×
Эдийн засаг Нэгдүгээр сар 2013
Хятад улс дэлхийн захуудад эерэг дохио өгч байна. 2013 онд тус улс нь түүхий нефтийн импортоо 7,3 % буюу 289 сая тонн хүртэл нэмэгдүүлэх болно. Эл урьдчилсан тааварыг 1-р сарын 31 нд Хятадын үндэсний нефть-хийн корпорац нийтэлжээ. Нөгөөтэйгүүр, импортын эрчим хүч тээгчдийн ихэссэнтэй холбоотой Хятадын эдийн засгийн хараат байдал  нилээд нэмэгдэж байна.
Дэлхийн эдийн засгийн байдал хүнд түвэгтэй байсан ч оросын бизнес ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байна гэсэн дүгнэлт олон улсын PricewaterhouseCoopers аудитын корпораци хийжээ. Оросын бизнес эрхлэгчдийн 66 хувь нь ирээдүй амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин дэлхий даяар мөн тоо хэмжээ гуравны нэгээс хэтрэхгүй байна. Дараачийн гурван жилийн өсөлтөд оросын компаниудын удирдагчдын 88 хувь нь найдаж байна.
Алс-Дорнод болон Байгалийн бүс нутгууд нь Владивосток хотод зохиогдож байгаа АНД-н бүсийн парламентын чуулганд хөгжлийн хөтөлбөрүүдээ өргөн барина. Үндсэн илтгэлийг Алс-Дорнодын хөгжлийн төрийн зөвлөлийн ажлын хэсгийн тэргүүн, Амар мужийн захирагч Олег Кожемяко тавина. Амар орчмын төлөөлөгчид АНД бүсийн нилээд хэдэн орны төлөөлөгчидтэй хамтарсан төслүүдийн асуудлаар уулзалт хийнэ. “АНД бүсийн чадавхи маш их, тэнд дэлхийн ДНБ-ний 55 % үйлдвэрлэдэг.
Өнгөрсөн оны Орос улсын аж үйлдвэрийн уналт эдийн засгийн өсөлтийг хэрхэн урамшуулах талаар мэргэжилтэнүүдийн дунд мэтгэлцээн үүсгэсэн. Нилээд хэдэн шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь зээлийн бодлогыг зөөллөхгүйгээр яавч болохгуй аж. Эл саналыг Орос улсын Төв Банк тийм ч хатуу хүлээж авсангүй. Дэлхийн санхүүгийн хямралын үед гол урьтал бол шинэтгэлийг хөгжүүлэх юм.
2012 оныг бодоход энэ онд еврогийн бүсийн эдийн засгийн байдал нэлээд сайжирсан ч тайвшрах цаг болоогүй гэж Давост Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард Дэлхийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ. « Эдүээ еврогийн бүсийн 17 улсын 3 нь ОУВС, Европын комисс, Европын Төв банкны хөтөлбөрт захирагдсан. Удахгүй Кипр улс бас ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж болзошгүй» гэж тэрээр тэмдэглэв.
2013 онд БНХАУ-ын ДНБ урьдын 2012 оныхоос бага зэрэг түргэн өсөн нэмэгдэнэ гэж тус улсын Төв банк үзэж байна. « Бид ОУВС-ийн таамаглалыг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч байна. Өсөлт бараг 8 хүвь болно « гэж Хятад улсын Төв банкны дэд дарга Йи Гань Давост Дэлхийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ.
Хятадын юань дэлхийн нөөцийн валютын хүвьд долларыг ойрын үед орлохгуй бололтой гэж өнөөдөр АНУ-ын сангийн сайд асан Гарвардын их сургуулийн профессор Лоуренс Саммерс швейцарын Давост Дэлхийн эдийн засгийн форумын санал шүүмжлэлийн үеэр хэллээ. « Долларын гол байр суурь өөрчлөгдөхгүй байх. Юу гэвэл Бээжин оюанийн солилцооны ханшийг шинэчлэх механизмыг идэвхтэй ашиглахзгуй байна» гэж Саммерс узэж байна.

