×
Эдийн засаг Арваннэгдүгээр сар 2012
2015 он гэхэд Хятадын эрх баригчид ажиллах атомын реакторын тоог 42 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.Хятадын АЦС-уудын нийт сүр хүч 42 гегаватад хүрснээр тус улс дэлхийн атомын энергид 10 хувь эзлэнэ. Хятадын атомын энергийн холбооны дарга Жан Хуажоу Жухайд үг хэлж, энэ тухай мэдээлжээ. Эдүгээ Хятадад 15 блок бүхий 6 АЦС ажиллаж байна.
АНУ-ын ээлжит оролдлого үр дүнд хүрсэнгүй. Хятадыг «валютын арга заль хийгчийн» хувьд хүлээн зөвшөөрөх арга хэмжээг хойшлуулав. Наанадаж хагас жилээр АНУ-ын конгресст зориулах сангийн яамны дараачийн илтгэл хүртэл хойшлуулсан байна. Юанийн ханшийг бууруулсан. Гэвч Бээжин валютынхаа ханшаар зальт ажиллагаа явуулж байна гэж үзэхгүйг сангийн яамнаас өчигдөр нийтлүүлсэн тайланд тэмдэглэжээ.
Юанийн ханшийг «нэлээд багадулсан» гэж АНУ үзэж байна. Гэвч Хятадыг «валютын арга заль хийгэгч» хэмээн үзэхгүй гэж АНУ-ын сангийн яамны олон улсын эдийн засаг, валютын бодлогын тухай илтгэлд өгүүлжээ. Хятадын эрх баригчид хятадын валютын солилцооны ханшийн механизмыг цаашид шинэчлэх шаардлагыг хүлээж, энэ замаар хэдэн алхам хийснийг илтгэлд тэмдэглэсэн байна.
Хятад улс «санхүүгийн зах зээлд тавих хяналтыг сулруулах замаар алхам хийсээр байсан ч» юанийг чухам хэдийд хөвөрдөг валют болгохыг лавтай хэлэхэд эртдэнэ гэж Хятадын Ардын банкны (Төв банк) тэргүүн асан Дай Сянлун мэдэгдлээ. Тэрээр 2013 оны 1-р сарын 14,15-нд Хонконгод болох Азийн санхүүгийн форумыг зохион байгуулагчдын хүсэлтээр дүрс бичлэгийн ярилцлага өгчээ.
Хятадын Броуд Сустаинэйбл Бюлденг компани барилга барилтын хэд хэдэн дээд амжилтыг тогтоох гэж байна. Дэлхийн хамгийн өндөр тэнгэр баганадсан байшинг тэд 90 хоногт барихаар төлөвлөж байна. Скай Сити нэртэй болж байгаа тэнгэр баганадсан байшинг Хунань мужийн Чангша хотод барих юм байна. Энэ барилгыг 11-р сарын сүүлээр эхлэж 2013 оны 3-р сар гэхэд дуусгах юм байна.
Хятад улс дэлхийн эдийн засгийн шинэ түрэмгийлэлд бэлтгэж, нефтийн үнийг бүрдүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Шанхайн хөрөнгийн захын нефтийн ирээдүйд нийлүүлэх бөөний гэрээгээр арилжаа хийх төлөвтэй байгааг оросын шинжээчид ийн тайлбарлаж байна. Хятад улс азийн гэрээний жишгийг байгуулахыг зорьж байна. Тэд WTI /West Tehas Intermediate/ болон Brent маркуудын гэрээнүүдийг ч даваж гарахад бэлэн аж.
Шингэрүүлсэн байгалын хийн \ШБХ\ оросын экспортлогчдын тоо нэмэгдэж магадгүй. Зохих саналтайгаар “НОВАТЭК” компани Эрчим хүчний яам анд хандсан байна. Одоо экспортыг Газпром компани монопольдож байгаа юм. ОУ бол хоолойгоор дамжуулдаг хийн томоохон нийлүүлэгчдийн нэг юм. Харин ШБХ-н экспортыг “Сахалин-2” төслийн хүрээнд хөгжүүлж байгаа юм.
