×
Эдийн засаг 8 Есдүгээр сарын 2012
АНД-н орнуудад нийлүүлэх оросын хийн хэмжээ тун удахгүй Европт нийлүүлж байгаа хэмжээнээс давна гэж “Газпром” нэгдэл тооцож байна гэж Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр оросын энэ нэгдлийн тэргүүн Алексей Миллер мэдэгджээ.
Өнөөдөр Владивосток хотноо АНДЭЗХА-ны ажил хэрэгч ДХУ өндөрлөнө. Уг арга хэмжээнд АНД-н бүсийн орнуудын удирагчид болон 500 гаруй бизнесын төлөөлөгчид оролцсон. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Засгийн газрын тэргүүн шадар сайд Игорь Шувалов нар уулзалт дээр үг хэлсэн  байв. Гол санаа нь эдийн засгийн хамтын ажиллагааны сэдэв байв.
АНДЭЗХАБ-2012 Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтын хаалтын ажиллагаа өнөөдөр Владивосток хотод боллоо. Дээд хэмжээний уулзалтын билиг тэмдэг болсон алхыг 2013 онд тус нэгдлийг даргалах Индонез улсад шилжүүллээ.
Хятад улс АНД-н бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн зүтгүүрийн үүргийг гүйцэтгэсээр байх болно гэж Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр БНХАУ-ын дарга Ху Зиньтао өнөөдөр мэдэгдлээ.
Владивосток хотод АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын анхны ажлын хуралдаан эхлэж байна. Эзэн улсын эрхийн дагуу хуралдааныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нээлээ. Форумын үйл ажиллагаа нутаг дэвсгэр дээр нь явагдаж байгаа Алс Дорнодын холбооны их сургуулийн нэгэн корпусын үүдэн дээр ОУ-ын төрийн тэргүүн, дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн АНДЭЗХАБ-ын оролцогч орнуудын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг биечлэн угтаж авлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
11
14
17
19
23
24
29