×
Эдийн засаг Есдүгээр сар 2012
Орос улс сүүлийн жилүүдэд Ойрхи Дорнод Африк тивийн улсуудтай харилцаагаа идэвхижүүлж байна. Арабын орнуудтай хийж байгаа ОУ-ын худалдааны эргэлт ЗХУ-ын үеэс их болж 14 тэрбум долларт хүрлээ гэж Африкийн орнуудтай хамтын ажиллагааны асуудал хариуцсан ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна. Тэрээр тус бүс нутагт долоо хоногийн ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордох болно.
Теле харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компаниудын нэг Huawei 2011 оны туршид ОУ-тай 1,5 тэрбум долларын гэрээ байгуулсан байна. Жилийн өмнө энэ хэмжээний өсөлт удаааршсан гэж тус компанийн дэд ерөнхийлөгч Эми Лин РИА Новости агентлагт өчигдөр мэдэгдсэн байна. Huawei компани ОУ-ыг стратегийн зах зээл гэж үздэг ба тус улсын орон нутгийн бүх холбооны операторуудтай хамтран ажилладаг байна.
Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах хуулийг чангаруулах ажлаа үргэлжлүүлсээр байна. Саяхан байгуулагдсан засгийн газар, Оюу толгойн алтны орд газрыг эзэмших тухай австралийн “Рио Тинто”, канадын “Айванхоу Майнс” компаниудтай 2009 онд байгуулсан гэрээг дахин шалгаж үзэх шаардлагатай гэж мэдэгдлээ.
Оросын төсвийг зохиож дууссан. 10-р сарын 1-нд түүнийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулна гэж ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдер блогдоо бичжээ. Дэлхийн эдийн засгийн хүнд түвэгтэй байдлыг харгалзан ирэх оны ба 2015 он хүртэлх санхүүгийн гол баримт бичгийг зохиосон гэж тэрээр онцлов. Төсөв нийгмийн хэрэгцээг хангах төдийгүй эдийн засгийн өсөлт, шинэтгэлийг ханган явуулах боломж олгож байна.
Хятадын эдийн засаг 15-20 жилийн дараа АНУ-ын эдийн засгаас дутуугүй болно. Францын Нийгмийн ухааны дээд сургуулийн захирал, эдийн засагч Жак Сапир ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Хятадын эдийн засгийн хувьсалын үнэлгээг бид Хятадыг ойрын 15-20 жилийн ирээдүйд юм уу эсвэл арай богино хугацаанд 2-3 жилээр нааш нь татаж үнэлснээс ихээхэн шалтгаалах болно.
Оросын нисэхийн аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа хятадын зах зээлийн хэрэглээг тооцон үзэх ёстой. Москва хот дахь Засгийн газрын ордонд лхагва гаригт болсон зөвлөлгөөн дээр ОХУ-ын засгийн газрын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин ингэж мэдэгдлээ.
Дэлхийн алтны зах зээл дээр хятадууд үсрэлт гаргах гэж байна. Дэлхийн томоохонд орох Венесуэлийн “Лас-Крестинас” орд газрыг хятадууд эзэмших болсон байна. Алтны нөөцөөрөө дэлхийн хоёр дахь гүрэн болно гэдгээ урьд нь хятадууд мэдэгдэж байсан юм. Энэ хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг мэдээлэхгүй байна.
