2017 онд Хятадын эдийн засаг АНУ ын эдийн засгийг гүйцэд түрүүлж, дэлхийд нэгдүгээрт орно. Ийм урьдчилсан дүгнэлтийг өнөөдөр гарсан “PricewaterhouseCoopers” олон улсын аудитын компаний илтгэлд дурджээ. Шинжээчдийн хийсэн тооцоогоор, 2017 онд БНХАУ-ын ДНБ-ний нийт хэмжээ 20 орчим их наяд долларт хүрэх бөгөөд АНУ ын холбогдох үзүүлэлтийг давж гарна.