×
Эдийн засаг Долоодугаар сар 2012
Вьетнам улсын ерөнхийлөгч Чыонг Тан Шанг, Ненецийн өөртөө засах тойргийн амбан захирагч Игорь Федотов нар Баруун Хоседаюгийн нефтийн орд газрын олборлолтын ажлыг эхлүүллээ.
Эрхүү муж, Монгол улсын хоорондын хамтын ажиллагаа Монгол Оросын харилцаанд хосгүй үүрэг гүйцэтгэж байна гэж Монгол улсаас Эрхүү мужид суугаа ерөнхий консул Азад Баатарцогт үзэж байна.
ОУВС-ийн гаргасан тоо баримтаар БНХАУ–ын эдийн зкасгийн өсөлт энэ жил 8 % байх нь. Энэ нь тус улсын засгийн газрын мэдэгдсэн зорилтод нийцэж буй юм. Энэ тухай энэ долоо хоногт тус сангаас гаргасан илтгэлд дурджээ. Бүхэлдээ шинжээчид хятадын эдийн засгийн өнөөгийн байдлыг эерэгээр үнэлжээ.
Олон улсын чансааны агентлаг Moody’s өнөөдөр Еврофондын санхүүгийн тогтвортой байдлын прогнозыг урьдчилсан байдлаар тогтвортойгоос сөрөг хүртэл бууруулжээ. Агентлагийн мэдээнд уламжилснаар, энэ нь уг сангийн баталгаа болдог Герман, Голланд болон Люксембург улсын бие даасан ижил үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой аж. Урт хугацаны чансаа нь өөрөө дээд түвшин буюу “Ааа” дээр батлагджээ.
Ираны нефтийг хятадад нийлүүлэх асуудал нэлээд тодров. Вашингтоноос хятадын худалдан авагчдын талаар хориг арга хэмжээ авна гэдгээс Бээжин эмээлгүй ираны нефтийг урьдын хэмжээгээр худалдан авсаар байна. Үүний хариуд АНУ ираны өөр төрлийн бараа таваарын нийлүүлэлтийг нэлээд багасгахыг Бээжингээр зөвшөөрүүлэв. АНУ-ын хучит шахалтаар ЕХ-оос Ираны эсрэг тогтоосон хоригийг 7-р сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэв.
Өнөөдөр Стамбулд ираны цемийн асуудлаар ээлжит хэлэлцээ хийнэ. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зэвлэлийн дэд нарийн бичгийн дарга Али Багери, ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхлэсэн дээд элч төлөөлгчийн орлогч Хельги Шмидт нар тэнд уулзах юм.
6-р сард Хятад улс 5-р сарыг бодоход Иранээс авах нефтийн хэмжээг 17 хувиар нэмэгдүүлж, 2,6 сая тонн буюу нэг хоногт 636 мянган баррельд хүргэсэн тухай өнөөдөр Bloomberg агентлагаас БНХАУ-ын Гаалийн ерөнхий удирдах газрын тоо баримтуудыг үндсэлэн мэдээлжээ. 2011 онд Хятад сар дутам дунджаар 2,3 сая тонн нефть Иранээс авч байсан юм.
Дорнод-Сибирийн байгалийн хийг Хятад улс руу тавих “Алтай” хийн хоолойг Монгол улс өөрийн нутгаар дамжуулан тавихыг санал болгож байна. Энэ нь эдийн засгийн үндэслэлтэй юм гэж Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдэгдсэн. Хятад хүртэл хийн хоолой нь нэг мянган км дөт болох юм. Монголын төрийн тэргүүн хөршүүдээ энэхүү төсөлд Монгол улсыг оруулахыг уриалсан юм.
“Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээнээс 1994 оны 4-р сарын 15-нд баталсан гэрээнд ОХУ нэгдэх тухай протоколыг батлах тухай” холбооны хуулинд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Египтийн хойд хэсгийн эргийн нутаг уснаас байгалийн хийн томоохон орд газрыг нээжээ. Тус улсын хий, байгалийн нөөцийн яамнаас мэдээлснээр, үүний нийт нөөц 120 тэрбум шоо метрээс илүүтэй бөгөөд 1,6 орчим сая баррель хийн конденсат аж. Ойр газрын өдөр тутмын бүтээмж нь ойролцоогоор 40 хүртэл сая шоо метр хий байж болох юм.
