×
Эдийн засаг Аравдугаар сар 2012
Дэлхийн агаар дулаарсны үр дүнд гадил сая сая хүний хувьд чухал хүнс хоол болж мэднэ гэж НҮБ-ын Хүнсний аюулгүй байдлын хорооны илтгэлд өгүүлжээ. Шинжээчдийн таамагласнаар эрдэнэ шиш, тутрага, улаан буудай зэрэг хүнсний гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж байгаа олонхи улсад буурах юм.
Оросын засгийн газар Байгал-Амарын төмөр замыг сэлбэн шинчлэхэд бараг 1 триллион рубль гаргахад бэлэн байна. Оросын «Известия» сонины мэдээлснээр энэ төмөр замыг сэлбэн шинэчлэх ажил улс орныхоо Алс Дорнодын тээврийн системийг хөгжүүлэх эхний ээлжийн төслүүдийн цэст багтах юм.
Оросын «Газпром» компани «Якутск-Хабаровск-Владиовосток» хийн хоолойн Хятадад хий дамжуулах салаа хоолой барьж болзошгүй гэж мэдээллийн газраас нь уламжлав. Өчигдөр «Газпром» компанийн захирлуудын зөвлөл байгалийн хийг Хятад ба Ази Номхон далайн бүс нутгийн бусад улсад хоолойгоор дамжуулан нийлүүлэх асуудлыг хэлэлцэв.
Дэлхийн нефтийн зах зээлийн төв Ази тийш эргэн шилжиж байна. Орос улсаас Хятад, Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Энэтхэг, Индонези, АНУ, Перу улсуудад нийлүүлж байгаа нефть дэлхийн зах зээлийн үнийн шалгах хэмжүүр болж мэднэ гэж «Уолл-стрит жорнэл Юроп» сонин мэдээлэв. Хятад улс дэлхийн нефтийн худалдааг юанийн тусламжтайгаар үйлчлэхэд бэлэн байгаа нь нефтийн долларын эрнийг эцэслүүлэх эхлэл болно.
Хийн оронд нефть олборлоно. Занарын хийн олборлолт Орос улсад тийм чухал биш. Компани занарын нефть олборлоно гэж Газпром компанийн тэргүүн Алексей Миллер мэдэгдэв. Чулуулгын жижиг завсарт байгаа нефтийг тэгж нэрэлдэг. Тэр уламжлалт бус өөр төрлийн нефтиэс үүгээрээ ялгагдаж байна.Занарын нефть дээд зэргийн чанартай. Гэвч түүнийг олборлох технологи саяхан болтол үгүй байсан. Одоо ийм технологийг ашиглана.
Оросын Роснефть компани нефтийн олборлолтоор дэлхийд тэргүүлэхэд дөхөв. Учир нь орос-британийн ТНК-ВР компанийг худалдан авах хэлэлцээр байгуулах ажиллагаа төгсөж байна. Британийн ВР нефтийн концерн, оросын ААR компаниос хувиа худалдан авах болзолыг уялдуулан зохицуулжээ. Британийн компани ТНК-ВР компанийн өөртөө ногдох хувьцааны тэн хагасыг 17,1 тэрбум доллароор худалдан авч, улсын компанийн хувьцааны 12,84 хувийг өгөхэд бэлэн байна.
Олон улсын эдийн засгийн хэрэг эрхлэх газрыг БНХАУ-ын ГХЯ-д байгуулав. Мөн алхам Хятадын удирдлагаас эдийн засгийн дипломат ажиллагаанд улам их анхаарал тавьж байгааг тусган харуулсан гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин үзэж байна. Шинэ газрыг байгуулах тухай ХКН-ын 18-р их хурал нээгдэхээс нэг сарын өмнө зарлан мэдээлсэн нь тэмдэглүүштэй.
Рейтинг тодорхойлодог Fitch Standard, Poor’s болон Moody’s - 3 том агентлаг онцгой эрхээ удахгүй алдаж мэднэ. Хятадын рейтингийн «Dagong Global Credit Rating» хэмээх агентлаг оросын - «Рус-рейтинг», америкийн - «Egan Jones Ratings» хэмээх агентлагуудтай хамтран ажиллах зарлав.
