×
Эдийн засаг 7 Есдүгээр сарын 2012
Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтад ОУ-ын ерөнхийлөгч оролцлоо. Тус бүс нутгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын хэлэлцэх хэргийн үндсэн асуудлаар В.Путин өөрийн үзэл бодлыг илэрхийлээд зогсохгүй бизнес нөхөрлөлийн төлөөлөгчдийн асуултад хариулсан байна.
Гаалийн холбооны орнуудын зах зээл дээр бүтээгдхүүнээ гаргахыг сонирхож байгаа үхэр, хонь, адууны мах бэлтгэдэг Монгол улсын 21 аж ахуйн нэгжид 9-р сарын 9-с 22-ны хооронд Россельхознадзор компани Белорусс, Казахстан улсуудын зохих байгууллагуудтай хамтран шалгалт хийх болно.
ОУ АНДЭЗХАБ-ыг даргалаж байгаа үеийн тэргүүлэх асуудал бол хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудал байх болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байгаа бөгөөд ирэх арван жилд үр тарианы хураалт болон экспорт эрс өснө гэж таамаглаж байна. “АНД-н зах зээлд хүнсний бүтээгдхүүн тогвортой нийлүүлэх ажилд ОУ мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байна.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин АНД-н бүсэд байгалийн болон техногены сүйрлүдийг хянах системийг байгуулах санал тавьлаа. Энэ тухай Владивостокийн АНДЭЗХА-ны ДХУ дээр үг хэлэхдээ мэдэгдэв.
Тээврийн хүрээнд Эдийн засгийн нэгдсэн орон зайн дэд бүтэцийн болон газар зүйн давуу талыг ашиглахыг АНДЭЗХАБ-ын орнуудад Путин санал болголоо. Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын ажил хэрэгч дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ингэж мэдэгдсэн ба АНД орнуудын тээврийн сүлжээг хөгжүүлэх асуудлыг “хамгийн тэргүүлэх асуудлын нэг” гэж нэрлэсэн байна.
Дэлхийн эдийн засагт хүчтэй өөрчлөлт болж байгаатай холбогдуулан даяарчлалын санхүүгийн зохицуулалтад хандах шинэ хандлага боловсруулах шаардлагатай байна гэж ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр тэрээр үг хэлэхдээ “одоо бидэнд эдийн засгийн хөгжлийн шинэ загвар хэрэгтэй байна гэж” мэдэгдлээ.
Ойрын 5-10 жилд Орос улс АНД-н бүс нутгийн худалдааны хэмжээ Европын хэмжээнээс давна гэж Орос улсын ЗГ-ын тэргүүн дэд сайд Игорь Шувалов үзэж байна. Тэрээр Оросын Алс-Дорнодын Владивостокд АНД бүс нутгийн ЭЗХА ны ажил хэрэгч ДХУ-ын хүрээнд зохиогдсон эдийн засгийн хамтын ажиллагааны хуралдаан дээр хэлсэн үгэндээ ийн цохон тэмдэглэв.
Владивосток хотод бүс нутгийн орнуудын эдийн засгийн тэргүүн нарын АНД-н бүс нутгийн ЭЗХА-ны ДХУ ажлаа эхэллээ. Бизнес-ДХУ-аар эдийн засгийн хамтын ажиллагаа, валютын бодлого, хүнсний аюулгүй байдал, дэд бүтцийн хомсдолын асуудлуудыг хэлэлцэнэ. Хоёр өдрийн турш 17 интерактив хуралдаан болон дугуй ширээний ярилцлагуудыг зохиогдоно. Өнөөдөр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхээр төлөвлөөд байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
11
14
17
19
23
24
29