×
Эдийн засаг Дөрөвдүгээр сар 2013
Одоо «их хориныг» дарглаж байгаа Орос улсаас хэлэлцэх хэргийн төлөвлгөөнд нь шинэ хэдэн асуудал оруулсан тухай ОУВС-ийн тэргүүн дэд захирал Дэвид Липтон оросын сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр урьд анхаарахгуй байсан хэдэн асуудлыг ОУ-аас хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орүүлжээ. Тухайлбал ялангуяа эдийн засаг нь хөгжиж байгаа орнуудад хөрөнгө оруулалтын системийг бэхжүүлэх асуудал тэдгээрийн дотор байна.
Египетийн эрх баригчид улс орны нь хуурай газар ба эх газрын усан дорхи үргэлжлэлд нефть хийн орд газруудыг эзэмших санал оросын «Газпром нефть», ЛУКОЙЛ, «Газпром», НОВАТЭК компаниудад оруулсан тухай өнөөдөр ОХУ-ын эрчим хүчний сайд Александр Новак мэдээлэв. Одоогоос долоо хоногийн өмнө Египетийн нефтийн сайд Орос улсад айлчлах үеэрээ эдгээр санал дэвшүүлжээ.
Эдийн засгийг мөнгөөр хэт их  урамшуулах нь эрсдэлтэй гэж ОУВС анхааруулав. Зээлийн зах зээлд үүсч мэдэх «хоосон орон зай» дэлхийд санхүүгийн хямрал ахин гаргаж мэднэ гэж тус сан мэдээлсэн тухай «Файнэншл таймс» сонинд бичжээ.
Орос улсын ерөнхий сайд Д.Медведев 2012 оны макроэдийн засгийн дүнг муугүй хэмээн үнэлсэн тухай “Оросын дуу хоолойн” сурвалжлагч уламжлав. Тэрээр өнөөдөр Төрийн думын өмнө засгийн газрын үйл ажиллагааны дүнгийн талаар тайлагнасан юм. Орос улсын төрийн зээл нь харьцангуй доогуур түвшинд байгаа бөгөөд ДНБ-ний 10 хувьтай тэнцэж байна гэж Медведев тэмдэглэв.
Өчигдөр ам доллартой харьцах хятадын юанийн ханш түүхэнд анх удаа маш өндөр хэмжээнд хүрэв. 1 ам долларыг 6,2454 юаниэр сольж байна. Ойрын үед ам доллартой харьцах юанийн ханш цаашид бэхжинэ гэж шинжээчид тэмдэглэв. Америкийн валютын ханш цаашид сулрах боловч өртөг нь хямдрах зай хязгаарлагдмал байна гэж өнөөдөр хятадын «Жунго жэнцюань бао» сонинд бичсэн байна.
Ардчилсан сөрөг хүчин Орос улсын засгийн газрыг төрийн активуудад хувьчлал явуулахыг яарахгүй байна гэж шүүмжилж байгаа. Төрийн томоохон компаниудыг хувьчлах хөтөлбөр, бизнесийг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын гарт шилжүүлэх төлөвлөгөөнүүд нь жилээс жилд улам хойш тавигдсаар л байна. Өнгөрсөн оны зун Орос улсын ЗГ 2013 онд явуулах өргөн цар хүрээтэй төрийн компаниудын нилээд томоохон хувьчлалын хөтөлбөрийг батласан.
Энэ оны 3-р сард Хятадад хэрэглээний бараа таваарын үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2,1 хувиар өсөн нэмэгдэв. «3-р сард 3,2 хувиар нэмэгдсэн нь сүүлийн арван сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай өнөөдөр БНХАУ-ын Улсын статистикийн газраас мэдээллээ. Харин 2,5 хувиар өсөн нэмэгдэнэ гэж Bloomberg агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон шинжээчид үзсэн билээ.
Офшор татварын диваажин байхаа больно.Томоохон компаниудын далд худалдаа болон нэрд гарсан нөлөө бүхий этгээдүүдийн офшор дахь дансуудын тухай мэдээлэл нийтлэнэ гэсэн Мөрдөн байцаах сэтгүүлчдийн олон улсын нэгдлийн амлалтыг ажиглагчид тэгж үнэлжээ. Офшортой дайн хийж эхлэвэл олон улс төрч, санхүүгийн ажилтнууд дампуурах төдийгүй ХХ зууны шувтаргын санхүүгийн загвар сөнөж мэднэ гэж шинжээчид анхааруулав.
Хятад улс нь их гүрний шинэ тодотголыг олж авч байна. Улс-төрийн судалгаа, таамаглалын төвийн тэргүүн Андрей Виноградов АНУ-ын доллар болон йенийг тойрч, валютын арилжаанд юань-австралийн долларын хосод шууд шилжиж байгааг ийнхүү дүгнэв. Австралийн ерөнхий сайд Жулии Гиллардын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр энэ тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Үндэсний хоёр валютын анхны гүйлгээг 4-р сарын 10-нд хийхээр төлөвлөж байна.