Ураны орд газрыг эзэмших болон АЦС барих тухай зүйл ангийг 2013 оны улсын төсөвт оруулахгүй байхаар монголын депутатууд шийдсэн байна. Энэ нь атомын салбарт хамтран ажиллах тухай Орос, Монгол улсуудын хэлэлцээрийг булшилж мэднэ гэж ОУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин үзэж байна. Ураны орд газрыг эзэмших тухай төслийг урьдах засгийн газар УИХ-д санал болгосон юм.
Орос, энэтхэгийн “Кудамкулан” АЦС-ийн 1-р блокыг бүрэн ашиглалтанд оруулах болон 2-р блокыг барьж дуусгах ажлуудтай зэрэгцүүлэн ОУ-ын оролцоотой барих шинэ АЦС-д зориулсан талбайг Энэтхэг улс эрж байна. Энэтхэг улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Сайед Акбаруддин өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. Баруун Бенгалын зүүн мужид хамтран “Харипур” АЦС барих зорилгоосоо талууд татгалзсан гэж тэр хэлсэн байна.
БНХАУ-ын Dagong рейтингийн агентлаг ОХУ, АНУ-ын түншүүдтэйгээ хамтран S&P, Moody s, Fitch гэсэн “том гурвалтай” өрсөлдөх чадвартай өөрийн бие даасан рейтингийн агентлаг байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай channelnewsasia.com портал мэдээлсэн байна. Dagong компани оросын “Русрейтинг”, америкийн Egan Jones компаниудтай хамтарч Юниверсал Кредит Рэтинг Груп \Universal Credit Rating Group\ нэртэй хамтарсан компани байгуулах бодолтой байна.
Роснефть “ТНК-ВР” компанийн зуун хувийн эзэн нь болно. Улсын компани британийн ВР болон оросын AAR нэгдлийн 50, 50%-ийг худалдаж авах нөхцлийг зөвшилцлөө. Эх орны эдийн засагт “сайхан дохио” өглөө гэж ерөнхийлөгч В.Путин үзэж байна.
ОУ ДБ-ны бизнес хөтлөн явуулах рейтингийн 8 дахь шатанд гарлаа. Дэлхийн 185 улсаас ОУ 112-т орсон байна. ОУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсын байр суурийг 2011 оны 120 дахь байрнаас 2015 онд 50 дахь, 2018 онд 20 дахь байр хүртэл сайжруулах даалгаварыг нэг бус удаа тавьж байсан юм.
“Роснефть”, “ВР” компаниудын хооронд хийж байгаа гэрээ дэлхийн эрчим хүчний зах зээлийн хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечинтэй уулзахдаа ингэж мэдэгдлээ.
ЕХ гадаад бодлогодоо Хятадтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлтаа төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь эдийн засаг, санхүүгийн хямралаас гарах арга замын чухал хэсэг хэмээн ЕХ үзжээ. Өчигдөр Брюссельд хуралдаж дууссан ЕХ-ны санал шүүмжлэлийн олон улсын хэсэгт Хятадтай харилцах ба харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвт дүн шинжилгээ хийх сэдэв давамгайлав.
ВР энергийн бүлгийн захирлуудын зөвлөл ТНК-ВР дахь хувьцаагаа «Роснефть» компанид худалдах хэлэлцээрийг санал нэгтэй батлав. Британийн компани ТНК-ВР-ийн хувьцааны бараг 50 хувийг худалдснаараа «Роснефть» компанийн бараг 13 хувь хувьцаа болон 17 тэрбум доллар авах юм. Ингэснээрээ ВР «Роснефтьгаз»-ын дараа орж «Роснефть» компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болов.
БНХАУ-аас нийлүүлэх төмөрлөгийн хэмжээ эрс өсөн нэмэгдэх вий гэж дэлхийн тэргүүлэх ган үйлдвэрлэгчид болгоомжилж байна. Юу гэвэл азийн томоохон эдийн засгийн өсөлт саатсан учир хятадын компаниуд илүүдэл бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргаж байна гэж Financial Times сонинд бичжээ.
