×
Эдийн засаг 10 Есдүгээр сарын 2012
Еврогийн бүсээс болж экспорт багасах болон Хятад улсад ДНБ-ий өсөлтийн хурд саарсан тохиолдолд эдийн засгаа дэмжихийн тулд Өмнөд Солонгос улс 5,9 трлн вон буюу 5,2 тэрбум долларын тогтворжуулах арга хэмжээ авна. Өнөөдөр Блумберг агентлаг энэ тухай мэдээллээ. Машины худалдаа болон орон сууцны зах зээлийг дэмжих зорилгоор татварыг багасгах, улсын дэмжлэгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүд энд багтсан байна.
Якут улсын Эльгиний нүүрсний орд газрыг боловсруулахад Өмнөд Солонгосын “ПОСКО”компани оролцох болно. Хоёр улсын төлөөлөгчид Владивосток хотод уулзах үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна. Орд газрын ойролцоо байгуулж байгаа шинэ хотхонд ажилчидад зориулсан хурдан баригддаг хэдэн арван байшинг өмнөд солонгосын түншүүдийн тусламжтайгаар барихаар шийдвэрлэсэн байна.
Тэнгис далайн био нөөцийг хууль бусаар, харилцан мэдээлэлгүйгээр, зохицуулалтгүйгээр ашиглахтай тэмцэх засгийн газар хоорондын хэлэлцээрт Орос, Хятад улсууд 2012 оны 12-р сард гарын үсэг зурж магадгүй. Росрыболовство компанийн тэргүүн Андрей Крайний ажил хэрэгч мэдээлэлийн оросын “Прайм” агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Баримт бичиг гарын үсэг зурахад бараг бэлэн болсон гэж түшмэл хэлсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
11
14
17
19
23
24
29