БНАСАУ ын удирдагч Ким Чен Ын эдийн засгийн шинэчлэлийг эхлэх төлөвтэй байгаа тухай баасан гаригт британы “Гардиан” сонин уламжлав. Хэвлэлийн мэдээлснээр, юуны өмнө Солонгосын ардын армийн удирдлагын гараас эдийн засгийг зохицуулалтын шилжүүлэлтийг хийж магадгүй байна. Энэхүү дүгнэлтийг саяхны өдрийн тус улсын ерөнхий штабын дарга Ли Ён Хогийн гэнэтийн огцролтыг үндэслэн шинжээчид хийж байна.
Дэлхийд хүнсний шинэ хямрал тулгарлаа. Сүүлийн 50 жилд АНУ-д хамгийн гандуу зун болж, бусад улсад цаг уурын байдал зохисгүй байгаа явдал хөдөө аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүний үнийг эрс нэмэгдүүлэх уршигтай болсон гэж өнөөдөр британийн Financial Times сонинд бичжээ. Дэлхийн эрдэнэ шишийн экспортын бараг тэн хагас нь болон буурцаг, улаан буудайн экспортын үлэмж хэсэг АНУ-д ногдож байна.
Орос улс Алс Дорнод болон Зүүн-Өмнөд Азийн орнуудад үр тариа нийлүүлэхэд бэлэн байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагыг боловсронгуй болгох үйл ажиллагаааны төлөвлөгөөг Хошимин хотод болж байгаа АТЭС-ийн Ажил хэрэгч зөвлөлдөх зөвлөл дээр хэлэцэв.
Холбооны Зөвлөл Орос улсын ДХБ ад нэгдэх протоколыг батлав. Энэ бол хуулийн нэг алхам бөгөөд үүний дараа хууль хүчин төгөлдөр болохын тулд ерөнхийлөгч гарын үсэг зурах ёстой. Өмнө нь энэ сард Женевт ДХБ- ын чуулган дээр баталсан протоколыг Төрийн дум /парламентын доод танхим /баталсан юм.
Орос Энэтхэг хоёр улс өчигдөр Москвад «Куданкулам» АЦС-ын эрчим хүчний 3-4 дэх блокын барилгын ажлыг санхуужуулэх тухай протоколд гарын үсэг зурав. Энэ станцыг оросын техникийн тусламжтайгаар Энэтхэгийн өмнөд нутагт барьж байна. IANS мэдээллийн агентлагийн уламжласнаар эдгээр хоёр блок бараг 6,4 тэрбүм долларын өртөгтэй.
Дэлхийн хүн ам өлсгөлөнд нэрвэгдэхгүй, гэхдээ хямд хүнс байхгуй болно. Ийм дүгнэлтийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ шинжээчид хийгээд байна. Ингэхдээ тэд өөрсдийн урьдчилсан таамгуудыг цаг хугацаагаар хязгаарлан, ойрын 10 жилд гэж заажээ. Харин энэ хугацаа дууссаны дараа юу болох тухай, эрдэмтэд таамгаа хийсэнгүй.
Мьянма улс АНУ, Хятад улс хоёрын шинэ сөргөлдөөний талбар болно. АНУ Мьянматай харилцаагаа дахин амьдруулсны дараах тус улсын нөхцөл байдлыг оросын шинжээчид ингэж үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама саяхан тус улсын эсрэг хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцлаж байгаагаа зарлаж америкийн бизнест хаалгыг нь нээж өглөө. Нефть хийн салбарыг оролцуулаад Мьянмагийн тэргүүлэх эдийн засагт хөрөнгө оруулахыг америкийн компаниудад зөвшөөрсөн байна.
