×
Эдийн засаг Наймдугаар сар 2012
Москва Бээжинд баруун европ руу тээврийн хонгил хөгжүүлэх санал тавьж байна. ОХУ-ын тээврийн сайд Максим Соколовын ярьснаар, холбогдох асуудлуудыг одоо орос болон хятадын мэргэжилтэнүүд Новосибирскийн хоёр улсын төлөөлөгчдийн уулзалт дээр боловсруулж байна. Шинжээчдийн ярьж, хэлэлцэж байгаа дагалдах сэдвүүд нь Алс-Дорнод болон Забайкалийн хилийн шинэ боомтуудын байруудыг тохижуулахад болон авиа тээврийг хөгжүүлэхтэй холбоотой юм.
Владивосток хотод зохион явагдах ДХУ-ны үеэр улс орны удирдагчдад АТЭС-ийн орнуудын сангийн сайд нар хамтарсан мэдэгдэл бэлтгэв. Уг баримт бичигт орчин үеийн эдийн засгийн дуудлагууд: санхүүгийн болон хүнсний хямралуудыг хамтран даван туулах асуудлаар зөвлөмжүүд оруулжээ. Сангийн сайд нарын уулзалтын үеэр өнөөдөр хамгийн хурцаар тавигдаж байгаа евро бүсийн хямрал, хүнсний хямрал, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн.
“Роснефть” Монголын охин компанийхаа нефть нийлүүлэлтийг 28 хувиар буюу 1,421 сая тонн хүртэл нэмэгдүүлэх бөгөөд энэ нь нэг тэрбум доллар хүртэл өртөгтэй байх юм гэж оросын нефтийн томоохон компаниас мэдэгдэв. Өнгөрсөн оны 12-р сард тус байгууллагын захирлын зөвлөл 1,109 сая тонн нефть буюу  900 сая долларын арилжааг сайшаасан.
9-р сарын эхээр Владивостокд зохион явагдах АТЭС-ийн ДХУ Орос улсын гадаад худалдааны тэнцэлийг Азийн орнууд руу шилжүүлэхэд нөлөөлөх ёстой. Энэ тухай Орос улсын ЗГ-ын тэргүүн шадар сайд Игорь Шувалов Москвад ДХУ-ын өмнө мэдэгдэв. Өнөөдөр Орос улсын гадаад худалдааны эргэлтийн тэн хагас ЕХ-ны орнуудад ноогдож байна.
Владивостокийн АТЭС-ийн ДХУ нь Орос улсын гадаад худалдааны тэнцэлийг Азийн орнууд руу хандуулахад чиглэгдэх ёстой юм. Энэ тухай Засгийн газрын тэргүүн шадар сайд Игорь Шувалов мэдэгдэв.Тэрээр хэлсэн үгэндээ, одоогийн байдлаар Орос улсын худалдаа эргэлтийн тэн хагас нь ЕХ-ны орнуудад ноогдож байна. Гэхдээ оросын гадаад худалдааны 50 орчим хувь нь АНД-н бүсийн орнуудад ноогдож буй юм.
Хүнсний аюулгүй байдлын сэдэв нь Владивосток хотод зохион явагдах АНД-н орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы /АТЭС / гол сэдвүүдийн нэг байх нь. Орос улс АНД-н бүсийн түншүүддээ ямар санал тавьж болох вэ? Дэлхийн хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангахтай холбоотой тулгамдсан асуудлууд нь жил ирэх тутам улам чухлаар тавигдаж байна.
АНУ 2011 онд 66,3 тэрбум долларын зэвсэг худалдаж дээд амжилт тогтоов. Энэ тухай орон нутгийн хэвлэл Конгрессын судалгааны албаны илтгэлээс иш татан уламжилжээ. Америкийн зэвсэг дэлхийн зах зээлийн нийт хэмжээ эзлэх 85,3 тэрбум доллар буюу 75% хувь байсан юм. Нэг жилийн өмнө АНУ-д үйлдвэрлэсэн зэвсэг 21, 4 тэрбум доллар байсан гэж итгэлд дурджээ. Хоёрдугаар байранд Орос улс оржээ.
