×
Эдийн засаг 26 Арваннэгдүгээр сарын 2012
Хятадын Броуд Сустаинэйбл Бюлденг компани барилга барилтын хэд хэдэн дээд амжилтыг тогтоох гэж байна. Дэлхийн хамгийн өндөр тэнгэр баганадсан байшинг тэд 90 хоногт барихаар төлөвлөж байна. Скай Сити нэртэй болж байгаа тэнгэр баганадсан байшинг Хунань мужийн Чангша хотод барих юм байна. Энэ барилгыг 11-р сарын сүүлээр эхлэж 2013 оны 3-р сар гэхэд дуусгах юм байна.
Хятад улс дэлхийн эдийн засгийн шинэ түрэмгийлэлд бэлтгэж, нефтийн үнийг бүрдүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Шанхайн хөрөнгийн захын нефтийн ирээдүйд нийлүүлэх бөөний гэрээгээр арилжаа хийх төлөвтэй байгааг оросын шинжээчид ийн тайлбарлаж байна. Хятад улс азийн гэрээний жишгийг байгуулахыг зорьж байна. Тэд WTI /West Tehas Intermediate/ болон Brent маркуудын гэрээнүүдийг ч даваж гарахад бэлэн аж.
Шингэрүүлсэн байгалын хийн \ШБХ\ оросын экспортлогчдын тоо нэмэгдэж магадгүй. Зохих саналтайгаар “НОВАТЭК” компани Эрчим хүчний яам анд хандсан байна. Одоо экспортыг Газпром компани монопольдож байгаа юм. ОУ бол хоолойгоор дамжуулдаг хийн томоохон нийлүүлэгчдийн нэг юм. Харин ШБХ-н экспортыг “Сахалин-2” төслийн хүрээнд хөгжүүлж байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
2
5
17
18
20
21
25
27
30