2012-2014 онуудад даяарчлалыг хамарсан корпорацуудын хөрөнгө оруулах магадлалтай орнуудын дунд ОУ 8-р байр эзэллээ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын шинжээчдийн бүрдүүлсэн баримт бичигт ингэж бичсэн байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын шинжээчдийн дүгнэлтээр энэ жилийн ОУ-д оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцэж байна. Энэ нь ОУ-ын хувьд дээд амжилт юм.
Хятад Өмнөд Хятадын тэнгист байгалийн нөөц эзэмшихийн төлөө тэмцээнийг зарлав. Харин оросын Газпром ба америкийн Exxon Mobil энд вьетнамын зөвшөөрлийн бичгээр ажиллаж байна гэж Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов «Оросын дуу хоолой» радиод мэдэгдэв. АНУ-аас тулгаж хүлээлгэсэн «өрөг шатар» гэгч Хятадыг эрчим хүчний нөөцийн шинэ эх сурвалжийг эрэхэд хүргэв.
Орос улс худалдаагаа азийн зах зээлүүд тийш хэсэгчлэн чиглүүлнэ гэж өнеедер Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Алексей Пушков Улсын думын хаврын чуулганы үр дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэллээ. «Оросын экспортын 50 хувь нь Европт ногдож байна.
Олон улсын чансааны Fitch агентлаг АНУ-ын зээлийн чансааг сөрөг үр дагавраас орхиж, хамгийн дээд хэмжээний “ААА” болохыг батлав. Сөрөг прогноз нь юу хэлээд байна вэ гэвэл, төсвийн хомсдолыг бууруулахад нилээд хэдэн арга хэмжээ байдаг талаар хэлж байдаг юм.
Өнөөдөр Москвад байгалийн хий экспортлогч орнуудын гүйцэтгэх хорооны чуулган болж байна. Энэ нь “хийн ОПЕК” маягийн засгийн газар байх бөгөөд бүрэлдэхүүнд нь дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч 11 орон орж байна. Хуралдаан дээр анх удаа ОХУ-ын ерөнхийлөгчийн чуулганы харилцан ажиллагааны асуудлаарх тусгай төлөөлөгч Виктор Зубков оролцож байна. Өнөө үед чуулганд оролцогч орнуудад дэлхийн хийн нийт нөөцийн 73 ногдож байна.
Төрийн дум өчигдөр Орос улсын Дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэн орсон тухай протоколын баталлаа. Энэхүү батлагааг ганцхан “Нэгдсэн орос намын” бүлгийнхэн дэмжив. Парламентын доод танхимын сөрөг хүчний бүх бүлгэмүүдийн төлөөлөгчид эсрэг байр суурьтай байв. ДХБ-д нэгдэн орох тухай идэвхитэй ярих хэлэлцээний процессуд нь 1995 оноос эхэлсэн. Уг баримт бичгийг Женевт 2011 оны 12-р сарын 11-нд батласан.
Хятадын эрх баригчдаас бензин ба дизелийн түлшний үнийг хямдруулах шийдвэр гаргав. Өнөөдөр БНХАУ-ын хөгжил,шинэтгэлийн хэрэг эрхлсэн улсын хорооноос мэдэгдснээр 7-р сарын 11-нээс 1 тонн бензиний үнийг 66 доллар 46 цент, дизелийн түлшний үнийг 63 доллар 49 центээр тус тус хямдруулна. Энэ он гарсаар Хятадад эдгээр түлшний үнийг 4 дэх удаагаа хянан үзэж байна.
Орос, Белорусс, Казахстан улсууд багтаж байгаа Евразийн эдийн засгийн холбоо нь дэлхийн эдийн засгийн нэгээхэн хэсэг гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Энэ холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын \ДХБ\ дүрмийн дагуу бүрэлдэн тогтож байгаа гэж тэр үзэж байна.
Ойрын гурван жилд инновацийн хөгжил Орос улсын төсвийн бодлогын урьтлал хэвээр байх болно гэж өчигдөр ерөнхий сайд Дмитрий Медведев засгийн газрын хуралдаан дээр мэдэгдэв. Түүний хэлснээр Орос олон улсын хөдөлмөрийн хуваарьт зохих байр эзлэх зорилго бухий эдийн засгийн шинэтгэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.