БНАСАУ-д удирдагч Ким Чен Ыны шийдвэрээр гадаадад арилжааны ажиллагаа явуулж олсон валютын үлэмж хэсгийг хариуцаж байсан 38-р нууц хэлтэс гэгчийг татан буулгав. Энэ нь эдийн засгийн шинэтгэл явуулах зорилгоор засгийн газрын үүргийг өргөжүүлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтын нэг хэсэг гэж өнөөдөр японы Киодо мэдээллийн агентлагаас учрыг сайн мэдэх эх сурвалжийн мэдээг үндэслэн уламжласан байна.
Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд өнгөрсэн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7,4 хувиар өсөн нэмэгдэв. Харин урьдын улиралд 7,6 хувиар өсөн нэмэгдсэн билээ. Өнөөдөр БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос энэ тухай мэдээлжээ. Өнгөрсэн улирлын үзүүлэлт 2009 он эхлэснээс хамгийн доод хэмжээнд орсон ч шинжээчдийн таамаглалд бүрэн нийцсэн байна.
Хятадаас маш их хэмжээгээр капитал гаргах боллоо. Нэг жилийн дотор хяталдын компаниуд ба бизнес эрхлэгчид 225 тэрбум доллар гадагшаа гаргасан гэж америкийн «Уолл стрит жорнэл» сонин мэдээлэв. Энэ нь 2011 оны Хятадын ДНБ-ий барагцаалбал 3 хувь билээ. Урьд өмнө ч капитал гарч байсан. Гэвч одоо урьд өмнө үзэгдээгүй их хэмжээгээр гаргаж байна.
Хятад улс нутаг дэвсгэртээ занарын хийн олборлолтыг нэлээд нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Үндэсний энергийн захиргааны ерөнхий захирал Жан Юцин Хьюстонд занарын хийн асуудлаархи олон улсын форум дээр мэдэгдлээ. Сычуан, Гуйжоу, Хубэй зэрэг гурван муж болон ШУӨЗО-ны нутаг дэвсгэрт занарын хий олборлох тодорхой төлөвлөгөөг боловсруулжээ.Урьдчилан үнэлснээр тэнд занарын бараг 5 тэрбум шоо метр хий байна.
ОУВС 10-р сарын илтгэлдээ 2012, 2013 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан байна. Макро эдийн засгийн байдал муудаж байгаа явдлыг ОУВС Европын өрийн хямрал, улсын санхүүгийн цөмрөлт нэртэй гол аюултай холбогдсон америкийн эдийн засгийн асуудал зэрэгтэй холбон үзсэн байна.
2012 оны 9-р сард Энэтхэгт өргөн хэрэглээний бараа таваарын үнэ сүүлийн 10 сард хамгийн их хэмжээнд хүрсэн тухай Bloomberg агентлаг мэдээлэв. 9-р сард бөөнөөр худалдах үнийн өсөлт 7,7 хувь болно гэж шинжээчид таамагласан бол үнэн чанартаа 7,81 хувь болжээ.
Оросын «РусАл» нэгдсэн компани Сибирьт хөнгөн цагааны завод барих төслийг хятадын түншүүдтэй хамт хэрэгжүүлэх боломжийг авч үзэж байна. Урьдчилан тооцоолсноор завод жилд бараг 800 мянган тонн төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадалтай байх болно. Бүс нутгийн усан энергийг ашиглан завод барихаар төлөвлөсэн гэж өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ.
9-р сард Хятадад өргөн хэрэглээний бараа таваарын үнэ өнгөрсэн оны мөн үеийнхтэй харьцуулахад өсөн нэмэгдэсэн тухай өнөөдөр БНХАУ-ын улсын статистикийн газраас мэдээллээ. Мөн түүнчлэн 8-р сард үнэ 2 хувиар өсөн нэмэгдсэн билээ. Харин инфляци энэ онд засгийн газраас төлөвлөсэн 4 хувиас хэтрэхгүй байна. Энэ нь урамшуулах арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх боломж эрх баригчдад олгож байна гэж шинжээчид мэдээлэв.
