×
Эдийн засаг 4 Арванхоёрдугаар сарын 2012
ШХАБ ба БРИКС бүлгийн банкуудыг байгуулах санхүү-эдийн засгийн үндэслэлийг гүйцээж боловсруулахыг Орос, Хятад улсууд уриалав. Эдгээр төсөл 12-р сарын 5-нд Бишкекэд ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болон 3-р сард Преторид БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр эн түрүүнд гарах юм.
Өнөөдөр Лондон Сити нь юаниар хийх төлбөр тооцооныхоо хэмжээгээр Гонконгийн дэлхийн санхүүгийн төвийн дараа орж байна. Гэвч лондонгийн эрх баригчдын болон банкны эздийн төлөвлөгөөнүүд илүү ирээдүйтэй ажээ. Тэд ойрын үед БНХАУ-ын үндэсний валютын хэмжээг хүчтэй нэмэгдүүлэхээр төлөвлөж буй юм. Энэ тухай “Саут Чайна морнинг” сонинд Хотын захиргааны Улс төр,мөнгөний бодлогын төвүүдийн төлөөлөгч Марк Болит мэдэгдэл хийв.
Орос, хятадын нийт бараа эргэлт 2012 онд 90 тэрбум долларт хүрч болзошгүй таатай нөхцөлд бүрдээд байна. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал нь энэхүү үзүүлэлтийг ялимгүй буурулж болзошгүй юм гэж БНХАУ дахь Орос улсын худалдааны төлөөлөгч Сергей Цыплаков ярилцлагадаа мэдэгдэжээ. ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө , энэ нь муугүй үзүүлэлт юм гэж хэлсэн байна.
ШХАБ-ын Банк байгуулах тухай асуудал нь ойрын дунд хугацаанд шийдэгдэж магадгүй гэж Москва үзэж байна. “Интерфакс”агентлаг Оросын ЗГ-ын эх сурвалжийг иш татан уламжилж байгаагаар, талууд “бодит ажилд руу шилжин орж байгаа “ажээ. Нөгөөтэйгүүр, ШХАБ-ын Банк байгуулагдах тов болон бүтэц, хөрөнгийн талаар болон ШХАБ-ын тусгай дансны тухай тодорхой тохиролцоо хараахан байхгүй байна гэж эх сурвалж мэдэгджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
3
7
9
14
15
16
23