×
Эдийн засаг Хоёрдугаар сар 2013
2012 онд БНХАУ-ын иргэд АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдан авахад 9 тэрбүм доллар зарцуулсан гэж хятадын « Дунфан зиньбао» сонинд бичжээ. Хятадууд АНУ-ын үл хөдлех хөрөнгийн зах зээлд байгуулсан хэлэлцээрүүдийн хэр хэмжээгээр зөвхөн канадын худалдан авагчдын дараа орсон байна гэж сонины мэдээлэлд өгүүлжээ.
Карское тэнгисийн өмнөд хэсэгт нуурс ус төрөгчийн томоохон орд газруудыг нээнэ гэж Оросын Холбооны газрын баялгийн агентлаг таамаглав. Эдгээр нь Артик дахь нефть хийн орд газар билээ. Эх газрын усан дорхи ургэлжлэлд хийх ажил хүнд хүчир, их үнэтэй боловч өөр арга зам үгүй гэж шинжээчид үзэж байна.
3-р сарын 1-нээс төсвийн зарлагыг хорогдуулах нь гарцаагүй гэж өчигдөр америкийн сенатчид өгүүлсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. «Төсвийн орлогын асуудлаар тохиролцохгүй бол зарлагыг арга буюу хорогдуулна, бүр гарцаагүй хорогдуулна» гэж сенатын ардчилсан намын дийлэнх олонхийн тэргүүн мэдэгдэв.
Хятад улсад нефтийн стратегийн нөөц байгуулах хөтөлбөрийн гурав дахь шат хэрэгжиж эхлэв. БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны мэдэгдэл мягмар гаригт гарсныг Синьхуа нийтэлжээ. Энэхүү хөтөлбөр нь Хятад улсад 2004 оноос хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөрийн дагуу арван таван жилийн хугацаанд тус улсад стратегийн нөөцүүдийг барьж байгуулахаар төлөвлөжээ.
Хонконг (БНХАУ-ын захиргааны тусгай Сянган орон) дэлхийн даярчласан орнуудын рейтингээр гурван жил дараалан тэргүүлж байна. «Эрнст энд Янг» олон улсын аудит-консалтингийн компаниос явуулсан судалгааны дүн үүнийг нотлон харуулав. Илтгэлийг зохиогчид томоохон корпорацуудын 730 удирагчийг санал асуулгад хамруулж, дэлхийн томоохон 60 эдийн засгийн рейтинг зохиожээ. Хонконг 7,81 баал авч тэргүүлэв.
Эх газрын усан дорхи үргэлжлэлд нефть олборлож байгаа хятадын CNOOC улсын нефтийн корпораци канадын Nexen нефтийн компанийг 15,1 тэрбум доллароор худалдан авчээ. Кевин Рейнхарт одоо хятадын корпорацын охин компанийн гүйцэтгэх захирал хэвээр байх болно гэж Nexen мэдээлжээ. CNOOC корпорацын удирдагч Ли Фаньжун захирлуудын зөвлөлийг тэргүүлэх юм.
Занарын нефть дэлхийн эрчим хүчний шинэ хувьсгал хийнэ гэж саяхан олон улсын PricewaterhouseCoopers компани лүндэн буулгасан билээ. Гэвч бие даасан шинжээчид байдлыг нэг утгаар үнэлэхгүй байна. Ойрын арван жилд энергийн салбарт хувьсгалт ахиц дэвшил гарахгүй гэж олонхи нь үзэж байна. Гэсэн ч занарын нефть тодорхой хэтийн төлөвтэй.
Гурван сарын сүүлээр БНХАУ-ын шинэ удирдагч Си Зиньпинь Орос улсад албан ёсны айлчлал хийх үеэр Орос болон Хятад улс нь эрчим хүчний асуудлаар нилээд хэдэн тохиролцоонд хүрнэ. Энэ тухай даваа гаригт Бээжинд Орос улсын шадар сайд Аркадий Дворкович орос-хятадын эрчим хүчний хамтын ажиллагааны комиссийн тэргүүн нарын нээлтийн хуралдаан дээр хэллээ.