Үр тариа үйлдвэрлэгч гол улс орнууд ган гачигт нэрвэгдсний улмаас дэлхийн зах зээлд улаан буудайн үнэ эрс өсөн нэмэгдэж байна. АНУ-ын байдал нэлээд хүнд боллоо. Зуны ер бус халуун ургацын үлэмж хэсгийг устгажээ. Гэсэн ч эрх баригчид үр тарианы экспортыг хязгаарлах гээгүй. Мөн алхам дэлхийн зах зээлийн байдлыг тогтворжуулахад тус дөхөм үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Хөгжиж байгаа орнуудын өрийг цайруулах нь улс төрийн дивидент авчирч өгч байгаа ба ОУ-ын эдийн засгийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Сангийн яамны сайд Антон Силуанов Төрийн Дум дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. Саяхан БНАСАУ-ын өрийг зохицуулах зөвшилцөөнд гарын үсэг зурсантай энэ нь холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Оросын засгийн газар 2013-2015 оны төсвийн төслийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулах гэж байна. Баримт бичиг ширүүн санал шүүмжлэлийг үүсгэв. Ерөнхийлөгч Владимир Путин төсвийн төслийг эрс шүүмжлэв. Ерөнхийлөгч төсвийн чухам ямар зүйл ангийг шүүмжлсэн бэ? Сангийн яамны сайтад нийтлэсэн төсвийн төслөөс харахад батлан хамгаалах ба нийгмийн зарим салбарын зардал нэлээд нэмэгдэнэ.
2012 оныг дуустал Өмнөд Солонгосын KNOC нефть хийн корпораци Узбекистаны нефть хийгээр баялаг Ферганад хоёр цооног өрөмдэж эхлэх тухай РИА Новости агентлаг компанийн төлөөлэгчийг мэдээллийг үндэслэн уламжлав. Компани мөн төслийг Узбекистанд хэрэгжүүлнэ KNOC ба Узбекистаны нефть хийн корпораци Фреганад орд газруудыг эзэмших тухай хэлэлцээрт 2010 онд гарын үсэг зурсан билээ.
Энэ оны 4-р сард Мубаид нээгдсэн Орос-энэтхэгийн худалдааны ордны салбарууд Орос улсад бий болж ажиллах тухай өнөөдөр Бүх энэтхэгийн аж үйлдвэрийнхний холбооны тэргүүн, тус ордныг үндэслэн байгуулагчийн нэг Вижай Калантри мэдээллээ. Эдгээр салбар Москва, Санкт-Петербург хоёр хотод нээгдэнэ. Калантрын хэлснээр энэтхэгийн төлөөлөгчид оросын түшмэдтэй уулзаж, эл асуудлыг хөндэх юм.
АНУ-д занарын хийн олборлолт маш хурдан өсөж байгааг зарим этгээдүүд эрчим хүчний салбарт гарч байгаа хувьсгал гэж яаран нэрлэсэн юм. Занар бол маш их дэлгэрсэн бодис юм. Нутаг дэвсгэрт нь асар их занарын нөөц байгаа зарим нэг улсууд америкийн амжилтыг давтана гэж бодож байна. Энэ нь хэр бодитой вэ?
2011 онд 9 тэрбум долларт хүрсэн Орос Энэтхэгийн худалдааны эргэлт ойрын гурван жилд хоёр дахин нэмэгдэж 20 тэрбум долларт хүрэх ёстой гэж Бүх Энэтхэгийн аж үйлжвэрийнхний холбооны тэргүүн, Мумбаид Орос-энэтхэгийн худалдааны ордонг үндэслэн байгуулагчийн нэг Вижай Калантри ИТАР-ТАСС агентлагад мэдэгдэв.
Оросын нанобизнес хүчин чармайлтаа нэгтгэж байна. Үйдвэрийн газрууд салбарын ашиг сонирхолыг терийн байгууллагуудад ивээн дэмжиж, шинэ боловсруулалтыг оросын ба олон улсын зах зээлд гарган урагш ахиулах холбоог байгуулахаар шийдвэрлэв. Орос улсад нано байна уу? Төрийн корпорацын тэргуун Анатолий Чубайс наноуйлдвэрийн газруудын их хурлыг нээж уг хэлэхдээ эл асуудалд хариулав.
