×
Эдийн засаг 6 Долоодугаар сарын 2012
Хятадын лут том үйлдвэрүүд АНУ-ын фондын зах зээлээс гарч байна. Энэ оны эхний хагаст хятадын 19 компани Нью-Йоркийн фондын биржэд ханш тогтоолтод оролцохоо болив. Дэлхийн томоохон «Эрнст энд Янг» аудитын компанийн илтгэлд энэ тухай өгүүлжээ. Хятадын ганц үйлдвэрийн хувьцаа АНУ-ын фондын зах зээлд байна. Илтгэлд бичснээр өнгөрсөн онд хятадын 41 үйлдвэр АНУ-ын фондын биржэд үйл ажиллагаагаа зогсоов.
АНУ-ын хөдөө аж ахуйн бүсүүдэд ган болж байгаа болон ОУ-ын үр тарианы ургац багасах таамаг зэргээс болоод ОХУ-ын өмнөд нутагт улаан буудайн үнийг гэнэт эрс нэмэгдүүллээ. Газар тариалангийн зах зээлийн нөхцөл байдлыг судлах хүрээлэнгийн мэдээлэж байгаагаар дөрөвдүгээр зэрэглэлийн улаан буудайн үнэ мягмар гаригт 278 доллар болсон байна. Харин долоо хоногийн өмнө 260 доллароос давахгүй байсан юм.
Дэлхийд хоёрт орж байгаа Энэтхэгийн улаан буудайн экспорт хөдөө аж ахуйн салбарт энэ жил сүүлийн 9 жилийн дээд амжилтад хүрнэ. Дээд амжилтын үр тарианыхаа нөөцийн зарим хэсгийг Энэтхэг улсын засгийн газар зарахаар шийдсэн гэж Блумберг агентлаг пүрэв гаригт мэдээлсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
4
8
13
14
15
26
28
29
31