×
Эдийн засаг 24 Долоодугаар сарын 2012
Ираны нефтийг хятадад нийлүүлэх асуудал нэлээд тодров. Вашингтоноос хятадын худалдан авагчдын талаар хориг арга хэмжээ авна гэдгээс Бээжин эмээлгүй ираны нефтийг урьдын хэмжээгээр худалдан авсаар байна. Үүний хариуд АНУ ираны өөр төрлийн бараа таваарын нийлүүлэлтийг нэлээд багасгахыг Бээжингээр зөвшөөрүүлэв. АНУ-ын хучит шахалтаар ЕХ-оос Ираны эсрэг тогтоосон хоригийг 7-р сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэв.
Өнөөдөр Стамбулд ираны цемийн асуудлаар ээлжит хэлэлцээ хийнэ. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зэвлэлийн дэд нарийн бичгийн дарга Али Багери, ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхлэсэн дээд элч төлөөлгчийн орлогч Хельги Шмидт нар тэнд уулзах юм.
6-р сард Хятад улс 5-р сарыг бодоход Иранээс авах нефтийн хэмжээг 17 хувиар нэмэгдүүлж, 2,6 сая тонн буюу нэг хоногт 636 мянган баррельд хүргэсэн тухай өнөөдөр Bloomberg агентлагаас БНХАУ-ын Гаалийн ерөнхий удирдах газрын тоо баримтуудыг үндсэлэн мэдээлжээ. 2011 онд Хятад сар дутам дунджаар 2,3 сая тонн нефть Иранээс авч байсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
4
8
13
14
15
26
28
29
31