2013-2015 онуудын холбооны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг ОУ-ын засгийн газар өнөөдөр хэлэлцэнэ. Холбооны төсвийн үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөхгүй гэж Сангийн яамны сайд Антон Силуанов сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Түүний тооцож байгаагаар 2013 оны төсвийн хомсдол ДНБ-тэй харьцуулахад 0,8%-тай байх ба 2014 онд 0,2% болж ОУ 2015 он гэхэд “төсвийн хомсдолгүй” болох юм байна.
Орос улсад хойд солонгосын төлөх ёстой 11 тэрбум долларын өрийг зохицуулах тухай хэлэлцээрт ОУ, БНАСАУ гарын үсэг зурлаа гэж ОХУ-ын Сангийн яамны орлогч сайд Сергей Сторчак мэдэгдсэн байна. ЗХУ-аас Пхеньяний зээлсэн өрийн тухай асуудлыг талууд дөрвөн жилийн өмнө идэвхитэй хэлэлцсэн боловч эцсийн шийдвэр гаргаж чадаагүй юм.
Дэлхийн санхүү эдийн засгийн дөрвөн жилийн хямралыг Европчууд шинэ хямралын эхлэлээр тэмдэглэх дөхлөө. Энэ долоо хоногт европын тогворжуулах сангийн хувь заяа хутганы ирэн дээр байлаа. Учир нь энэ сан өөрийн хамгийн гол мөнгөн хөрөнгийн нийлүүлэгч Герман улсыг алдах дөхсөн юм.
Умард-Солонгост тэнгисийн ачааны терминал барьж байгуулах боломжийн талаар Москвад ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Игорь Моргулов болон ОХУ дахь БНАСАУ-ын Элчин сайд Ким Ён Дже нар хэлэлцэн тохиролцов. Ачааны цогцолборыг БНАСАУ-ын Раджин боомтод байгуулахаар төлөвлөж буй юм. Ярилцлагын явцад орос-солонгосын улс-төр, худалдаа-эдийн засгийн тулгамдсан бусад асуудлуудаар ярилцав гэж ОХУ-ын ГХЯ уламжлав.
Японтой нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хурцдсан нөхцөлд японы бараа таваарыг худалдан авахаас татгалзах уриа хятадын интернетэд олонтаа гарч байна. Япон маргаантай Дяоюйдао арлуудыг улсынхаа мэдэлд авсан нь хор уршигтай болж мэднэ гэж БНХАУ-ын арилжааны дэд сайд Зян Зэнвэй анхааруулав. Гэвч талууд эдийн засгийн талаар бие биедээ нөлөө үзүүлэх хязгаарлагдмал хэрэгсэлтэй гэж шинжээчитд үзэж байна.
Узбекистан байгалийн шатдаг хий Хятадад байнгын үндсэн дээр нийлүүлж эхэллээ. 2012 оныг дуустал 4-5 тэрбум шоо метр хий нийлүүлэх тухай өнөөдөр Узбекистаны засгийн газрын төлөөлөгч РИА Новости агентлагад мэдээллээ. Түүний үнэлснээр 2016 он гэхэд Хятадад нийлүүлэх узбекистаны хийн хэмжээ жил дутам бараг 25 тэрбум шоо метрт хүрнэ.
Хятадын худалдан авсан АНУ-ын өрийн үүрэг бүхий үнэт цаасан хятадын гарт байгаа нэг ёсны зэвсэг болсон гэж оросын санхүүгийн шинжээчид үзэж байна. Хятад АНУ-ын засгийн газрын өрийн үүрэг бүхий үнэт цаасыг худалдан авсан явдал үндэсний аюулгүй байдалд заналхийлэх эсэхийг илрүүлэх Пентагоны судалгааг тэд авч үзсэн байна. АНУ-ын конгрессын даалгавраар илтгэлийг бэлтгэжээ.
Германы Үндсэн хуулийн цэц лхагва гаригт Европын тогтворжилтын механизмыг нэвтрүүлэх нь хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр тус улсын 40 мянган иргэний нэхэмжлэлээр шийдвэр гаргана. Үүний гол донор бол Берлин байгаа бөгөөд ихэнхи немцүүдэд энэ байдал таалагдахгуй байгаа.
