×
Эдийн засаг 2 Арванхоёрдугаар сарын 2012
Австралийн Lynas Corp уулын баяжуулах компани Малайзид ховор метал боловсруулах үйлдвэрээ ажиллуулж эхэллээ. Малайз улсын зүүн нутгийн Паханг мужийн энэ завод 800 сая долларын өртөгтэй бөгөөд нутгийн иргэд болон экологчидтэй хэд хэдэн удаа шүүхэдсний эцэст дөнгөж сая нээлээ. Энэ үйлдвэрийн радио идэвхит хаягдал хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулна гэж экологчид болгоомжилж байсан юм.
Оросын “ГАЗ бүлэг” болон түркийн Мерса Отомотив компани ГАЗ маркын машины угсрах үйлдвэрийг өнөөдөр Түрк улсад нээнэ. Оросын компани энэ тухай ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна. Энэ үйлдвэрт “ГАЗель БИЗНЕС”, “Соболь БИЗНЕС” машинуудын хэд хэдэн загварыг угсрах юм байна. Мөн дилерийн болон үйлчилгээний сүлжээг Түрк улсын бүх бүс нутгуудад байгуулахаар төлөвлөж байна.
Хятад улс “Фукусимагийн” синдромыг даван туулж, цөмийн эрчим хүчний хөгжилд “томоохон үсрэлт” хийх төлөвтэй байна. Хятадын цөмийн эрчим хүчний холбооны тэргүүн Чжан Хуачжу мэдэгдэлдээ, 2015 он гэхэд Хятад дэлхийн цөмийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэх болно гэв. Одоо тус улс үүнээс гурав дахин бага үйлдвэрлэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
3
7
9
14
15
16
23