×
Эдийн засаг 5 Арванхоёрдугаар сарын 2012
Хятад улс дэлхийн зах зээлийн төлөө тэмцэлд хэт гүрэн улсаас тэргүүлэв. Хятад улс дэлхийн 127 улсын худалдааны тэргүүлэх түнш боллоо. 76 улсын худалдааны үлэмж хэсэг нь АНУ-д ногдож байна. Энэ рейтингээр Хятад, АНУ хоёр дөнгөж зургаан жилийн дотор эзлэх байраа сольж, Хятад улс тэргүүллээ. Тэгэхдээ Өмнөд Солонгос, Австрали зэрэг АНУ-ын холбоотнуудын зах зээлд ч тэргүүн байранд оржээ.
ШХАБ хамтын ажиллагааг хөгжүүлэх их чадавхитай гэж өнөөдөр Киргизийн Бишкекэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мөн байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдэв. Хятад улс ШХАБ-ын хүрээнд улс орнуудын төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байна гэж тэрээр тайлбарлан хэллээ.
Монгол улсад төмөр зам тавих ажилд оролцохыг ШХАБ-ын гишүүн орнуудыг урьж байна гэж Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуяг Киргизийн Бишкекэд ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүн нарын хуралдаан дээр мэдэгдэв. ШХАБ-ын түншүүд 1800 км урт төмөр зам тавих төсөлд нэгдэж мэдэхийг тэрээр тэмдэглэв. Төсөл 5 тэрбум ам долларын өртөгтэй.
ШХАБ-ын гишүүн орнууд олон улсын эдийн засгийн хямралыг ерөнхийдөө амжилттай сөрөн зогсож байна. Гэвч эдгээр улс эдийн засгийн бодлогоо цаашид уялдуулан зохицуулах нь зайлшгүй чухал гэж  Бишкекэд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
3
7
9
14
15
16
23