×
Эдийн засаг 2 Есдүгээр сарын 2012
Орос улс олон улсын бизнесийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай төлөөлөгчдийг бэлтгэх институт байгуулах санал тавьлаа. Өнөөдөр нээгдсэн АТЭС-ийн долоо хоногийн нээлтийн ажиллагаанд Оросын улсын төлөөлөгч Сергей Чернышев хэлсэн үгэндээ, Орос улсад бүрэн эрхт тусгай төлөөлөгчдийн системийг нэвтрүүлж байгаа тухай ярьлаа.
Өнөөдөр Владивосток хотод болж байгаа АТЭС - ийн албан тушаалтангуудын хуралдаан дээр Орос улс бионөөцийн хулгайн агнуурчид болон хулгайн анчидтай тэмцэхэд европын туршлагыг ашиглахыг санал болгов. Орос улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африкийн удирдах газрын тэргүүн Сергей Чернышев сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, АТЭС - ийн орнуудад хулгайн анчидтай тэмцэхэд “барьсан загасны нэгдсэн сертификат” гаргах санал тавьлаа.
Владивосток хотод АТЭС - ийн долоо хоног нээгдэв. Уг арга хэмжээнийн эхний хөтөлбөр болох Залуучуудын чуулган болон тус байгууллагын өндөр албан тушаалтнуудын чуулган тус тус ажлаа эхэллээ. Оросын тал ДХУ – ыг даргалж байгаагийн хувьд нилээд хэдэн санал тавьлаа.
АТЭС - ийн 21 орны 100 гаруй байгууллагын төлөөлөгч залуучууд Орос улсын Алс-Дорнодын Владивостокд хүрэлцэн ирэв. Тэнд тэд 9-р сарын 2-4 - нд АНД бүс нутгийн онуудын эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх саналууд дээр ажиллах юм. Залуучуудын ДХУ ажил мэтгэлцээн болон эдийн засгийн интерактивуудын хэлбэрээр явагдана.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
11
14
17
19
23
24
29