Монгол улсын засгийн газраас оросын нефтийн бүтээгдэхүүнийг худалдан авах тухай хэлэлцээрийг шинэчилж, тогтонги үнийн асуудлаар тохиролцохыг «Роснефть» компанид санал болгосон гэж Монгол улсын уул уурхайн аж үйлдвэрийн сайд Д.Ганхуяг мэдэгдэв. «Бид нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай хэлэцээрийг шинэчилж, зургаан сарын турш бүтээгдэхүүний үнийг тогтонги хэвээр байлгах гэрээ байгуулахыг санал болгосон» гэж сайд мэдээлэв.