Гадаадаас нефть их хэмжээгээр худалдан авч байгаа Хятад улс нефтийн үнэ тогтооход илүү идэвхтэй нөлөөлөхийг хичээж байна. БНХАУ нефтийн ирээдүйн худалдааны хэлэлцээр худалдаж эхлэсэн тухай америкийн «Уолл-стрит жорнэл» сонинд бичжээ. Шанхайн ирээдүйн худалдааны хэлэлцээрийн бирж нефтийн зах зээлд Хятадын үр нөлөөг өргөжүүлж, WTI Brent хоёрыг сөрөн зогсох нефтийн хэлэлцээр худалдах бэлтгэл хэдэн жилийн турш хийж байна.
Оросын эдийн засаг «Их хорины» орнуудын дотор хамгийн тогтонги амжилттай хөгжиж байна. Британийн Financial Times сонины газраас зохиосон G20 бүлгийн орнуудын санхүүгийн тогтонги байдлын рейтингээр Орос улс 2-р байр эзлэв. Мөн Саудын Арави 1-р байр эзлэж, Хятад гуравт орсон байна. Сонины сэтгүүлчид эдгээр улсын эдийн засгийн хэдэн үзүүлэлтийг үнэлжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао Тайланд руу хурдан төмөр зам тавих төслийг гойд сонирхов. Тэрээр төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Тайландын ерөнхий сайд Йинглак Чиннаваттэй авч үзэж хэлэлцлээ. Энэ төмөр зам Тайландыг БНАСАУ-тай шууд холбох учир хятадын талаас түүнийг их сонирхож байна. Тайланд гадаадын компаниудыг төслийн хэрэгжэлтэд оролцуулах болзолыг тодорхойлоогүй байна.
Орос улсын гадаадын зээлдүүлэгчдийн өмнө тавьсан гадаад өр зээл энэ оны эхэнд 14 % өсчээ. Энэхүү статистикийг Сангийн яам гаргав. Ингэснээр Орос улсын одоогийн гадаад зээл бараг 41 тэрбум доллар болох нь. Оросын эдийн засгийн өр зээлийг бусад орнуудын гадаад зээлтэй харьцуулахад энэ нь өчүүхэн тоо гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийн томоохон ховор төмөрлөг үйлдвэрлэгч, хориотой бараа тээвэрлэгч зах зээлийнхээ байдлыг журамлаж байна. Хятад улс салбарыг өөрчлөн байгуулах тусгай санг байгуулж байна. Хөрөнгө улсын төсвөөс гаргах юм. Сан орон нутгийн эрх баригчдын төмөрлөг хууль бус олборлохтой тэмцэх хүчин чармайлтыг дэмжиж, төмөрлөгийн үйлдвэрлэлээс экологид үзүүлэх зохисгүй нөлөөг аль болохоор багасгахад туслана.
Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ы гишүүн орнуудын тэргүүнүүд өчигдөр оройн хамтарсан хуралдаан дээр АСЕАН-ы орнуудын эдийн засгийн нэгдсэн нийгэмлэг байгуулах асуудлыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан байна. Нийгэмлэгийг байгуулах хүртэл шаадлагатай зохих баримт бичгүүд болон хууль эрхийн актуудыг бэлтгэх шаардлагатай байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж өнөөдөр Камбоджи улсын ГХЯ-ны мэдээлэлийн департаментийн нийтлүүлсэн мэдээлэлийн хуудсанд өгүүлсэн байна.
Орос улс занарын нефтийн орд газруудыг эзэмшиж эхлэнэ.Занар гол төлөв одоогоос 450 сая жилийн тэртээ тэнгисийн ёроолд ургамал,амьтны үлдэгдлээс бүрэлдэн бий болсон юм. Эдүгээ АНУ энэ салбарт тэргүүлж байна. Харин оросын занарын нөөц,олборлолт хэтийн төлөвтэй.Дэлхийн занарын нөөцийн 10 хувь нь манай оронд ногдож байна.
Хятад улсын төрийн компаниуд америкийн санхүүгийн салбарт шудрага бус өрсөлдөөний нөхцөлүүдийг бий болгоод байна. Энэ тухай АНУ болон Хятадын эдийн засаг, аюулгүй байдлын салбарын харилцааг дүгнэсэн америкийн комисс /U.S.-China Economic and Security Review Commission/ мэдэгдэл хийв. Комиссийн үзэж байгаагаар, хятадын хөрөнгө оруулалт нь хүн амын ажил эрхлэлтийн шинэ эх үүсвэр болон АНУ-ын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж болох аж.
