×
Эдийн засаг Гуравдугаар сар 2013
Оросын “Транснефть” компани орос-хятадын нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай гэрээг судлаж эхлээд байна. Үүнийг нийлүүлэлтийн болзошгүй хувилбаруудыг санал болгох үүднээс хийж байна. Хятадын баруун хэсэгт төмөр замаар Монгол улсын нутгаар дамжуулж болох юм гэж Транснефтийн төлөөлөгч пүрэв гаригт мэдэгджээ. Энэ зам бол казакстаныхаас  илүү ашигтай байж мэдэх юм гэж компани үзэж байна.
Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг «азийн гурван том  бар» чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаар одоогоор зөвшилцөөгүй байна.Сөүлд эл асуудлаар хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Оросын шинжээчид ийм бүс  байгуулах асуудлаар өөр өөр саналтай байна. Хэлэлцээний механизм, дэглэм, хүрээ гурван өдрийн санал шүүмжлэлийн гол сэдэв болсон. Тодорхой тохиролцоонд хүрсэнгүй.
Энэ онд Тува Монгол, Хятад улсуудад мод нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй байна. Энэ зорилгоор орос-монголын хилийн «Хандгайт» боомтыг технологийн зохих тоног төхөөрөмжөөр тоноглоно гэж бүс нутгийн засгийн газраас мэдээллээ. Тува 11 сая гаруй га бүхий ой модны талбай болон 1 тэрбум шоо метр модны нөөцтэй.
Азийн томоохон эдийн засагтай улс орнууд худалдааны холбоо байгуулах тухай яриа хэлэлцээр эхлүүлээд байна. Хэрвээ бүлгэмийг байгуулах юм бол энэ нь бараа эргэлтийнхээ нийт хэмжээгээр Хойд-америкийн худалдааны бүс болон ЕХ-ны дараа дэлхийд гуравт орох юм. Үүнд нэгдэн орох тухай яриа хэлэлцээрийг Хятад, Өмнөд Солонгос болон Япон улсууд явуулж байна.
Кипрын банкууд хоёр долоо хоног завсарласны дараа өнөөдөр ажлаа сэргээж байна. Нөгөөтэйгүүр, кипрын Сангийн яам өмнө явуулж байгаагүй хязгаарлалт хийх хоригуудыг нэвтрүүлээд байна. Энэ нь арлын тус улсаас мөнгө гаргахад бэрхшээлтэй болгох үүднээс хийгдэж байна. Дөрвөн өдөр үргэлжлэх эл арга хэмжээ нь 3-р сарын 28 -аас эхлэн хүчин төгөлдөр байх юм.
“Орос улсын “Транснефть” компани БНХАУ руу хийх нефтийн нийлүүлтээ өмнө төлөвлөж байсан Казахстан улсыг өөрчилж, Монгол улсын нутгаар дамжуулан тээвэрлэхээр боллоо гэж өнөөдөр оросын “Ведомости” сонин тус компани төлөөлөгч Игорь Демины ярьсныг иш татан уламжилжээ. Долоо хоногийн өмнө Орос, Хятад улсууд нь Хятад улсад нийлүүлэх нефтийн хэмжээг нэмэгдүлэх тухай гэрээг байгуулсан.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин БРИКС-ийн орнуудын бизнесийн хүрээнийхнийг хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа идэвхижүүлэхийг уриалав гэж “Оросын дуу хоолой”радиогийн сурвалжлагч уламжлав. “Москвагийн санаачилгаар ажил хэрэгч зөвлөл байгуулагдав. Бизнесийн хүрээнийхэн олон талт төслүүдийг гаргахын тулд боломжуудыг эрэлхийлэх дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
Киприйн банкууд пүрэв гаригт буюу 3-р сарын 28-нд нээгдэнэ. Орон нутгийн Төв банк дансаас их хэмжээний мөнгө гаргахыг хориглох үүднээс “түр зуурын хязгаарлалтыг” тогтоох болно. Орос улс эдгээр хязгаарлалтууд нь зөвхөн асуудалтай банкуудад л хамааралтай гэж үзэж байна.
Орос улсаас Киприйн байдлыг зохицуулахад нь ЕХ-д туслана. Ерөнхийлөгч Владимир Путин Никосид олгосон оросын 2,5 тэрбум еврогийн зээлийн болзолыг хянаж үзэхийг сангийн яаманд даалгав. Кипр улсын эдийн засгийн байдал хүндрэсэн нөхцөлд Орос эдгээр болзолыг зөөлрүүлж мэднэ. Урьд ЕХ-ны эрх баригчид 10 тэрбум евро Кипрт олгохоор шийдвэрлэв. Үүний хариуд Кипр томоохон хоёр банкаа өөрчлөн шинэчлэх ёстой.
БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улсууд өнөөдөр Сөүлд чөлөөт худалдааны тухай зөвшилцөөнийг хэлэлцэж эхэллээ гэж Франс Пресс агентлаг уламжиллаа. Энэ хэлэлцээр 3 өдөр үргэлжилэх юм. Тус хэлэлцээр Сөүл, Бээжин, Токио зэрэг хотуудад гурван үе шаттайгаар явагдах юм. Чөлөөт худалдааны зөвшилцөөний талаарх японы фермерүүдийн таагүй саналыг хэлэлцээрийн явцад талууд хэлэлцэх юм.
Тэрбумтануудын худалдаж авдаг хэт өндөр үнэтэй байраараа Москва дэлхийн томоохон 10 хотуудаас 5-рт орсон байна гэж Сэвиллс компанийн судалгаанд бичсэн байна. Сүүлийн 7 жил дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тэрбумтануудын даяарчлалыг хамарсан идэвхижилээс болоод энэ салбарын үл хөдлөх хөрөнгийн үнэ хоёр дахин өссөн байна гэж тус компани мэдээлсэн байна.
Ням гаригаас даваа гаригт шилжих шөнө хуралдсан Евробүлгэмийн сангийн сайд нар ээлжит бус хуралдаанаараа Кипрт үзүүлэх санхүүгийн тусламжийн хэмжээг 10 тэрбум ам.долл.евро байхаар баталсан тухай Евробүлгэмийн тэргүүн Йерун Дейсселбрум мэдэгджээ. Тэрээр уг хөрөнгийг Никосии руу энэ 5-р сараас эхлэн шилжих болно гэжээ.
Өчигдөр орой Киприйн хууль тогтоогчид улс үндэстнийг хямралт байдлаас гаргах арваад хуулийн төслийн гурвыг сайшаав. Депутатууд төрийн ба сүм хийдийн эд хөрөнгө болон тэтгэвэр, нийгмийн сан, иргэд компанийн сайн дурын өглөгийг нэгтгэх Эв санааны нэгдлийн хөрөнгө оруулалтын санг байгуулах саналыг бүрэн дэмжив. Энэ фонд үнэт цаас гарган худалдаж, орлогы нь эдийн засгийг сэргээхэд чиглүүлнэ.
«Оросын дуу хоолой» радио компани болон хятадын томоохон «Жэньминьван» интернет-портал орос-хятадын мэдээллийн төслийг хамтран зохиохоор тохиролцов. Өнөөдөр Москвад БНХАУ-ын дарга Си Зиньпиний ОХУ-д хийх айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэх зурах юм. Хэлэлцээрийн болзлоор «Оросын дуу хоолой»,«Жэньминьван» хоёр тулгамдсан мэдээлэл, дүрс бичлэгийн файл, гэрэл зураг солилцоно.
БНХАУ-ын нарны зайн хураагуур үйлдвэрлдэг «Сантек» компани дампуурснаа зарлан мэдээлэв. Энэ нь сүүлийн жилүүдэд Хятадад дампуурсан томоохон компанийн нэг юм. Хятадын «Сантек» компани банкуудад 1,1 тэрбум доллар өртэй хийгээд зээллүүлэгчдэд авсан зээлээ буцааж чадахгүй болсон. Урьд өмнө «Сантек» дэлхийд нарны зайн хураагуур үйлдвэрлэлээр тэргүүлж байсан юм.
Гадаадын хөрөнгө оруулагчдын Орос улсад хандах хандлага мэдэгдэхүйц сайжирч байна. Орос улсын аж үйлдвэрлэгчид болон хувийн эздийн холбоо ийм дүгнэлтэнд хүрчээ. Тус байгуулагаас Орос улсад ажиллаж байгаа гадаадын олон тооны компаниудын дунд санал асуулга явуулж, маш сонирхолтой дүгнэлтэнд хүрчээ. Санал асуулгад оролцсон 10 хүний 9 нь өнгөрсөн онд Орос улсад хөдөлмөрийн нөхцөлүүд дээшилсэн гэжээ.