Тивийн Хятадтай хийж байгаа юанийн худалдааны хэмжээгээрээ Их Британи улс Сингапур улсыг гүйцэж түрүүлэн Гонконгийн дараа дэлхийд 2-р байранд орсон байна гэж британийн “Файнэншл таймс” сонин бичсэн байна. Дэлхий дээр 24 цагын дотор 4 триллионы хэмжээтэй валютын ажиллагаа явагддаг гэж“Файнэншл таймс” сонин тэмдэглэсэн байна.
Оросын төрийн дээд тушаалын түшмэдүүдэд гадаадын банкинд данстай байхыг хориглох ба хэрвээ гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй бол заавал мэдүүлэх ёстой. Мөн түшмэдүүд гадаадын компаниудын хувьцаа болон облигацийг эзэмших эрх байхгүй. Ерөнхийлөгчийн зохих хуулийн төслийг оросын парламентын доод танхим анхны уншилтаар санал нэгтэйгээр сайшаасан байна. Энэ баримт бичиг авилгалын эсрэг хийх тэмцлийг хүчтэй болгох зорилготой юм.
Вашингтонд Японы ерөнхий сайд Синзо Абэ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой хэлэлцээ хийж, америкийн талд албан ёсоор хандан занарын хийг улс оронд нь аль болох түргэн нийлүүлж эхлэх хүсэлт тавьжээ. Манай засгийн газар энергийн шинэ бодлгодоо америкийн занарын хийд их найдлага тавьж байна гэж Абэ америкийн удирдагчтай уулзаж ярилцах үеэрээ мэдэгдэв.
АНУ-ын төсвийг ашиглахыг хориглож болзошгүй. Гэсэн ч энэ нь дэлхийн санхүүгийн системд аюул учруулахгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Японы ерөнхий сайд Синзо Абэтай уулзсныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Гэвч төсвийг ашиглахыг хоригловол дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац удааширч мэднэ. Учир нь АНУ дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байна гэж Обама хэлжээ.
Дэлхийн санхүүгийн орчин цагийн үр бүтээлтэй системийг төлөвшүүлэх нь бүх улс орноос хамтран биелүүлвэл зохих хүнд түвэгтэй зорилт юм гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев кубын ХМХ-д өгсөн ярилцлагдаа тэмдэглдэв. АНУ-ын доллар алттай хамт дэлхийн мөнгөний үүрэг гүйцэтгэх валютын сонгодог систем дэлхийн санхүүгийн зах зээлийн бүх этгээдийн ашиг сонирхолыг харгалзаж чадахгүй байна гэж тэрээр хэлэв.
Орос улс НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх зөвлөлийг энэ жилийн турш тэргүүлэх болно.Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ албан тушаал дээр Орос улсын урьтлаар хүнсний аюулгүй байдлын асуудал байна. НҮБ-ын Хүнсний хөтөлбөр 1963 оноос хэрэгжижээ. Дэлхийд томоохонд орох хүнсний байгууллага жил бүр 4 сая орчим тонн хүнсний тусламж үзүүлдэг.
2015 он гэхэд хятадын нефтийн компаниуд гадаадын орд газруудад хоног дутам 3 сая баррель нефть олборлоно гэж Олон улсын энергийн агентлаг үзэж байна. «БНХАУ саяхан хэдэн хэлэлцээр байгуулсаны үр дүнд эх газрын усан дорхи үргэлжлэлд томоохон нефть олборлогч болно» гэж агентлагийн тэргүүлэх эдийн засагч Фатих Бирол мэдэгдлээ.
Орос улсад жижиг, дунд  үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл гадаадын хүмүүст өгөх юм. Засгийн газраас зохих хуулийн төслийг Улсын думд хэлэлцүүэлэхээр оруулна. Энэ хуулийн төсөл дүрмийн капиталд оролцох хувь хэмжээг нь хязгаарлалгүуй жижиг, дунд зэргийн үйлдвэрийг нээх эрх гадаадын иргэдэд олгоно.
