×
Эдийн засаг Тавдугаар сар 2013
Орос улс өрсөлдөх чадвартай эдийн засагтай улс орнуудын чансааны жагсаалтанд шууд зургаан байраар дээшлэв. Швейцарын IMD бизнес-сургуулиас явуулсан судалгааны дүн ийм гарчээ. Энэхүү өсөлт нь эерэг хандлагууд ажиглагдаж байгаа  төдийгүй цаашид үүнийг дэмжих шаардлага байгааг өгүүлж байна гэж шинжээчид тэмдэглэж байна. IMD – чансаа дөрвөн бүлгийн үзүүлэлтийг багтаадаг.
Владивостокд болж байгаа АНДЭХ-2013 эрчим хүчний чуулганд оролцогчид үндэсний эрчим хүчний системүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд бүс нутгийн эрчим хүчний цагригийг байгуулах ёстой гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Энэ тухай “Алс-дорнодын эрчим хүчний удирдах компаний “ хөрөнгө оруулалт хөгжлийн асуудлын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Дмитрий Селютин уламжлав.
Энэ онд БНХАУ-ын эдийн засаг 7,75 хувиар өсөн нэмэгдэнэ гэж Олон улсын валютын сан таамаглав. Урьд 8 хувиар өсөн нэмэгдэнэ гэж үзэж байсан. Шинжээчид хятадын эдийн засагт тулгарч мэдэх аюул сорилтыг мөн сангаас нийтлүүлсэн ээлжит тайланд тэмдэглэжээ. Хятадын эдийн засгийн өсөлт хөрөнгө оруулалтын хэмжээнээс хэт хамаарагдаж байна. Эдгээр хөрөнгө оруулалтын чанартай холбоотой асуудлууд гарсан.
Занарын хий тухайлбал түүний олборлолтын экологийн асуудлыг тойрон үүссэн маргаан үргэлжлэсээр байна. Европт ийм төрлийн түүхий эдийн олборлолт эргэлзээ төрүүлэв. Гэвч АНУ-д занарын хий ба занарын нефть аж үйлдвэрийн хэмжээгээр олборлож байна. Шинэ «занарын нүүрс ус төрөгчийн» хэтийн олборлолтын хэмжээг одоогоор лавтай тооцоолоогүй байна.Тэр ч байтугай АНУ  хичнээн их түүхий эд олборлоод байгаагаа хэлж чадахгүй байна.
Орос улс «Юниверсал кредит» хараат бус рейтингийн агентлагийг байгуулахад оролцох нь олон улсын шинэ төслийг амжилттай болгох хүчин зүйлийн нэг гэж хятадын «Дагун» рейтингийн агентлагийн төлөөлөгч Сун Хунгуан мэдэгдлээ. «Дагун» оросын «Рус-Рейтинг», америкийн «Egan-Jones Ratings»-тай хамтран «Юниверсал кредитийг» байгуулж байна.
Дэлхийн 62 улсын 250 гаруй төлөөлөгч энэ өдрүүдэд Владивостокад Русский аралд болж байгаа Ази Номхон далайн энергийн форумд цугларав.Энергийн аюулгүй байдал болон энергийг оновчтой хэрэглэх хүрээнд АНД-н бүс нутгийн орнууд хамтран ажиллах асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан юм. 2020 он гэхэд дэлхийн энергийн хэрэглээний тэн хагас гаруй нь азийн орнуудад ногдоно гэж шинжээчид үзэж байна.
Энэ оны эхний таван сард гадаадаас Вьетнамын эдийн засагт 8,5 тэрбум доллар оруулаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8,9 хувиар илүү их байна гэж өнөөдөр Вьетнам улсын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яам мэдээллээ. Мөн завсар гадаадаас гол төлөв боловсруулах аж үйлдвэр, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулжээ.
Хятадын үндэсний нефть хийн корпорац /CNOOC/ Өмнөд-Хятадын тэнгист Азид хамгийн томд орох тэнгисийн гүний усны өрөмдлөгийн тавцанг барьж дуусгалаа гэж “Чжунго жибао” сонинд уламжилжээ. Хэвлэлийн бичснээр, хийн тавцанг жилийн эцсээр ашиглалтанд оруулах аж. Үүний дараа ашиглалтын хүчин чадал жилд 12 тэрбум шоо метр байгалийн хий байх юм.
Өнөөдөр Ханойд Өмнөд Солонгос, Вьетнам улсууд чөлөөт худалдааны тухай гэрээний асуудлаар яриа хэлэлцээрийн хоёр дахь шатыг эхлүүллээ. Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг чөлөөт худалдааны тухай гэрээний асуудал эрхэлсэн Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Цой Дон Гон тэргүүлжээ. Вьетнамын талаас яриа хэлэлцээрийн гол хүнээр тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ву Хоан оржээ.
Өмнөд солонгосын ЗГ Орос улстай хоёр улсын эдийн засгийн харилцааг дээд зэргээр идэвхжүүлэхэд нөлөө бүхий хоёр талын худалдааны чөлөөт бүсийг байгуулах тухай яриа хэлэлцээрийг сэргээхийг чармайж байна. Ийм шийдвэрийг өнөөдөр Сеул тус улсын төлөвлөлт, сангийн сайд Хён О Сокийн удирдлага дор явагдсан хуралдаанаар гаргажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
23
24
26