Америкийн эрчим хүчний Conoco Phillips компани Хятад улсад занданы хий боловсруулах төсөлд оролцох боломжийг судлаж байна. Энэ тухай өнөөдөр “Уолл-стрит джорнэл” компаний дэд ерөнхийлөгч Марк Нельсоныг иш татан нийтэлжээ. Ийм төрлийн төслүүдэд Conoco оролцож буй нь Хятад улсын занданы хий үйлдвэрлэлийг 2015 он гэхэд жил тутамд 6,5 тэрбум шоо метр хүргэхэд нөлөөлөх болно гэж хэвлэлд тэмдэглэжээ.
Еврогийн бүсээс болж экспорт багасах болон Хятад улсад ДНБ-ий өсөлтийн хурд саарсан тохиолдолд эдийн засгаа дэмжихийн тулд Өмнөд Солонгос улс 5,9 трлн вон буюу 5,2 тэрбум долларын тогтворжуулах арга хэмжээ авна. Өнөөдөр Блумберг агентлаг энэ тухай мэдээллээ. Машины худалдаа болон орон сууцны зах зээлийг дэмжих зорилгоор татварыг багасгах, улсын дэмжлэгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүд энд багтсан байна.
Якут улсын Эльгиний нүүрсний орд газрыг боловсруулахад Өмнөд Солонгосын “ПОСКО”компани оролцох болно. Хоёр улсын төлөөлөгчид Владивосток хотод уулзах үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна. Орд газрын ойролцоо байгуулж байгаа шинэ хотхонд ажилчидад зориулсан хурдан баригддаг хэдэн арван байшинг өмнөд солонгосын түншүүдийн тусламжтайгаар барихаар шийдвэрлэсэн байна.
Тэнгис далайн био нөөцийг хууль бусаар, харилцан мэдээлэлгүйгээр, зохицуулалтгүйгээр ашиглахтай тэмцэх засгийн газар хоорондын хэлэлцээрт Орос, Хятад улсууд 2012 оны 12-р сард гарын үсэг зурж магадгүй. Росрыболовство компанийн тэргүүн Андрей Крайний ажил хэрэгч мэдээлэлийн оросын “Прайм” агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Баримт бичиг гарын үсэг зурахад бараг бэлэн болсон гэж түшмэл хэлсэн байна.
АНДЭЗХАБ-ын гишүүн улсуудын дараачийн дээд хэмжээний уулзалт Индонез улсын Бали арал дээр 2013 онд болох юм. Владивосток хотод 9-р сарын 8-9- болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар баталсан тунхаглалд энэ тухай өгүүлсэн байна. Мөн 2014, 2015, 2016 онуудад АНДЭЗХАБ-ыг даргалах санал гаргасан Хятад, Филиппин, Перу улсуудын саналыг тус баримт бичигт сайшаасан байна.
АНД-н орнуудад нийлүүлэх оросын хийн хэмжээ тун удахгүй Европт нийлүүлж байгаа хэмжээнээс давна гэж “Газпром” нэгдэл тооцож байна гэж Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр оросын энэ нэгдлийн тэргүүн Алексей Миллер мэдэгджээ.
Өнөөдөр Владивосток хотноо АНДЭЗХА-ны ажил хэрэгч ДХУ өндөрлөнө. Уг арга хэмжээнд АНД-н бүсийн орнуудын удирагчид болон 500 гаруй бизнесын төлөөлөгчид оролцсон. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Засгийн газрын тэргүүн шадар сайд Игорь Шувалов нар уулзалт дээр үг хэлсэн  байв. Гол санаа нь эдийн засгийн хамтын ажиллагааны сэдэв байв.