Оросын «Роснефть» компани Орос улсын эх газрын усан дорхи үргэлжлэлд хэрэгжүүлэх төслүүдэд нэгдэхийг японы компаниудад санал болгосон тухай «Интерфакс» агентлаг компанийн мэдэгдлээс иш татан уламжлав. Үүний өмнө Токиод «Роснефть» компанийн ерөнхийлөгч Игорь Сечин японы Marubeni, Inpex,Itochu JAPEX, SODECO компаниудын удирдагчидтай хэлэлцээ хийжээ.
АНУ-ын эрх баригчид эдийн засгийн тагнуултай тэмцэх хатуу арга хэмжээ авахыг бусад улсаас шаардана гэж өчигдөр Цагаан ордноос нийтлүүлсэн илтгэлд тэмдэглэжээ. Эдгээр арга хэмжээ америкийн засгийн газар, компаниудоос худалдааны салбарын чухал баримт, мэдээллийг хулгайлахтай тэмцэхэд чиглэгдэнэ. Нууц мэдээлэл баримтын хулгайн асуудлаар засгийн газар, хувийн сектор мэдээлэл солилцохыг хянан шалгах даалгавар АНУ-ын Үндэсний тагнуулын захиралд өгсөн.
Японы засгийн газар америкийн хямд занарын хийг улс оронд нь нийлүүлэхийг Вашингтоноос албан ёсоор хүсэх бодолтой байна. Ерөнхий сайд Синзо Абэ энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой хэлэлцээ хийх үеэрээ албан ёсны мэдүүлэг дамжуулж өгнө гэж өнөөдөр японы Киодо мэдээллийн агентлаг уламжлав.
Япон улс Хятадын аль эрт амжилттай эзэмшиж байгаа салбарт нэвтэрч байна. Азийн хоёр луу нөөцийн төлөө хатуу өрсөлдөж байна. Ийнхүү оросын шинжээчид Токиогийн япон-казахстаны ажил хэрэгч ДХУ-ын дүнг үнэлсэн юм. Хамтын ажиллагааны салбарт 9 гэрээ байгуулав. Дашрамд хэлэхэд, Хятад улс эл салбарт казахстаны зах зээлд анхдагч нь маргаангүй юм. Япон нь Хятад улсад шинэ дуудлага шидэв.
Пакистаны эрх баригчид өмнөд Гвадар боомтыг Хятадын Chinese Overseas Port Holdings компанийн хяналтад шилжүүлэх тухай хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурав. 1-р сарын сүүлээр Пакистаны эрх баригчид мөн хэлэлцээрийг бүрэн төгс сайшаасан билээ. Хятад улстай байгуулсан шинэ хэлэлцээр пакистаны ард түмэнд шинэ боломж олгож, пакистан-хятадын харилцаанд шижим түлхэц үзүүлнэ гэж Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари мэдэгджээ.
Оросын «Роснефть» нефтийн компанийн тэргүүн Игорь Сечины Хятад улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. БНХАУ-ын нефть хийн томоохон компаниудтай хамтран ажиллахаар мөн айлчлалын явцад тохиролцсон байна. Игорь Сечин БНХАУ-ын Төрийн зэвлэлийн ерөнхий сайд Ван Цишантэй Бээжингээс буцахынхаа өмнө айлчлалынхаа хүрээнд 2 дахь удаагаа уулзана.
Валютын халуун дайн болохгүй гэхдээ хүйтэн дайн зайлшгүй. Москвад болсон санхүүгийн “G-20”-ийн хуралдааны дүнг Хятадад ийнхүү тайлбарлалаа. Тус тайлбарт үндэсний валютын өрсөлдөөнт ханшны бууралтаас түтгэлзэх тухай амлалтад сэжиглэнгүй хандсан байна. Энэ тайлбарыг өнөөдөр Синьхуа агентлаг албан ёсоор тараасан байна. Валютын дайны асуудлыг тус агентлаг “G-20”-ийн хамгийн хурц асуудал гэж нэрлэсэн байна.
