×
Эдийн засаг 27 Нэгдүгээр сарын 2013
2012 оныг бодоход энэ онд еврогийн бүсийн эдийн засгийн байдал нэлээд сайжирсан ч тайвшрах цаг болоогүй гэж Давост Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард Дэлхийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ. « Эдүээ еврогийн бүсийн 17 улсын 3 нь ОУВС, Европын комисс, Европын Төв банкны хөтөлбөрт захирагдсан. Удахгүй Кипр улс бас ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж болзошгүй» гэж тэрээр тэмдэглэв.
2013 онд БНХАУ-ын ДНБ урьдын 2012 оныхоос бага зэрэг түргэн өсөн нэмэгдэнэ гэж тус улсын Төв банк үзэж байна. « Бид ОУВС-ийн таамаглалыг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч байна. Өсөлт бараг 8 хүвь болно « гэж Хятад улсын Төв банкны дэд дарга Йи Гань Давост Дэлхийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ.
Хятадын юань дэлхийн нөөцийн валютын хүвьд долларыг ойрын үед орлохгуй бололтой гэж өнөөдөр АНУ-ын сангийн сайд асан Гарвардын их сургуулийн профессор Лоуренс Саммерс швейцарын Давост Дэлхийн эдийн засгийн форумын санал шүүмжлэлийн үеэр хэллээ. « Долларын гол байр суурь өөрчлөгдөхгүй байх. Юу гэвэл Бээжин оюанийн солилцооны ханшийг шинэчлэх механизмыг идэвхтэй ашиглахзгуй байна» гэж Саммерс узэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
4
6
7
8
12
13
20
26