Хятад улс сар бүрийн экспортын хэмжээг шинэ дээд амжилтаар эвдэж, 186 тэрбум долларт хүргэсэн байна. Энэ нь 2011 оны 9-р сарын БНХАУ-ын экспортой харьцуулвал 9,9%-иар нэмэгдсэн байна гэж хятадын Гаалийн ерөнхий удирдах газраас мэдээлсэн байна. Хятадын импорт 9-р сард 2,4%-иар нэмэгдэж жилийн тооцоогоор 158,68 тэрбум долларт хүрсэн байна.
Эдүгээ ОХУ-ын засгийн газар Алс Дорнодод гадаадын хөрөнгө орулагчдад хөнгөлөлттэй татварын системийг нэвтрүүлэх төслийг авч үзэж байна гэж өнөөдөр Оросын сангийн сайд Антон Силуанов сэтгүүлчдэд мэдэгдэв. «Мод, загас ахин боловсруулах үйлдвэрийг байгуулахын тулд эдийн засгийн бүс БНХАУ орчмын эрэг хавийн бүс нутагт байгуулах асуудлыг авч үзэж байна.
Дэлхийн эдийн засгийн байдал хэвийн болж, давшингүй хөгжих шинж алга. Хэтийн төлөв тод биш байна гэж Олон улсын валютын сангийн захирагч Кристин Лагард Токиод ОУВС, Дэлхийн банкны удирдлагын жил дутмын чуулган нээгдэхийн өмнөхөн хэлжээ. ОУВС-ийн дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлын тухай илтгэл АНУ, Европ зэрэг гол бүс нутгийн талаар гутрангүй дүгнэлт агуулж байна гэж чуулганд оролцогчид мэдээлэв.
Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг БРИКС бүлгийн гишүүн орнууд Хөгжлийн банк байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Энэ асуудал БРИКС бүлгийн ойрын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болно гэж ӨАБНУ-ын ГХ-ийн дэд сайд Эбрахим Эбрахим мэдээллээ. Дээд хэмжээний уулзалт 2013 оны 3-р сарын 26,27-нд Дурбанд болно.
Хятадын бизнесийн ажилд хиймлээр саад тотгор учруулахгүй байхыг Хятад улс гадаадын улсуудад уриаллаа. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй өчигдөр энэ тухай Бээжинд мэдэгдсэн байна. Хятадын теле харилцаа холбооны Хуавэй, Зет Ти И компаниуд АНУ-ын аюулгүй байдалд бодит аюул занал учруулж байна гэж энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Конгресс мэдэгдсэн юм.
Оросын «Газпром» европын хэрэглэгчдийнхтэй адил зарчим дээр АНДБН-ийн орнуудтай ажиллана гэж Оросын нефть хийн корпорацын тэргүүн Алексей Миллер «Россия 24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Урт хугацааны хэлэлцээр байгуулах нь «Газпром»-ын гол зарчим гэж тэрээр тэмдэглэв. «Газпром» шатдаг хийн үнийг нефтийн үнэтэй холбон үзэж тооцоолох төлөвлөгөөтэй байна гэж Миллер хэллээ.
«Оросын төмөр зам» компани «Дэд бүтцийн хөгжил» хамтын үйлдвэрийн түншүүдийнхээ хувийг худалдан авчээ. 2009 онд байгуулсан хамтын үйлдвэр «Улаанбаатар төмөр замыг» шинэчлэж, Монголд төмөр замын шинэ дэд бүтэц байгуулах юм. Хэлэлцээр 8-р сард байгуулсан тухай «Интерфакс» агентлаг «Оросын төмөр зам» компанийн хэвлэлийн тоймыг үндэслэн мэдээлжээ.
Канад улс Ази Номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны систем - Номхон далай дамнасан түншлэл байгуулах асуудлаархи хэлэлцээнд албан ёсоор нэгдсэн гэж тус улсын олон улсын худалдааны сайд Эдвард Фаст мэдэгдлээ.