Зуун тэрбум гаруй рублийн үнэтэй 26 хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Красноярскийн эдийн засгийн форумын 10 дахь удаагийн уулзалтын урьдчилсан дүн болж байна. Энэ удаагийн форум “Орос улс өөрчлөлтийн карт” гэсэн уриан дор болж байна. Энд Ази, Европыг холбох үндсэн холбогч болох Сибирьт онцгой анхаарал хандуулсан байна. Дмитрий Медведев өөрийн хэлсэн үгэндээ энэ тухай онцлон дурдлаа.
Тогтвортой байдлы нь нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн санхүүгийн системийн шинэчлэлийг үргэлжлүүлэх тухай G-20- шийдвэрийг ОУВС дэмжиж байна. Москвад болсон G-20- төлөөлөгчдийн зөвлөлгөөний дүнгээр хийсэн ОУВС-гийн хувиарлагч захирал Кристин Лагардын Вашингтон хотод тараасан мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна.
Хятадын хүн ам Сар шинийн баярын өмнөх долоо хоногт 85,8 тэрбум долл. зарцуулжээ. Энэ нь өмнөх жилийнхээс 15 % илүү байсан гэж тус улсын худалдааны яам уламжилжээ. Билгийн тооллын Сар шинийн баяр тус улсад аргын толлоор 2-р сарын 10-ны шөнө эхэлсэн бөгөөд 16 ны өдөр хүртэл тус улсад албан ёсны амралтын өдөр байх юм.
Олон улсын зууч “зургаа” Ираны цөмийн хөтөлбөрийг цуцлах асуудлыг алт болон бусад үнэт металлуудыг худалдах хоригуудыг зөөлрүүлэх асуудлаар солих саналыг тавихад бэлэн байна. Энэ тухай Рейтер агентлаг дипломат эх сувалжуудыг иш татан уламжилжээ. Мэдээллээс үзвэл, тухайн саналыг 2-р сарын 26- нд Ираны төлөөлөгчид болон зууч “зургаагийн” төлөөлөгчдийн казахстаны Алма-Ата хотод хийх уулзалтын үеэр тавих ажээ.
ОХУ-ын дэд ерөнхий сайд Аркадий Дворковичийг Орос-хятадын засгийн газар хоорондын эрчим хүчний хамтын ажиллагааны комиссын оросын хэсгийн даргаар томилов. Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев зохих захирамжад гарын үсэг зуржээ. 2012 оны 12-р сарын 6-нд ОХУ, БНХАУ-ын засгийн газруудын гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу Орос-хятадын эрчим хүчний хамтын ажиллагааны комиссыг байгуулсан юм.
Үндэсний эдийн засгийн өсөлтийг жилд 5 хувь болгох хунд түвэгтэй зорилтыг биелүүлж болно гэж ОХУ-ын еренхий сайд Дмитрий Медведев узэж байна. Тэрээр Красноярскад эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ энэ нь маш хунд түвэгтэй зорилт юм. Гэвч туунийг биелүүлэхгүй бол юуны түрүүнд дээд зэргийн технологийн хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх аргагүй болно гэсэн тухай «ОДХ» радио мэдээллээ.
«Орос улс - өөрчлөлтийн газрын зураг» Красноярскийн эдийн засгийн форумд оролцогчид ойрын жилүүдэд ямар нөөцийг хэрэглэн оросын эдийн засгийг өрнүүн хөгжүүлж болох вэ? Сибирь,Алс Дорнод энэ зорилтыг биелүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэх вэ? зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Краноярскийн форум дан оросынх байсан ч энэ удаагийн 10-р форумд оролцогчид дэлхийн эдийн засгийн асуудлыг ч авч үзэж хэлэлцэж байна.
Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ дэлхийн дайн гарах тохиолдолд бамбай байгуулж байна. Тэд бүлгэмийн үндэсний валютуудаар худалдаа, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх Хөгжлийн банкийг байгуулна. 3-р сарын 15-нд Москвад болох БОЭХӨ -ийн орнуудын сангийн сайд нарын хуралдаан дээр төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг эцэслэн боловсруулна. Уулзалт уг санаачилгын цагаа олсон эсэхийг харуулна.