Хятад дэлхий ховордсон металлын зах зээлдээр монополь төдийгүй бас тэдгээрийн чамгүй дамчин юм. 2011 онд гадаадын орнуудын гаалийн байгууллагуудад бүртгэгдсэн байдлаар бол хятадын ховордсон металлын импортын нийт хэмжээ хятадын гаалийн албан ёсны тоо баримтаас 2,2 дахин илүү байх аж. Эдгээр баримтуудыг БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн харилцааны яам нийтлэжээ.
Орос улс ДХБ-ын 156 дахь гишүүн боллоо. Хорь шахам жилийн яриа хэлцэлүүд нэгэнт ард үлдлээ. Шинжээчдийн үгэнд итгэвэл ДХБ –ад элссэн явдал нь Орос улсад л хамгийн их ашигтай аж. Орос улс ДХБ –ын гишүүн болсон нь бусад улс орнуудад бас ашиг тустай гэнэ. Оросын компаниудад гадаадын зах зээлд гарахад хялбар болж байгаа аж.
Орос улс долоо хоногийн дараа АТЭС хүлээж авахад бэлэн болоод байна. Чуулганыг зохион явуулахад оруулсан хүч хөрөнгийг ДХУ- ын дараа Орос улсын эдийн засагт найдвартай зардлаа нөхөх болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Долоо хоногийн дараа нээгдэх АТЭС-ийн ДХУ ын бэлтгэл ажил өндөрлөж, Владивосток хот зочин гийчдээ хүлээж авахад бэлэн болоод байна.
Сөүлийн шүүх Өмнөд Солонгост “Самсунг” болон “Эппл” бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлах шийдвэр гаргав. Ингэхдээ эдгээр компаниуд зохиогчийн эрхээ харилцан зөрчсөн гэжээ. Шүүгчдийн хийсэн дүгнэлтээр компани тус бүр бусдын технологийг зөвшөөрөлгүй хуулбарлаж байсан. Тухайлбал, “Айпэд”, “Айфон” болон “Эппл” болон үүнтэй ижил төрлийн “Самсунг"-ийн “ Гэлэкси”- гар компьютерүүд аж.
Владивостокт 9-р сарын 7-9 ний өдрүүдэд АТЭС-ийн хоёр гол: улс төр болон эдийн засгийн жигүүрүүдийн ДХУ зэрэгцэн хуралдана. Ажил хэрэгч ДХУ дээр таван зуу орчим томоохон компаниудын төлөөлөгчид хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдлын заналхийллийн сөрөн зогсох асуудлуудыг хэлэлцэнэ. Оросын ажил хэрэгч хүрээнийхэн тус улсыг АНД-н бүс нутгийн бизнесийн үйл ажиллагаа явуулахад хангалттай бус гэж ярьцгаааж байна.
БНХАУ-ын арилжааны яам өнөөдөр олон улсын дарамт шахалтын улмаас 2005 оноос хойш анх удаа ховордсон металлынхаа квотыг нэмэгдүүллээ. Энэхүү явдал нь Хятад улс энэ төрлийн түүхий эдийн экспортыг байнга бууруулж байсантай холбоотой юм. Үүний улмаас дэлхийн зах зээл дээр ховордсон металлын үнэ огцом өссөн юм. Хятад улс дэлхийн ховордсон металлын 95 % олборлодог.
Загас агнуурыг хөгжүүлэх, далайн бионөөцийг ариг гамтай ашиглах болон хууль бус загас агнууртай тэмцэх. Эдгээр сэдвүүд Орос улсын Владивостокд 9 –р сард болох АТЭСийн ДХУ –ад оролцогчдын анхаарлын төвд байх юм.
