш. гар утас илгээх бөгөөд тэдгээрийн 100 мянга нь ухаалаг гар утас байх юм байна. Хятадад ухаалаг гар утаснууд 1 мян юанийн /163 доллар орчим/ үнэтэй байдаг. Өмнөд Солонгост тэдгээрийг 2,8 мян юаниар зарна

Монголын нефть боловсруулах HBOil JSC компани Өмнөд Солонгосын нефть боловсруулах Sungry үйлдвэрийн хувьцааны 20%-г худалдан авчээ. Тус компани нь Орос, Хятад улсаас Монголыг эрчим хүчний хараат байдалд байлгахыг багасгах зорилготой

Харбины 24 дэх олон улсын худалдаа-эдийн засгийн яармагийн үеэр Орос улс Хятад улстай 620 сая $-ын нийлбэр дүн бүхий дөрвөн гэрээнд гарын үсэг зурлаа

Орос, Хятадын хоорондын эдийн засгийн харилцан ажиллагаа янз бүрийн салбарт хөгжиж байна гэж бүс нутгийн хөгжлийн дэд сайд Светлана Иванова Харбины ХХ1У олон улсын худалдаа-эдийн засгийн яармагийг нээж хэллээ.

6-р сарын 20-22-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод жил дутмын Олон улсын эдийн засгийн форум болно. Шинжээчид уламжлалт сэдвээс гадна дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн асуудлыг хөндөх юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014-2016 оны төсвийн илгээлтийг хэлэлцүүлэхээр оруулав. Санхүүгийн бодлогын үндсэн чиглэл тухайлбал нийгмийн өмнө авсан үүргээ гарцаагүй биелүүлэх явдал хэвээр хадгалагджээ.

«Владивосток СПГ» төсөлд нэгдэхийн тулд гадаадын компани 6 сая тонн шингэрүүлсэн хий худалдан авах ёстой гэж Газпром мэдэгдлээ.

Төлөвшин тогтож байгаа болон шилжилтийн эдийн засагтай улсууд юуны түрүүнд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг БРИКС бүлгийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн зүтгүүр хэвээр байна гэж Дэлхийн банкны шинэ илтгэлд өгүүлжээ.

Хятад-африкийн үйлдвэр худалдааны зөвлөл Хятад-африкийн хөгжлийн сантай хамтран нийт 2 тэрбум доллар бүхий хөрөнгө оруулалтын шинэ хоёр санг байгуулна. Эдгээр сангийн үйл ажиллагаа Африкт худалдаа, уул уурхайн аж үйлдвэрийн салбарт үндэсний хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжихэд чиглэнэ.

2013 онд Хятадын засгийн газар дуудлага худалдаагаар оруулах занарын хийн олборлолтыг арав хүртэлх хувиар бууруулна.

Европын комисс хятадын нарны батарейд зориуд үнэ алдах бодлогыг эсэргүүцэх түр арга хэмжээний хувьд нэмэлт хураамж ногдуулах шийдвэр гаргав. «Зах зээлийн төлөөлөгчидтэй өргөн хэлэлцэж, буурьтай нарийн мөрдөн байцаах ажиллагаа явуулсны дараа мөн шийдвэр гаргасан» гэж Европын комиссын худалдааны асуудал эрхлэсэн гишүүн Карел де Гюхт мэдэгдлээ. Энэ хураамжийг шат шатаар нэвтрүүлнэ.
ОХУ,ЕХ-ны хоорондын энергийн асуудлаархи яриа хэлэлцээний амжилт ашиг сонирхолоо харилцан харгалзаж  үзэх, бизнесийн холын хараатай бодлого чухал байгаагаас шууд хамаарагдаж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин Орос улс-ЕХ дээд хэмжээний уулзалтын бүгд хуралдааныг нээж хэллээ. Орос улс, ЕХ хоёр энергийн салбарт зүй ёсны түншүүд болсон гэж тэрээр тэмдэглэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
1
2
3
8
9
10
11
12
14
17
19
24
25
30