Хятадын лут том үйлдвэрүүд АНУ-ын фондын зах зээлээс гарч байна. Энэ оны эхний хагаст хятадын 19 компани Нью-Йоркийн фондын биржэд ханш тогтоолтод оролцохоо болив. Дэлхийн томоохон «Эрнст энд Янг» аудитын компанийн илтгэлд энэ тухай өгүүлжээ. Хятадын ганц үйлдвэрийн хувьцаа АНУ-ын фондын зах зээлд байна. Илтгэлд бичснээр өнгөрсөн онд хятадын 41 үйлдвэр АНУ-ын фондын биржэд үйл ажиллагаагаа зогсоов.
АНУ-ын хөдөө аж ахуйн бүсүүдэд ган болж байгаа болон ОУ-ын үр тарианы ургац багасах таамаг зэргээс болоод ОХУ-ын өмнөд нутагт улаан буудайн үнийг гэнэт эрс нэмэгдүүллээ. Газар тариалангийн зах зээлийн нөхцөл байдлыг судлах хүрээлэнгийн мэдээлэж байгаагаар дөрөвдүгээр зэрэглэлийн улаан буудайн үнэ мягмар гаригт 278 доллар болсон байна. Харин долоо хоногийн өмнө 260 доллароос давахгүй байсан юм.
Дэлхийд хоёрт орж байгаа Энэтхэгийн улаан буудайн экспорт хөдөө аж ахуйн салбарт энэ жил сүүлийн 9 жилийн дээд амжилтад хүрнэ. Дээд амжилтын үр тарианыхаа нөөцийн зарим хэсгийг Энэтхэг улсын засгийн газар зарахаар шийдсэн гэж Блумберг агентлаг пүрэв гаригт мэдээлсэн байна.
Ховор төмөрлөгийн экспорт Хятадын эдийн засаг, улс төрийн хүчирхэг хэрэгсэл болсон. Энэ хэрэгслий нь үгүй болгохыг өрнөдийнхөн оролдож байна. Хятадаас мөн бүтээгдэхүүний экспортод ногдуулсан хязгаарлалтыг ДХБ-ын тусламжтайгаар арилгахыг АНУ, Япон ба ЕХ оролдож байгааг оросын шинжээчид тэгж тайлбарлав. Эдгээр гурван тал маргаантай асуудлыг зохицуулахын тулд арбитражийн бүлэг байгуулахын төлөө тэмцэж байна.
Ерөнхий сайд Дмитрий Медведев Алс Дорнодод Босфор Восточный хоолойн дээгүүр тавьсан гүүрийг нээв. 9-р сард байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцогчид ба зочид энэ гүүрээр Владивостокоос Русский аралд шилжих юм. Дээд хэмжээний уулзалтын гол арга хэмжээ аралд болно. Энд нийтийн ба хотын тээврийн хөдөлгөөн 8-р сарын 1-нд эхлэнэ.
Оросын эрчим хүчний “Газпром” компани хоёр жил дараалан цэвэр орлогоороо дэлхийд тэргүүлж байна. Тэгэхдээ зөвхөн нефть хийн салбарт ч биш дэлхийн бүх компаниудын дотор тэргүүлж байна. Энэ тухай Алексей Мюллер мэдээлсэн байна. Компани олсон орлогынхоо ихээхэн хэсгийг шинэ орд газар эзэмших болон хий дамжуулах хоолой барихад хөрөнгө оруулахад зарцуулна.
Таван толгойн төсөлд гадаадын ямар компаниуд оролцох шийдвэрийг энэ оныг дуусахаас өмнө гаргах ёстой гэж Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдэгдсэн юм. Коксжох нүүрсний дэлхийн томоохон орд газрын хувь заяаг аль болох хурдан шийдвэрлэхийг ОУ сонирхож байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
4
8
13
14
15
26
28
29
31