Орос улсыг ДХБ ад нэгдэн орсон тухай протокол лхагва гаригаас хүчинтэй боллоо. Өмнө нь бүрдүүлж өгсөн бүх баримт бичгүүдийг батлах хугацаа 8-р сарын 22 нд дууслаа. Орос улс ДХБ ын 156 дахь гишүүн болов. Ойрын үед оросын экспорхтын хязгаарлалтыг цуцлах процесс эхэлнэ. ДХБ ын гишүүнчлэлийг Орос улсын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн ихэнхи хэсэг дэмжиж байна.
ОХУ өнөөдөр албан ёсоор Дэлхийн худалдааны байгууллагын бүрэн эрхт гишүүн боллоо. Өмнө мэдээлж байснаар, 7-р сарын –“ нд ОХУ ын ЗГ ДХБ -ын нарийн бичгийн даргын газарт Орос улс тус байгууллагад элсэхэд шаардагдах төрийн дотоод журмуудаа эмхлэн дуусгасан тухай мэдэгдэв.
Гонконгийн банкны салбарт юань аль болох илүү орон зайг эзэлсээр байна. Үүнийг Хятадын засаг захиргааны энэхүү тусгай дүүргийн шилдэг тэргүүний банкны эзэд хүлээн зөвшөөрч байна. Харин шинжээчид санхүүгийн шинэ журам бий болох хандлага бэхжиж байгаа талаар ярьцгааж байна. Нэгдүгээр хагас жилд Гонконэгийн “Стэндарт Чартэд Бэнк” банкны юаний гүйлгээ 60 хувиар нэмэгдсэн бол юаний зээл хоёр дахин нэмэгджээ.
Америкийн Apple компани байгуулагдсан цагаасаа хойш 13 жилийн турш дээд амжилтыг барьж байсан өөр нэг технологийн компани болох Microsoft.Corp дээд амжилтыг цохилоо. Шинэ iPhone гарахтай холбоотой давалгаанд компаний үнэт цаас даваа гаригийн Нью-Йоркийн худалдаан дээр 2,6 % буюу 665, 15 ам. долл. нэмэгдэв. Ингэснээр тус компаний хөрөнгө 623,5 тэрбум долл. боллоо гэж Bloomberg мэдээлэв.
БНХАУ -ын томоохон 70 хотын 49-д өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал, 2012 оны 7-р сард үл хөдлөх хөрөнгийн үнэ дээд цэгтээ хүрчээ. Bloomberg агентлагийн уламжилснаар, захууд үнийн өсөлт нь эрх баригчдын эдийн засгийн өсөлтийг урамшуулах боломжуудыг хязгаарлах болно гэж үзсэн учраас ард түмэн сөрөг хүлээж авсан гэжээ.
Герман улс ЕвроХолбооноос Грек улсад нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэхийн эсрэг байр суурьтай байна. ХБНГУ-ын Сангийн сайд Вольфганг Шойбле Холбооны улсын засгийн газрын нээлттэй хаалганы өдрүүдийн үеэр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
Хятадын барилгачид тус улсын баруун-өмнөд хэсгийн Юнь-нань дүүргэд Юйси-Мэнцзы төмөр замын сүүлийн хэсгийг барьж дуусч байна. Энэ төмөр зам нь АСЕАН-ы орнуудыг холбох Паназийн төмөр замын хэсэг нь болно. Энэ хэсгийн замыг барьж байгуулахад 4,5 тэрбум /707 сая долл./ юань зарцуулжээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулдагийн учир нь гэвэл, замыг маш хүнд түвэгтэй газраар тавьжээ.
Орос, Белорус, Казахстан улсуудын Гаалийн холбоо Шинэ Зеланд, Вьетнам, Европын холбооны чөлөөт худалдааны холбоотой чөлөөт худалдааны журмын таалар яриа хэлэлцээ хийж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Минскд болсон айчлалын дүнгийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Белорусын ГХЯ-ны тэргүүн Сергей Мартынов тэмдэглэхдээ, чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээ нь “ТУХН-ын хүрээнд чөлөөт худалдааны шинэ зарчмуудыг “ тусгаж байгаа.