БНАСАУ-д эдийн засгаа өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцэхээ больсон тухай өнөөдөр Умард Солонгосоос ирсэн мэдээллийг цуглуулан нэгтгэн дүгнэж байгаа өмнөд солонгосын «Дейли НК» цахим хэвлэл мэдээллээ. «Эдийн засгийн боловсрол болон эдийн засгийн бодлогын шинэ арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлын хэлэлцүүлгийг эцэслүүлэв. Учир шалтгааныг тайлбарлахгуй байна» гэж хэвлэлийн эх сурвалж БНАСАУ-аас мэдээлжээ.
Дэлхийн эдийн засгийн ойрын төлөвийг ОУВС гутрангүй үнэлж байна. Бууралт үргэлжилсээр байгаа, нөхцөл байдал цаашид улам муудах эрсдэл өндөр байна гэсэн таамаглал байгаа юм. Дэлхийн банк болон ОУВС-гийн удирдах байгууллагуудын жилийн эцсийн ээлжит хуралдааны өмнөхөн Вашингтон хотод тараасан ОУВС-гийн шинжилгээ таамаглалын даяарчлалын шинэ илтгэл ийм анхааруулгаар эхлэж байна. Энэ жилийн чуулган Токио хотод болж байгаа юм.
«Хойд урсгал» орос-германы хийн хоолойн 2 дахь ээлжийг ашиглалтад оруулах ёслол енеедер Финий булангийн эрэг хавийн «Портовая» шахуургын станцын талбайд болно. «Интерфакс» агентлагийн уламжласнаар шинэ хийн хоолойг баян эцэг эх нь 1-р ангийн сурагч хүүдээ бэлэглсэн спортын хүчирхэг машинтай зуйруулж болно. Ийн сайхан машиныг зөв сайн ашиглахын тулд хүүхэд байзнах ёстой.
«Хойд урсгал» хийн хоолой бурэн хучин чадлаараа ажиллаж эхлэв. Хийн хоолойн 2 дахь ээлжийг ашиглалтад орууллаа. Шинжээчид түүнийг европын хамгийн амжилттай теслийн нэг хэмээн үзэж, барилгын ажил ургэлжлэх ёстой гэжээ. «Хойд урсгал» төслийг хамгийн ахар богино хугацаанд хэрэгжүүллээ. 2005 онд шинэ хийн хоолой барих шийдвэр гаргав.
Хятад төмөрлөгийн аж үйлдвэрийн хүрээнд «их үсрэлт» ахин хийнэ гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байна.Хятадад ган цувималын эрэлт үргэлж нэмэгдэнэ гэж британийн « Стэндарт Чартерд» банк таамаглав. 2025 он гэхэд түүний хэрэглээ 155 сая тонноор нэмэгдэж, 823 саяад хүрнэ. Хятад 1958 онд Мао Зэ Дуны санаачилгаар төмөрлөгийн аж үйлдвэрт анхны» их үсрэлт» хийсэн билээ.
Өнөөдөр Дэлхийн банк 2012 оны хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг экспорт, хөрөнгө оруулалт буурсан учир 7,7 хувь хүртэл доошлуулав. Өнгөрсэн онд мөн үзүүлэлт 9,3 хувь байсан юм. Үүний хамт 2013 онд эрх баригчдаас урамшуулах арга хэмжээ авч, дэлхийн худалдаа идэвхжсний ачаар Хятадын ДНБ-ний өсөлтийн хурдац 8,1 хувь хүртэл өсөн нэмэгдэнэ гэж Дэлхийн банк үзэж байна.
Евро буст гарсан хямрал засгийн газраас яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. Өрнөдийн эдийн засгийн хөгжил саатсны улмаас санхуугийн үйл явцын төв дорнодод шилжив. Орос улс макроэдийн засгийн тэргүүлэх үзүүлэлттэй шинэ үед шилжиж байна. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах нь одоо Москвагийн хүвьд урьтлал болсон. Москвад ВТБ банкаас зарлан хуралдуулсан «Орос дуудаж байна!
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
2
4
6
12
21
25
26
29