×
Эдийн засаг 6 Зургаадугаар сарын 2012
Оросын автомашины зах зээл өнгөрсөн оны үр дүнгээр дэлхийд 7-р байр эзлэв. Манай оронд шинэ 2 сая 810 мянган машин худалджээ. Энэ нь дэлхийд худалдсан 78 сая машины 3,6 хувь юм. Шинэ 18 сая 500 мянган машин худалдсан Хятад улс мөн үзүүлэлтээр тэргүүний байр эзлэж байгаа хийгээд 13 сая машин худалдсан АНУ хоёрт, Япон улс гуравт орж байна.
«Газпром»  Хятадын нутаг дэвсгэрт газар дор хийн агуулах барих хамтын үйлдвэр байгуулах санал Хятадаас авчээ. «Газпром» компанийн газар дор хий хадгалах удирдах газрын дарга Сергей Хан Малайзид хуралдаж байгаа дэлхийн хийн форумын хүрээнд энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ.
Орос улс АНДЭЗХАБ-ын /Ази-Номхон далайн эдийн засгийн  хамтын ажиллагааны байгуулага/ түншүүдээ оросын компаниудын хувьчлалд оролцохыг  сайшааж байна. Энэ тухай АНДЭЗХАБ-ын худалдааны сайд нарын уулзалт дээр мэдэгдэв. Уулзалт 6-р сарын эхэнд Казаньд болж өнгөрсөн бөгөөд 9-р сард Владивосток хотноо зохион явагдах АНДЭЗХАБ-ын  ДХУ-д бэлтгэх  чухал гол арга хэмжээнүүдийн нэг боллоо.
Хятад улс ойрын таван жилд байгалийн хийн хэрэглээг хоёр дахин нэмэгдүүлж мэднэ гэж Олон улсын энергийн агентлаг мэдээлэв.Энэ хугацаанд Хятад байгалийн хийн импортын хэмжээгээр дэлхийд 3-р байр эзлэнэ гэж агентлагийн илтгэлд өгүүлжээ. Хойд Америк дан шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авна. Японы импорт нэмэгдэх эсэх нь улс орны цөмийн бодлогоос шалтгаална.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
2
4
5
10
11
18
20
25
30