Оросын «Газпром» хийн корпораци болон англи-голландын Royal Dutch Shell концерн Орос улсын усан дорхи эх газрын үргэлжлэлд нүүрс ус төрөгчийг хамтран эзэмших тухай санамж бичигт гарын үсэг зурав. Өчигдөр орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте нарын хийсэн хэлэлцээний дүнгээр баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
Киприйн эдийн засгийн хямрал улстөрийн болж мэдэхээр байна. Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Никос Анастасиадис коммунист намын сөрөг хүчний талаас хатуу шүүмжлэлд өртсөн. Сөрөг хүчнийхэн түүний төрөл төрөгсөдийг хямралын өмнө тус улсаас хөрөнгөө гаргаж амжсан гэж шүүмжилж байгаа. Хэрвээ энэ нь тогтоогдвол Анастасиадис огцроход хүрнэ.
Дэлхийн алтны худалдааны бараг 20 хувь нь Дубайг дамжин гарч байна гэж Дубайн бараа таваар-түүхий эдийн төвийн илтгэлд өгүүлжээ.Илтгэлийг 4-сарын 6-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын санхүүгийн нийслэлд нээгдэх үнэт төмөрлөгийн асуудлаархи олон улсын 2-р бага хуралд зориулжээ.
1400 гаруй улс төрч болон үйлдвэр худалдааны бүлгийнхний ба олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өнөөдөр хятадын өмнөд Хайнань мужийн Боаод нээгдсэн Азийн эдийн засгийн форумд оролцож байна. Боаогийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Жоу Вэньжуний хэлснээр оролцогчид нь сүүлийн 30 жилд БНХАУ-д явуулж ирсэн эдийн засгийн шинэтгэлд дүн шинжилгээ хийнэ.
Оросын Алс Дорнод хувийн хөрөнгө оруулагчдын хувьд «татварын диваажин» болж мэднэ. ОХУ-ын засгийн газар Зүүн Сибирь, Алс Дорнодын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчдад нэлээд их хөнгөлөлт олгох хуулийн төслийг боловсруулав. Баримт бичгийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулжээ. Шинэ хуулийн төсөл Алс Дорнод, Зүүн Сибирьт хөрөнгө оруулах таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.
“Шинэ хүнд суртал “ болон “шинэ бизнес” эдгээр нь оросын шинэчлэгдсэн эдийн засгийн хөдөлгөх хүчин байх ёстой. Ийм санааг  эдийн засгийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний удирдагч Евгений Ясин  Москвад нээгдсэн Эдийн засаг ба нийгмийн тулгамдсан асуудлууд сэдэвт онолын бага хурал дээр хэллээ.
Занарын чулуунаас нефть болон хий гаргаж авах дэлхийн дахины шуугиан нь Орос улсын нүүрс ус төрөгчийн  түүхий эдийн зах зээлийн байр суурийг өчүүхэн ч доргиож чадахгүй. Орос улс орчин үеийн олборлолтын технологиуд болон эрчим хүч тээгч бүх төрлийн баялаг нөөцтэй. Занараас нүүрс ус төрөгч гаргаж авах аргуудыг анх 1821 онд АНУ-ын Нью-Йорк мужид туршижээ.
Японы «Токио электрик пауэр» (ТЭПКО) эрчим хүчний компани нүүрсний цахилгаан станцуудыг хэсэгчлэн ашиглах боломжийн талаар авч үзэж байна. Тэгснээр жил дутам 1,8 тэрбум доллар хэмнэж болно. Өнөөдөр Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр тус компани 2,6 сая мегаваттын хүчин чадалтай станцуудыг ашиглах төлөвлөгөөтэй байна.
3-р сард японы “Тойота” автоконцерны БНХАУ-ын нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 12 хувиар буурчээ. Үйлдвэрлэлийн уналт Токио, Бээжингийн хоорондын нутаг дэвсгэрийн маргаанаас үүдэлтэй юм. Хятад-японы харилцаа нь Сенкаку /Дяоюйдао/ арлуудыг тойрсон маргаантай холбоотой юм. Цаашид хоёр ороны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны байдалд мэдрэгдэх болно гэж шинжээчид үзэж байна.
Хятад Тайваньд байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх болно. Энэ тухай Тайваны хоолойн эргүүдийн хоорондын хамтын ажиллагааны тухай холбогдох гэрээг өнөөдөр Бээжинд үзэглэсэн тухай ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Эл арилжааг хятадын төрийн нефтийн корпорац CNOOC болон тайваны СРС корпорацын хооронд байгуулжээ. Талуудын мэдэгдэснээр, шинэ арилжаа нь олон жиоийн түүхтэй хоёр талын хамтын ажиллагаанд шинэ бүлгийг нээж байгаа аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
13
14
15
19
22
23
24
25
26
27
28
29
30