Хятад болон Умард Солонгос эдийн засгийн хөгжлийн хамтарсан бүсийг Умард-Солонгосын Хвангэмпхэн, Вихвадо болоод тус улсын зүүн-хойд хэсгийн Расон бүсэд байгуулах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь эдийн засгийн шинэчлэлийг хятадын загвараар хийхээр төлөвлөж байгаа аж.
Хятад болон БНАСАУ-ын хооронд Умард солонгосын зүүн-хойд хэсгийн Хван Гэм болон Вихвадо болоод Расоны бүсэд арлууд дээр эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурав. Энэ тухай хятадын худалдааны яамны мэдэгдэлд дурджээ. Уг гэрээнд эдийн засгийн бүсүүдийг удирдах хороонуудыг байгуулах тухай, тэдгээрийн нэгийг цахилгаанаар хангах болоод Хятад – Умард Солонгосын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны тухай заажээ.
Вьетнам түүхэндээ анх удаагаа дэлхийн томоохон кофе экспортлогч болов. Олон улсын кофены байгууллагын уламжилснаар, Вьетнам нь оны эхний 6 сард сүлийн хэдэн жил өрсөлдөгчгүй дэлхийн кофены экспортыг тэргүүлж явсан Бразил улсаас кофийн экспортын нийт хэмжээгээр 13 хувиар давжээ. Вьетнамын “ арабика” кофены хамгийн их цуутай хэрэглэгчид нь АНУ, Герман, Япон, Бельги улсуудын иргэд аж.    
Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн хүнсний үнэ ханш огцом өсөх боллоо. НҮБ-ын Хүнсний байгууллагын мэргэжилтэнүүд бий болсон нөхцөл байдлуудад сэтгэл түгшиж байгаа бөгөөд энэхүү үнийн өсөлтүүд нь 2007-2008 онуудын хүнсний хямралыг давтаж мэдэх юм гэж сэрэмжлүүлж байна.
Хятад улс нь стратегийн байр сууриа хадгалах үүднээс дэлхийн ховордсон металлын зах дээр нэг алхам хойш хийх гэж байгаа юм шиг. Стратеги болон технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин Баотоугийн ховордсон металлын аж үйлдвэрийн чуулганыг ийн тайлбарлав. Чуулган дээр Хятадын ховордсон металлын аж үлйдвэрийн холбооны ерөнхийлөгч Ма Жунчжан экспортын үнэ унах үе эхэлж байна гэж хүлээн зөвшөөрсөн.
Бээжин өөрийн нөөцийн алтны хэмжээг нэмэгдүүлэхээр бэлтгэж байна, ингэхдээ бүр хэдэн арван хувиар бус,  хэд дахин шүү. Энэ тухай “Жэнминь жибао” сонины сайтан дээр гарсан тус улсын эдийн засагчдын зөвлөмжид өгүүлжээ. Уг нийтлэлээр Бээжин тэр даруйдаа л алтан гулдмайнуудыг худалдаж авахаар улайран орно гэсэн үг биш.
Газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн нэмэгдэж байгаа нөхцөлд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/ нь АНУ-аас эрдэнэ шишнээс гаргаж авсан био түлшийн өргөжүүлсэн үйлдвэрийн хөтөлбөрийг зогсоохыг шаарджээ. Энэ тухай өнөөдөр “Файнэншл таймс” сонин уламжлав. Одоо АНУ-д үйлдвэрлэж байгаа эрэдэнэ шишийн 40 % эталон үйлдвэрлэхэд зориулагдаж байна.Үүнийг чухал автомашины түлшний шинэ төрлийг ашигладаг.
Сүүлийн саруудад хятадын улсын ба хувийн илүү олон үйлдвэр үйлдвэрлэлээ бусад улсад шилжүүлж байна. Энэ нь Хятадад цалин нэмэгдэж, түүхий эд  үнэтэй болсонтой холбоотой. Хятадын амжилттай өмнөд мужуудыг оролцуулан олон үйлдвэрийн газрын зардал өсөн нэмэгдэж байна. Иймээс хятадын компаниудын удирдагчид үйлдвэрийнхээ салбаруудыг хилийн чанадад нээж байна.