АНДЭЗХАБ-2012 Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтын хаалтын ажиллагаа өнөөдөр Владивосток хотод боллоо. Дээд хэмжээний уулзалтын билиг тэмдэг болсон алхыг 2013 онд тус нэгдлийг даргалах Индонез улсад шилжүүллээ.
Хятад улс АНД-н бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн зүтгүүрийн үүргийг гүйцэтгэсээр байх болно гэж Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр БНХАУ-ын дарга Ху Зиньтао өнөөдөр мэдэгдлээ.
Владивосток хотод АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын анхны ажлын хуралдаан эхлэж байна. Эзэн улсын эрхийн дагуу хуралдааныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нээлээ. Форумын үйл ажиллагаа нутаг дэвсгэр дээр нь явагдаж байгаа Алс Дорнодын холбооны их сургуулийн нэгэн корпусын үүдэн дээр ОУ-ын төрийн тэргүүн, дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн АНДЭЗХАБ-ын оролцогч орнуудын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг биечлэн угтаж авлаа.
Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтад ОУ-ын ерөнхийлөгч оролцлоо. Тус бүс нутгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын хэлэлцэх хэргийн үндсэн асуудлаар В.Путин өөрийн үзэл бодлыг илэрхийлээд зогсохгүй бизнес нөхөрлөлийн төлөөлөгчдийн асуултад хариулсан байна.
Гаалийн холбооны орнуудын зах зээл дээр бүтээгдхүүнээ гаргахыг сонирхож байгаа үхэр, хонь, адууны мах бэлтгэдэг Монгол улсын 21 аж ахуйн нэгжид 9-р сарын 9-с 22-ны хооронд Россельхознадзор компани Белорусс, Казахстан улсуудын зохих байгууллагуудтай хамтран шалгалт хийх болно.
ОУ АНДЭЗХАБ-ыг даргалаж байгаа үеийн тэргүүлэх асуудал бол хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудал байх болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байгаа бөгөөд ирэх арван жилд үр тарианы хураалт болон экспорт эрс өснө гэж таамаглаж байна. “АНД-н зах зээлд хүнсний бүтээгдхүүн тогвортой нийлүүлэх ажилд ОУ мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байна.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин АНД-н бүсэд байгалийн болон техногены сүйрлүдийг хянах системийг байгуулах санал тавьлаа. Энэ тухай Владивостокийн АНДЭЗХА-ны ДХУ дээр үг хэлэхдээ мэдэгдэв.
Тээврийн хүрээнд Эдийн засгийн нэгдсэн орон зайн дэд бүтэцийн болон газар зүйн давуу талыг ашиглахыг АНДЭЗХАБ-ын орнуудад Путин санал болголоо. Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын ажил хэрэгч дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ингэж мэдэгдсэн ба АНД орнуудын тээврийн сүлжээг хөгжүүлэх асуудлыг “хамгийн тэргүүлэх асуудлын нэг” гэж нэрлэсэн байна.
Дэлхийн эдийн засагт хүчтэй өөрчлөлт болж байгаатай холбогдуулан даяарчлалын санхүүгийн зохицуулалтад хандах шинэ хандлага боловсруулах шаардлагатай байна гэж ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр тэрээр үг хэлэхдээ “одоо бидэнд эдийн засгийн хөгжлийн шинэ загвар хэрэгтэй байна гэж” мэдэгдлээ.
Ойрын 5-10 жилд Орос улс АНД-н бүс нутгийн худалдааны хэмжээ Европын хэмжээнээс давна гэж Орос улсын ЗГ-ын тэргүүн дэд сайд Игорь Шувалов үзэж байна. Тэрээр Оросын Алс-Дорнодын Владивостокд АНД бүс нутгийн ЭЗХА ны ажил хэрэгч ДХУ-ын хүрээнд зохиогдсон эдийн засгийн хамтын ажиллагааны хуралдаан дээр хэлсэн үгэндээ ийн цохон тэмдэглэв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
11
14
17
19
23
24
29