БРИКС-ийн орнууд нэгдсэн валютын сан бий болгоно. Зарчмын шийдвэрийг гаргасан: ийм нэгдсэн нөөц нь эдийн засгийн ээлжит хямрал гарсан тохиолдолд шаардлагатай юм. Одоо Бразил, Орос, Энэтхэг , Өмнөд Африкийн БН улсууд нь тодорхой хэмжээ болон валютын нөөцийг бүрдүүлэх нөхцөлүүдийг хэлэлцэж байна. Энэ сангийн хэмжээг 240 тэр бум доллароор тогтоогоод байна.
Дэлхийн эдийн засгийн байдлын таамаглал гутрангуй байсан ч хятадын удирдлага үндэсний эдийн засаг нь унахгүй гэдэгт итгэж байна. Хятадын нийслэлд хуралдаж байгаа ХКН-ын 18-р их хурал энэ тухай ахин мэдэгдэх боломж олгов.
Япон Оросын худалдааны хорооны хоёр талын уулзалтыг 11-р сарын 20-нд Токиод хийх тухай өнөөдөр Токиод Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Японы ГХ-ийн сайд Гэмба, Оросын дэд ерөнхий сайд Игорь Шувалов нар хоёр орны хэлэлцээ хийх төлөөлөгчдийг тэргүүлнэ.
Байлдааны гурван хөлөг онгоц үйлдвэрлэх асуудлаар Орос, Энэтхэг улсууд хэлэлцээр хийж байна. ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин, ОУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй зөвлөлдөөн хийх үеэрээ өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Оросын хөлөг онгоц үйлдвэрлэгчид 11-р сарын 9-нд Калининград хотод энэтхэгийн захиалагчиддаа шинэ харуулын хөлөг онгоцы нь хүлээлгэж өгсөн байна.
2012 оны 3 улиралд Японы эдийн засаг өнгөрсөн жилийн хүчтэй газар хөдлөлтөөс хойш эрс буурчээ. Сайд нарын кабинетын гаргасан урьдчилсан мэдээний дагуу Японы ДНБ өнгөрсөн 4-6 саруудтай харьцуулахад 0,9 % буурсан гэж Bloomberg агентлаг уламжилжээ. Агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид улирал тус бүр 0,9 % үзүүлэлтээр буурах буюу нийтдээ 3,4 % буурна гэж таамаглаж байжээ.
ОУ-тай зэвсэг нийлүүлэх талаар хийсэн 4,2 тэрбум долларын гэрээг хүчингүй болгосон гэсэн мэдээг Ирак улсын БХЯ няцаасан байна. Гэрээг хэн ч өөрчлөөгүй гэж БХЯ-ны тэргүүн Саадун ад-Дулейми Багдадад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Нилээд ашигтай саналыг сонгож авахын тулд одоо гэрээний үнийг багасгах тухай хэлэлцээр хийж байгаа гэж тэр хэлсэн байна.
2060 он хүртэл дэлхийн эдийн засгийн өсөлтийн жилийн дундаж хурдац бараг 3 хувь болно. Гэвч дэлхийд хүчний харьцаа өөрчлөгдөнө гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа,хөгжлийн байгууллагын «2060 он хүртэлх дэлхийн урт хугацааны өсөлтийн таамаглал» шинэ илтгэлд өгүүлжээ. Мөн үед дэлхийн хамгийн баян улсуудын өсөлтийн хурдац 2 хувь хүрэхгүй.
10-р сард Хятадад өргөн хэрэгцээт бараа таваарын үнэ өнгөрсэн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,7 хувиар өсөн нэмэгдсэн тухай өнөөдөр БНХАУ-ын Улсын статистикийн газраас мэдээлэв. 10-р сард инфляцийн хурдац сүүлийн 33 сард хамгийн бага боллоо. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт суларсантай холбоотой гэж Bloomberg агентлаг мэдээлжээ.
Монгол улсын ЗГ нефть импортлогчдод 120 сая ам.долларын хөнгөлттэй зээл олгохоор болов. Энэ тухай Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү сэтгүүчдэд мэдээлэл хийжээ. “Анх удаа улсаас импортлогчдод ийм дэмжлэг үзүүлж байна. Мэдээж хэрэг энэхүү зээл нь уг асуудлыг нилээд хялбаршуулах болно” гэж тэр хэллээ.