Киприйн парламент банкуудад хадгалсан хөрөнгө мөнгөнд нэг удаагийн татвар ногдуулах саналыг хэрэгсэхгүй болгосон ч еврогийн бүсийн орнууд тус улсад урьдын нэгэн адил дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж еврогийн бүлгийн тэргүүн Жероен Дийссельблем мэдэгджээ. Киприйн банкуудад цаашид зохих хэмжээний хөрөнгө олгоно гэж Европын Төв банк үүний өмнө мэдэгдсэн билээ.
«Валютын дайнд» ялагчид дэлхийд эрх барих юм. Хятад улс үүнийг анхаарсан байх. Дэлхийд юанийг улам сонирхох болно гэж «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгсөн шинжээчид тааварлав.Бүр 2015 он гэхэд Хятад улсын гадаад худалдааны гэрээ хэлэлцээрийн гуравны нэгийг юаниэр байгуулна гэж британи-хонконгийн HSBC банкны шинжээчид үзэж байна.
Хятад улс дэлхийн зах зээлийн хүрээнд шинэ үсрэлт хийв. БНХАУ томоохон таван зэвсэг нийлүүлэгчийн нэг анх удаа боллоо. Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгийн 2012 оны зэвсгийн худалдааны тухай шинэ илтгэлд энэ тухай өгүүлжээ. Энэ нь хүйтэн дайн эцэслэснээс хойш тэргүүлэх тавын эгнээнд гарсан анхны өөрчлөлт юм. Хятад улс дэлхийн томоохон зэвсэг нийлүүлэгчийн нэг болсон азийн анхны улс боллоо.
Оросын хөдөө аж ахуйн яам мал аж ахуйг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх шинэ арга хэмжээг боловсруулж байна гэж өнөөдөр хөдөө аж ахуйн сайд Николай Фёдоров Улсын думын хуралдаан дээр мэдээллээ.
Ойрын ирээдүйд нефтийн үнэ 2,5 дахин өснө гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /ЭЗХАХБ/ таамаг дэвшүүлжээ. Тэд 2020 онд хойд тэнгисийн Brent маркийн нэг баррель нефтийн үнэ 270 ам.долл.байх болно гэж тооцоолжээ. Одоо нэг баррель нефть нь 110 ам.долл.байна. Нефтийн үнийн өсөлтийн шалтгаан нь Азийн эрэлт хэрэгцээ өссөнтэй холбоотой.
ОУ-ын ТБ-ны шинэ тэргүүний суудалд дэвшүүлэх хүнийхээ нэрийг парламентаар батлуулахаар орууллаа гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр орой мэдэгдсэн байна. Энэ нэр дэвшигч нь ерөнхийлөгчийн эдийн засгийн туслах Эльвира Набиуллина байлаа. Өөрийнхөө сонголтын талаар Путин ТБ-ны одоогийн дарга Сергей Игнатьевт мэдээлсэн байна. Зургадугаар сарын сүүлчээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа Игнатьев Набиуллинагийн хүсэлтээр түүний зөвлөхөөр үлдэхээр болсон байна.
Малын гаралтай бүтээгдхүүний аюулгүй байдалд хяналт тавих олон улсын системд ОУ нэгдлээ. Малын халдварт өвчинтэй тэмцэх асуудал хариуцсан Олон улсын малын халдварт өвчинтэй тэмцэх товчооны \ОУМХӨТТ\ төлөөлөгчийн газар Москвад нээгдлээ. Малын гаралтай бүтээгдхүүний эргэлтийн талаарх дүрмийг боловсруулах нь энэ товчооны ажлын гол чиглэлүүдийн нэг юм.
ТБ-ны шинэ удирдагчийг Владимир Путин сонгосон байна, гэхдээ нэрий нь хэлсэнгүй гэж өнөөдөр оросын “Ведомости” сонинд бичсэн байна. Амралтын өдрүүдэд Волгода мужаар ажлын айлчлал хийхдээ ОУ-ын ерөнхийлөгч Оросын ТБ-ны даргын томилгоо бүхний хувьд санаандгүй зүйл болно гэж хэлсэн юм. “Санаандгүй зүйл болно гэхдээ та бүхэнд таалагдана гэж” Путин сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа мэдэгдсэн байна.
Япон улсын ДНБ-ний буурал өнгөрсөн оны 4-р сараас хойш анх удаа зогсож, 0,2 хувиар өсөн нэмэгдсэн тухай засгийн газрын мэдэгдэлд эдийн засгийн статистикийн тоо баримтуудыг үндсэлэн өгүүлжээ. Урьдчилан тааварлснаар жилд ДНБ 0,4 хувиар унах байсан. Японы ДНБ өнгөрсөн оны 4-р сараас буурсаар байв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
1
3
9
10
14
16
17
30