×
Эдийн засаг 22 Арванхоёрдугаар сарын 2012
ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчийн Улаанбаатараас уламжласнаар, Худалдаа -эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаан 12-р сарын 21-нд Монгол Улсын нийслэлд болж өндөрллөө. Энэ нь шинэ бүрэлдэхүүнээр хийсэн анхны хуралдаан билээ. Монголын ч Оросын ч хэсгийн удирдагчид солигдов.
Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын форум 2012 онд Орос улсын хувьд нэн чухал үйл явдал болсон юм. Бүс нутгийн интеграци, тээврийн дэд бүтэц, гадаадын түншүүдтэй харилцан ажиллах асуудал, хүнсний аюулгүй байдал оросын засгийн газар ба үйлдвэр худалдааны бүлгийнхнээс энэ байгууллагын хүрээнд явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл боллоо. Тээврийн системийг шинэчлэх шийдвэр дээд хэмжээний уулзалтын чухал үр дүн болсон.
2012 онд Орос Монголын хоорондын худалдааны эргэлтийн хэмжээ бараг 2 тэрбум доллар болно гэж ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской Орос-монголын худалдаа-эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын ХУ1 хуралдаан дээр мэдээлэв. 2011 онд Орос Монголын хоорондын худалдааны эргэлт 1,6 тэрбум доллар болсон билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
3
7
9
14
15
16
23