Хятадад хамгийн томд орох ураны хүдрийн орд газрыг Өвөр Монголын өөртөө засах оронд олж илрүүлсэн тухай тус улсын газар, байгалийн нөөцийн яам мэдээллээ. Түүнчлэн орд газраас холгүй илрүүлсэн нүүрсний нөөц 51 тэрбум тоннд хүрч байна гэж үнэлжээ. БНХАУ-ын анхны ураны орд газрыг одоогоос дөрвөн жилийн өмнө ШУӨЗО-д нээжээ.
Бизнес булгийнхний харилцан ажиллагаагаар Орос, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх Олон улсын эдийн засгийн форум өнөөдөр Өмнөд Солонгосын нийслэлд ажиллаж эхэллээ. Форум хоёр өдөр чуулан хуралдана. Оросын эрчим хүчний дэд сайд Антон Инюцинийн ИТАР-ТАСС агентлагад мэдээлснээр «форум уулзалт харилцаагаараа агшигтай.
Хятад улсад дэлхийн хамгийн их хүчтэй гидротурбинтэй цахилгаан станцыг ашиглалтанд оруулав. “Сянцзяба” УЦС нь тус улсын баруун-өмнөд хэсэгт Янцзы гол дээр баригдажээ. Эрчимийн блок нь хамгийн дээд зэргийн 800 мегаваттын хүчин чадалтай бөгөөд одоогоор тестийн дэглэмээр ажиллаж байна. Уг станц дээр нийт ийм төрлийн 8 турбин ажиллах юм.
Оросын нефть, хийн “Газпром” аврага нэгдэл борлуулалтын зах зээлээ өргөжүүлж байна. Тус компани АНД орнуудад шингэрүүлсэн хий нийлүүлэхэд зориулсан дэд бүтцийг байгуулж байна. Энэ бол маш их ирээдүйтэй чиглэл юм. Үүнээс гадна тус нэгдэл “Өмнөд урсгал” хийн хоолойг Унгар улсын нутгаар дамжуулах зөвшөөрөл авч Европт тактикийн маш чухал ялалт байгууллаа.
Орос улс үр тарианы экспортынхоо газар зүйн зургийг өргөжүүлэхээр бэлдэж байна. ХМХ -ийн Орос улсын БНХАУ- ад суугаа худалдааны төлөөлөгч Сергей Цыплаковын ярианаас иш татан уламжилснаар, Хятад улсад үр тариа нийлүүлэлт ирэх жилээс эхлэх аж. Хятадын зах зээл бол хамгийн сайхан амттай хэрчим. Эдийн засгийн эрчимтэй өсөлт нь тус улсыг хүнсний хэрэглээний өсөлтөнд хүргэсэн юм.
2013 оны 1-р сард Sumitomo Corp Японы худалдааны компани тус улсын ЗГ-ын дэмжлэгтэйгээр Казахстанаас ховордсон металл худалдаж авч эхэлнэ. Sumitomo Corp жил бүр Казахстанаас 1,5 мянган тонн буюу ховордсон металл авах бөгөөд энэ нь тус улсын нэг жилийн хэрэглээний 7,5 % тэнцэх аж. Тэдгээрийг японы үйдлвэрлэгчид өндөр технологийг цахим тоолуурт хэрэглэдэг.
Монгол улсын засгийн газар 1,5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргахаар бэлтгэж байна. Энэ тухай пүрэв гаригт “Уолл-стрит джорнэл ” сонин уламжилжээ. Уг үнэт цааснаас олсон мөнгийг тус улсын дэд бүтцийг сайжруулахад зориулна. Одоо Монгол улсад томоохон нүүрсний уурхай болон бусад эрдэсийн нөөцүүдийг боловсруулахад аль болох олон тооны гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг оролдож байна.
Орос улсын “Газпром” компани таван жилийн дараа Якутын зүүн-хойд хэсэгт Чаяндын томоохон байгалийн хийн орд газрыг ашиглалтанд оруулах болон Владивосток хүртэл хийн хоолой тавих ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Энэ нь Орос улсын зүүн болон баруун хийн сүлжээнүүдийг нэгтгэхэд шийдвэрлэх шатны ажил байх юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
2
5
17
18
20
21
25
27
30