Малын вакцинжуулалт нь Орос улсад монголоос мах нийлүүлэх замыг нээж байна. 2010 онд Монгол улсад гарсан малын шүлхий өвчин нь нилээд муу үр дагаварт хүргэсэн.Россельхознадзор байгууллага нь Монгол улсаас мах импортлоход хориглолт тавьсан: Орос улсын тус улс руу гаргахад зориулан аттестаачилсан мах боловсруулах комбинатууд дээр л бод малын нядалгаа хийх болон гаргаж авсан түүхий эдийг хадгална.

Олон улсын Moody’s рейтингийн агентлагийн үнэлснээр 2013 онд Ази Номхон далайн бүс нутаг дэлхийн өөр бүс нутгаас илүү эрчимтэй хөгжих юм. Хятад улсын өсөлт удаашаарсан ч хурд нь эрс унахгүй. АНДБН-ийн орнууд макро эдийн засгийн өндөр үзүүлэлтийнхээ ачаар эрсдлийг давж мэднэ гэж Moody’s агентлаг үзэж байна.
2012 оны Казахстан нийт 20,9 мянган тонн ураны олборлов гэж тус улсын “Казатомпром” цөмийн компани уламжлав. Энэ нь 2012 оныхоос 7,5 % илүү юм.“Казатомпром” уламжлахдаа, тус улс уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэх байраа хадгалсан гэжээ. Ингэхдээ тус улс нь дэлхийн ураны олборлолтын 37 % хангажээ. Урьдчилсан тооцоогоор, 2012 онд дэлхий дахинд 55,7 % уран олборложээ.
Давост Дэлхийн эдийн засгийн форумд биеэ даасан шинжээчдийн оруулсан Орос улсын хөгжлийн хувилбарууд бодит шинжгүй байна. Юу гэвэл хувилбар бүрт засаг юу ч хийлгүй алмайран сууж байна гэж өчигдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев форум дээр үг хэлэхдээ мэдэгдэв.
Дэлхийд «хоосон мөнгө хэвлэн гаргах» дайн хийж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн зевлех Сергей Глазьев дэлхийн одоогийн санхүүгийн хямралыг ингэж тодорхойлжээ. Оросын ШУА-ийн академич,эдийн засагч «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага егев. Хямралын эринд зах зээлд мөнгө эрс ихсэж, үнэгүй болж байна. Үүний хамт ШУ,технологийн шинэ чиглэлийг хөгжүүлэхэд урт хугацааны зээл шаардагдаж байна.
Эдүгээ египетийн эдийн засаг гунзгий хямралд нэрвэгдээгүй, сүйдэх ирмэгт тулаагүй гэж Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси үзэж байна. Үндэсний валют - египетийн фунтын АНУ-ын доллартай харьцах ханш нэлээд буурсан ч сэтгэлийг тийм их түгшүүлэхгүй байна гэж тэрээр хэлсэн тухай өнөөдөр «Аль-Ахрам» сонинд бичжээ. Мурси Эр-Риядэд энд суудаг египет хүмүүстэй уулзаж, энэ нь шийдвэрлэгдээгүй асуудал үгүй гэсэн үг бишээ.
Умард-Солонгос болон Өмнөд-Солонгосын сүмүүдийн нэгдэлийн удирдагч, америкийн үйлдвэрийн тэргүүн Пхеньяны хүндэт иргэн боллоо. Умард-Солонгос улс шинэ хөрөнгө оруулалт татахын тулд ийм ховор алхмыг хийлээ гэж Франс пресс агентлаг мягмар гаригт уламжилжээ.
Томск «ХХI зууны азийн хотуудын холбооны» бүрэлдэхүүнд орсон оросын цорын ганц хот болов. Токио, Сеул, Ханой, Бангкок, Дели, Жакарт, Куала Лумпур, Манил, Сингапур, Тайбэй, Янгон зэрэг азийн гол хотуудын сүлжээнд багтсан юм. Эдгээр бараг бух хот азийн улсуудын нийслэл билээ. Зөвхөн Томск Европ, Азиас адилхан хол орших нийслэл бус сибирийн хот билээ.
Япон улс бусдын ШУТ-ийн ололтыг хуулан хэрэглэснээрээ ХХ зууны 2 дахь хагаст тэргүүлэх эдийн засагтай гүрэн улс болсон гэж зарим этгээд үздэг. Эдүгээ БНХАУ, Өмнөд Солонгос хоёр түүний туршлагыг амжилттай ашиглаж байна. Энэ нь Япон улсад ноцтой асуудал болсон. Түүнийг шийдвэрлэхийн тулд чанарын хувьд шинэ бүтээлч тувшинд гарах хэрэгтэй.