Дэлхийн эдийн засгийн уудам хөндийд валютын хямралын хий үзэгдэл сүүмэлзэж байна. Валютуудын ханш огцом өсч, дамын наймаачид алт, хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдэд хөрөнгө оруулах маягаар аврал хайж байна. Харин эдийн засагчид ярихдаа: евро энэ бүхнийг тэсвэрлэх болов уу, дэлхий дахин бүхнийг дийлэгч долларгүй чадах болов уу? гэж асууж байна. Ер нь ирээдүйд ямар валютууд байх бол?
2007 оны 8-р сарын 9-ны өглөө BNP Paribas францын томоохон банк ЕХ-ны хөрөнгийн бирж нээгдэхийн өмнөхөн АНУ-ын орон сууцны барьцаат зээлтэй холбоотой хөрөнгө оруулалтын гурван сангийнхаа ажлыг түр зогсоох тухай зарласан билээ. Гэвч мөн тэр өдөр үйлдвэр худалдааны бүлгийнхэн энэ үйл явдлыг их ач холбогдолтойд үзээгүй.
Хятадын юанийн ханшийг сулруулах шийдвэр гаргасан шиг байна. «Ханший нь эдийн засгийн байдал доройтож байгааг харгалзан экспортыг дэмжихийн тулд хүлээн зөвшөөрч болохүйц түвшин хүртэл сулруулах хэрэгтэй» гэж China Securities Journal засгийн газрын хэвлэл нөлөө бүхий сонин мэдэгджээ. Энэ нь юанийн ханшийг өсгөхийн төлөө аль хэдийнэ тэмцэж эхлэсэн АНУ ба Хятадын хоорондын худалдааны харилцаанд шинэ санал зөрөлдөөнийг өдөөж мэднэ.
АPEC-ийн сайд нар жижиг, дунд бизнесийн хөгжлийн стратегийг боловсруулж дууслаа. Орос улсын даргалах АPEC-ийн хүрээнд Санкт-Петербург хотод болж өнгөрсөн сайд нарын түвшингийн хуралдааны гол үр дүн энэ юм.Энэ байгууллагын ДХУ Владивосток хотод 9-р сарын эхээр болно. Зөвлөгөөнд оролцогчид бүс нутгийн жижиг, дунд бизнесийн хоршооллын хэлхээ холбоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө байр сууриа илэрхийлцгээв.
Дэлхийн улс орнууд эдийн засгийг хямралын дэглэмээр удирдвал зохино гэж Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард Вашингтонд сангийнхаа Төв байранд мэдэгдлээ. Евро бүс ялангуяа Грек, Испанийн хямрал анхаарлын төвд хэвээр байгааг тэрээр тэмдэглээд энэ нь ганц асуудал биш гэж онцлов.
Байгал нуурын хилэм ховор төрлийн хувьд Оросын Улаан номоос хасагдаж болзошгүй. Байгал нуурын сав газрын загас агнуурын ба усны биологийн нөөцийг хэвээр хадгалах газрын мэргэжилтнүүд Байгал нуур ба Сэлэнгэд 1 сая гаруй хилмийн жараахай хийн шилжүүлжээ. Хилмийг нөхөн сэргээх ажил 2012 оны төрийн даалгаварын хүрээнд хийж дуусав. Хилэм бол Байгал нуурын хамгийн эртний том загас юм.
Өчигдөр ОХУ-аас Хятадын Тяньванийн АЦС-ын 2 дахь ээлжид анхны хэсэг тононг төхөөрөмж явуулав. Интерфакс агентлаг станц барих ерөнхий гэрээлэгч оросын «Атомстройэкспорт» компанийн мэдэгдлийг үндэслэн энэ тухай мэдээлжээ. Нийт 120 гаруй тонн жинтэй тоног төхөөрөмж станцад явуулсан байна. 2015 онд тоног төхөөрөмжийн үлэмж хэсгийг барьж байгаа хятадын станцад явуулна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
3
5
6
8
12
18
25
30