×
Эдийн засаг 5 Гуравдугаар сарын 2013
Саяхан АНУ-аас идэвхжүүлсэн Номхон далай дамнасан түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх чөлөөт худалдааны тухай хэлэлцээрт нэгдсэн орнууд Сингапурт 16 дахь хэлэлцээ хийж байна гэж японы ХМХ уламжлав. Канад, Мексик, АНУ, Вьетнам улсуудыг оролцуулан АНДБН-ийн 11 улсын албаны хүмүүс худалдааны бүх хураамжийг зарчмын хувьд хүчингүй болгох замаар худалдааг либералчлах боломжийг авч үзэж хэлэлцэж байна.
БНСолонгос улс Токто арлуудыг буцаах японы шаардлагын хариуд японы бараа таваарыг хяхах бодлого явуулж эхлэв. Ийм арга хэмжээ хоёр талын эдийн засгийн хэлхээ холбоонд хохирол учруулж мэдэхийг урьд Хятадад явуулсан адилхан ажиллагаа харуулав. Энэ оны 2-р сард Өмнөд Солонгосын жижиг худалдаачдын холбооноос японы үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хяхах тухай албан ёсны мэдэгдэл Япон улсын Элчин сайдын яаманд явуулсан билээ.
2013 онд Хятад улс ДНБ-нийхээ өсөлтийг 7,5 хувьийн түвшинд барихаар төлөвлөж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао өнөөдөр Бээжинд нээгдсэн Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулган дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
1
3
9
10
14
16
17
30