Бээжин хотын захиргаа нийгэм анги давхраг болж хуваагдах олон улсын Жини коэффицентын өөрийн хувилбарыг нийтлэх бодолтой байна. БНХАУ-ын нийслэл хятадын бусад хотоос түрүүн ийн шийдвэрийг зарлан мэдээлсэн гэж өчигдөр Франс Пресс агентлаг орон нутгийн ХМХ мэдээнээс иш татан уламжлав. Жини коэффицент бол нийгмийн орлогын ялгааны статистикийн үзүүлэлт юм. Коэффицентын 0 үзүүлэлт адил тэгш, 1 нь тэгш бус байдлыг тусган үзүүлдэг.
Олон улсын санхүүгийн байгууллагуудын уналт болон шинэ нөөцийн валют гаргах болоод Орос улсын даяаршлын дуудлагуудын хариултууд -сэдвүүдийг 1-р сарын 16-19 ны өдрүүдэд Москва хотноо явагдсан “Гайдарын чуулган-2013 “ оролцогчид хэлэлцсэн. Бид агуу өөрчлөлтүүдийн босгон дээр байна –энэ бол чуулганы уриа.
2012 онд Хятад улсын эдийн засгийн өсөлт 7,8 хувь болсон тухай өнөөдөр БНХАУ-ын Улсын статистикийн газраас мэдээллээ. Энэ нь хятадын ба дэлхийн гол гол зах зээлийн байдал суларсантай холбоотой хамгийн муу үр дүн гэж шинжээчид үзэж байна. Үүний хамт мөн үзүүлэлт таамагласнаас илүү сайн байна.
Хүчтэй нь суларч мэднэ. Бүр 2017 онд АНУ эдийн засгийнхаа хэр хэмжээгээр БНХАУ-ын дараа орно гэж PricewaterhouseCoopers консалтингийн компанийн шинжээчид таамаглав. Харин дэлхийн эдийн засагт хүчний сэлгэлгэ үүгээр төгсөхгүй гэж тэд үзэж байна. 2050 он гэхэд БНХАУ, АНУ, Энэтхэг улсуудын эдийн засаг тэргүүн гурван байрыг эзлэнэ гэж тус компанийн шинжээчид дүгнэв.
Орос улсад эдийн засгийн өсөлтийг хангах арга барилын тухай асуудлаар санал шүүмжлэл явагдаж байна. Ерөнхий сайд Дмитрий Медведев ДНБ-ний жил дутмын тогтонги өсөлтийг 5 хувьд хүргэхийг засгийн газраас шаардав. Гэвч засгийн газрын тэргүүн биелүүлж үл болох шаардлага эдийн засагт тавьж байгааг Орос улсын Төв банкны тэргүүн дэд дарга Алексей Улюкаев мэдүүлэв.
2012 онд оросын тутраганы экспорт түүхэнд анх удаа 334 мянган тоннд хүрч нэмэгдсэн байна. Энэ нь 2011 оны нийлүүлэлтийн хэмжээнээс бараг хоёр гаруй дахин илүү их юм. Оросын тутрага чанар сайтай, үнэ нь тохирожтой учраас гадаадын зах зээлд эрэлт хэрэгцээтэй байна гэж «Оросын дуу хоолой» радиогийн асуултад хариулсан шинжээчид тэмдэглэв.
Япон улс импортээс хамаарах явдлыг багасгахын хамт АЦС-уудыг зогсоосноос хойш цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх шинэ энергийн нөөцийг орчин цагийн ШУ-ны бүх арга барилаар эрэж байна. Японы нефть, хий, төмөрлөгийн корпораци метаны гидратыг олборлох туршилт хийж эхэллээ. Энэ нь шахалтын хүчээр гүнд ёроолын шаарын завсарт бий болдог метан хий ба талст хэлбэртэй усны нэгдэл нийлэг билээ.
Өнөөдөр Берлинд «Ногоон долоо хоног» хэмээх Олон улсын хөдөө аж ахуй аж үйлдвэрийн 78 дахь үзэсгэлэн - яармаг нээгдэнэ. Хөдөө аж ахуйн салбарын маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүнс, жимс үзэсгэлэнд дэлгэн тавьж үзүүлэх юм. Дэлхийн 60 улсын 1600 гаруй төлөөлөгч дэлхийн мөн салбарын үзлэгт оролцоно.