Хятад улс дэлхийн гадаад худалдааны дайнд тэргүүлэх нь даяаршлын эдийн засагт тэргүүлэхэд бас нэг том алхам болох юм. Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер тайлбарлахдаа, Хятад улс нь АНУ-ыг дэлхийн худалдааны тэргүүлэх гүрнийх нь хувьд гүйцэж түрүүлсэн.“Блумберг “агентлагийн ажил хэрэгч мэдээнүүдэд өгүүлснээр, 2012 онд Хятадын худалдааны нийт хэмжээ 3,87 их наяд долларт хүрчээ.
Орос улс дэлхийн зах зээлээс худалдан авах алтны хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн арван жилд Төв банкандаа 570 тонн алт худалдан авчээ. Өнөөдөр «Блумберг» агентлаг Олон улсын валютын сангийн цоо шинэ тоо баримтуудыг үндэслэн энэ тухай мэдээлэв. Худалдан авсан алтны хэмжээгээр дөрөвний нэгээр Орос улсаас хоцорсон БНХАУ хоёрт оров.
2012 оны үр дүнгээр Хятад улс дэлхийн бараа таваарны худалдааны хүрээнд АНУ-аас тэргүүлж, 1-р байр эзлэсэн тухай өчигдөр Bloomberg агентлаг АНУ-ын худалдааны яам болон БНХАУ-ын Гаалийн удирдах газрын тоо баримтуудыг үндэслэн мэдээллээ. Өнгөрсөн онд АНУ-ын экспорт импорт 3,82 триллион (ДНБ-ний барагцаалбал дөрөвний нэг), Хятадынх 3,87 триллион (2011 оны ДНБ-ний тэн хагас гаруй) болжээ.
2017 онд Хятадын эдийн засаг АНУ ын эдийн засгийг гүйцэд түрүүлж, дэлхийд нэгдүгээрт орно. Ийм урьдчилсан дүгнэлтийг өнөөдөр гарсан “PricewaterhouseCoopers” олон улсын аудитын компаний илтгэлд дурджээ. Шинжээчдийн хийсэн тооцоогоор, 2017 онд БНХАУ-ын ДНБ-ний нийт хэмжээ 20 орчим их наяд долларт хүрэх бөгөөд АНУ ын холбогдох үзүүлэлтийг давж гарна.
Орос улс ДХБ-д элссэн ч улсаас улс орныхоо хөдөө аж ахуйд хойшид ч дэмжлэг үзүүлнэ гэж ерөнхий сайд Дмитрий Медведев үр тарианы зах зээлийн байдлыг авч үзэж хэлэлцэсэн зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Орос улс ДХБ-д элсснээрээ тодорхой үүрэг тухайлбал хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг шууд дэмжихээс татгалзах үүрэг авсан гэж тэрээр дурдав.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 5-р сарын 19-өөс наана төрийн өрийн туйлыг дээшлүүлэх шаардлагыг үгүй болгох хуульд гарын үсэг зурав. Энэ хууль ёсоор АНУ-ын олон улсын үүргээр төлөх төлбөрийг төсвийн хөрөнгөөр цаашид санхүүжүүлж, санхүүгийн дампууралаас сэрэмжлэнэ. Цагаан ордон хуулийн төслийг дэмжсэн ч асуудлын шийдвэрийг хойшлуулах биш, урт хугацааны тохиролцоонд хүрэхийн төлөө байгаагаа мэдэгдэв.

АНУ дэлхийн алсын холбоо харилцааны зах зээлд зонхилж байгаа хятадын HUAWEI,ZTE компаниудад билгийн улирлын шинэ жилийн баярыг гутраав. Эдгээр компани патентын эрхийг зөрчсөн хэмээн үзэж, 3G, 4G бүтээгдэхүүний нь мөрдөөн байцаах ажиллагааг үүсгэв. Өнгөрсөн онд эдгээр хоёр компани тагнуулын шуугиан маргааны төвд байсан явдал дүр төрхөд нь хүчтэй цохилт өгсөн юм.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013
2
3
6
8
9