Хятад улс «дэлхийн фабрик» байгаад одоо капиталын экспортоор дэлхийн тэргүүлэгч болж байна. 2012 онд тус улс дэлхийн 141 орны 4425 үйлдвэрт хөрөнгө оруулсан гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын арилжааны яамны төлөөлөгч Шэнь Даньян хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. 2015 он гэхэд хилийн чанадад Хятад улсын хөрөнгө оруулалт 150 тэрбум долларт хүрэх юм.
Орос улс нөөцийн валюттай улс орнуудын макро эдийн засгийн бодлогыг ил тод болгох асуудлыг G20 хүрээнд тавих бодолтой байна гэж сангийн сайд Антон Силуанов Москвад Гайдарын форум дээр мэдэгдсэн тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч мэдээллээ. Дэлхийн хэдэн улс түүний дотор ОХУ нөөцөө гадаадын томоохон эдийн засгийн эд хөрөнгөд оруулж байна.
Хятад улс өөрийн хөрөнгийн захын эдийн засгийн зогсолтыг биржийн гадаадын хөрөнгө оруулагчид болон худалдааны боломжуудаар өргөжүүлэхээр төлөвлөж байна. Тэд юаниар арилжигдах үнэт цаасыг худалдаж авсан гадаадын хөрөнгө оруулагчдын квотыг 10 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. БНХАУ-ын Үнэт цаасны хяналтын хорооны тэргүүн Го Шуцины энэхүү мэдэгдэл нь хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Хятадын хөгжлийн цаашдын ирээдүй болон Азийн орнуудын дэлхийн эдийн засгийн уур амьсгалыг өөрчлөхөд сэдвүүд нь өнөөдөр Гонконгод нээгдэх Азийн санхүүгийн гол сэдвүүд байх болно. Уг чуулганд дэлхийн 32 орон болон тэдгээрийн нутаг дэвсгэрийг төлөөлөх хоёр мянга орчим ажил хэргийн хүрээний: банкны эзэд, топ-менежерүүд, үндэсний хөрөнгө оруулалтын сангуудын болон корпорацуудын тэргүүн оролцож байна.
Японы зүүн-хойд хэсгийн Тохоку бүсийн буюу осол гарсан “Фукусима-1” АЦС-ын ойролцоох хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид алдагдал үргэлжлэн хүлээсээр байна. Франс пресс агентлагийн өнөөдөр уламжилснаар, энэ нь хүнсний бүтээгдэхүүнд цацраг идэвхитэй бодис агуулагдаж байж болзошгүй сэрэмжлэлтэй холбоотой аж.
Энергийн нөөцийг худалдах дэлхийн системийг өөрчлөхийг Хятад улс ахин оролдов. 2013 оны эхний арван хоногоос түүхий нефть, байгалийн шингэрүүлсэн хий, мазут, нисэх онгоцны керосиныг Шэньжэний нефтийн химийн биржэд худалдаж байна. Энэ нь шинэ өргөн хүрээтэй төслийн гол зорилгын нэг болсон билээ.
Системийг бүрдүүлэх санхүүгийн байгууллагууд болон дэлхийн тэргүүлэх валют дампуурах аюул ойрын арван жилд дэлхийн эдийн засагт тулгарна гэж «2013 оны дэлхийн эрсдэл» эдийн засгийн форумын шинжээчдийн илтгэлд өгүүлжээ. Энэ онд шинжээчид АНУ-д «санхүү тасрах» болон Грек улс өрөнд баригдах явдлаас эмээж байна.
2012 оны 12-р сард БНХАУ-д өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, 5-р сараас хойш хамгийн дээд хэмжээнд хүрчээ. Урьд оны 11-р сард инфляци 2 хувь байсан бол 5-р сард 2,5 хувь болсон тухай БНХАУ-ын улсын статистикийн газар мэдээллээ.
2012 онд хятад-оросын худалдааны эргэлт өнгөрсөн оныхтой харьцуулахад 11,2 хувиар өсөн нэмэгдэж, 88,16 тэрбүм долларт хүрсэн тухай өнөөдөр БНХАУ-ын гаалийн удирдах газрын төлөөлөгч Жэн Юэшэн хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Өнгөрсөн онд БНХАУ-ын худалдааны томоохон тунш -ЕХ-той хийсэн худалдааны эргэлт 3,7 хувиар багасаж 546,04 тэрбүм доллар болсон байна.
Тэргүүлэгч шинжээчид Орос улсын эдийн засгийн салбарыг цаашид тогтвортой өснө гэж тодорхойлж байна. Өрнөдийн шинжээчдийн үзэж байгаагаар, тус улсын энэ жилийн ДНБ европын олон орнуудаас 3,4 хувиар илүү байх ажээ.Үүнийг шинжээчид үзэхдээ, Орос улс өөрийгөө нефтийн үнийн огцом өсөлтөөс хамгаалж, маш их алт-валютын нөөц байгуулсантай холбон үзэж байна.
Өнөөдөр Тажикистаны парламентын доод танхимын депутатууд улс орноо ДХБ-д элсүүлэх тухай хэлэлцээрийг батлав. Тэгснээр тус улс 12 жилийн хэлэлцээ хийгээд ДХБ-ын 158 дахь гишүүн болсон юм. Үүний хамт Душанбе Орос, Белорус, Казахстан улсуудыг нэгтгэсэн Гаалийн холбоотой нэгдэх асуудлаар хэлэлцээ хийсээр байна.
2014 онд АНУ нефтийн импортээ сүүлийн 25 жилд хамгийн доод хэмжээнд хүргэнэ гэж өнөөдөр британийн «Файнэншл таймс» сонин америкийн засгийн газрын магадлалыг үндэслэн бичжээ. Сүүлийн жилд АНУ-д нефтийн олборлолт нэмэгдэж, эрэлт багассантай холбогдуулан ийнхүү төсөөлсэн байна. 2014 онд АНУ-д нефтийн импорт хоногт 6 сая баррель хүртэл багасах юм. Энэ нь 1987 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт юм.
Орос улсын зүүн бүс нутгуудын дэд бүтцийн боломжууд өргөжин тэлсээр байна.Жишээ нь шинээр Кузнецовын хонгилын төмөр замыг ашиглалтанд орууллаа. Хабаровскийн хязгаарт шинэ жилийн босгон дээр ВСТО /Дорнод-Сибирь-Номхон далай/ хоолойн системийн хоёрдугаар ээлжийг ашиглалтанд орууллаа. Оросын нефтийг Япон, АНУ, Индонез, Өмнөд-Солонгос, Сингапур Филиппин, Тайвань болон Малайз худалдан авч байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хүн амын үлэмж хэсгийн татварыг нэмэгдүүлэх ба санхуугийн салбар дампуурахаас сэрэмжилж мэдэх хуульд гарын усэг зурав. Шинэ жилийн шөнө сенат, 1-р сарын 2-нд телеелегчдийн танхим баримт бичгийг сайшаав. Конгрессын шийдвэр суулийн жилүүдэд чинээлэг америк хүмүүсийн татварыг нэмэгдуулэхийн телее тэмцэж ирсэн Барак Обамагийн байгуулсан том ялалт болов.
Брент хэмээх нэг баррель нефтийн үнэ 2013 оны түрш 100 доллароос илүү байх болно гэж дэлхийн энергийн зах зээлийн тэргүүлэх шинжээчдийн дотор санал асуулга явуулсан Лондонд хэвлэгдэн гардаг «Файнэншл таймс» сонин таамаглав. «Занарын хувьсгал гэгчийн нөхцөлд Хойд Америкт нефтийн олборлолт эрс нэмэгдэсэн ч баррель нефтийн үнэ 100 доллароос хэтрэнэ « гэж сонин тэмдэглэжээ.
«Зүүн Сибирь-Номхон далай» нефтийн хоолойн салаа хоолойгоор оросын 30 сая тонн нефтийг Хятад улсад хоёр жилийн дотор нийлүүлсэн тухай хятадын «Петрочайна» компанийн салбарын төлөөлөгч У Жэньнин мэдэгдэв. Нефтийн хоолой «энергийн салбарт хоёр талын хамтын ажиллагааны нэн чухал хэсэг болсон» гэж тэрээр онцлов.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
4
6
7
8
12
13
20
26