×
Эдийн засаг Зургаадугаар сар 2012
Хятад улс хямд бараа, хямд ажиллах хүчний орны хувьд алдаршсан билээ. Одоо байдал өөрчлөгдэж байна. БНХАУ-ын томоохон хэдэн хотод амьдралын өртөг АНУ-ын мөн үзүүлэлтээс давжээ. Mercer олон улсын компани ийм дүгнэлт хийгээд Хятадад өрнөдийн компаниудын боловсон хүчин хөлслэх зардал өсөн нэмэгдснийг тэмдэглэжээ.
Оросын төсвийг эрчим хүчний түүхий эдийн үнэ эрс хэлбэлзэхээс даатгах хэрэгтэй гэж ерөнхийлөгч Владимир Путин төсвийн жил дутмын илгээлтийг толилуулан мэдэгдэв. Нефть хийн дутагдалыг багасгах зорилгоор эдийн засгийн өсөлтийг урамшуулвал зохино гэж төрийн тэргүүн онцлов. Түүний дотор түүхий эдийн бус салбарын татварын ачаалалын хувь хэмжээг тогтоож болно.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газар,парламентад хэлэлцүүлэхээр оруулах 2013-2015 оны төсвийн илгээлтэд гарын үсэг зурав. Мөн баримт бичиг ойрын гурван жилийн төсвийн бэлтгэлийн үндэс болох юм. Төрийн тэргүүн Кремльд илгээлтээ танилцуулан үг хэлж, макроэдийн засгийн тулгуур үзүүлэлтийг хэвээр хадгалж төдийгүй өөр үндсэн зорилтыг биелүүлэхэд чиглэгдэх хүчин чармайлтаа идэвхжүүлэхийг уриаллаа.
Японы осолд нэрвэгдэсн «Фукушима» АЦС-ын операторч - ТЕРСО компанийн хувьцаа эзэмшигчид компанийг улсын мэдэлд хураах төлөвлөгөөг сайшаав. 2011 оны үр дүнгээр их хэмжээний гарз хохирол хүлээсэн ТЕРСО засгийн газраас бараг 13 тэрбум доллар авах юм. Үүний хариуд японы эрх баригчид компанийг хяналтдаа авна.
Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай хэсэгт нефть хийн орд газрыг эзэмших зөвшөөрөл гадаадын компаниудад өгөх тухай хятадын шийдвэр хууль бусын байна гэж Вьетнам үзэж байна. Франс Пресс агентлагийн мэдээлснээр эх газрын усан дорхи үргэлжлэлд нефть хий олборлож байгаа хятадын CNOOC корпорации өнгөрсөн бямба гаригт Өмнөд Хятадын тэнгист 9 хэсгийг гадаадын компаниудад нээж өгсөн байна.
ХБНГУ евро бүсийн Итали, Испани мэт өөр орнуудын өрийг хариуцах ёсгүй гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдлээ. «Намайг амь мэнд байтал ийн өрийг хариуцахгүй» гэж Меркелийн хэлснийг Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурдав. Тэгснээрээ ХБНГУ-ын засгийн газрын тэргүүн евро бүсийн орнуудын өрийг нэгтгэж хариуцах саналыг хатуу няцаав.
Хууль бусаар алт олборлох нь Монголын зуу гаруй мянган иргэдийн хувьд амьжиргааны гол эх үүсвэр болоод байгаа юм. Монголын олон гэр бүлүүд уламжлалт мал аж ахуйгаа хаяж алт олборлож эхлээд байна. Монгол улсад өнөөдөр олборлолтын 1100 гаруй хэсэг бүртгэгдсэн хэдий ч, дөнгөж 400 гаруй нь зөвшөөрөлийн эрхийн бичигтэй ажиллаж байна.
Эрчим хүчний аюулгүй байдлын асуудал Владивостокод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг болно гэж ОХУ-ын эрчим хүчний сайд Александр Новак Санкт-Петербургад тус байгууллагын гишүүн орнуудын эдийн засгийн сайд нарын зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Зөвлөлгөөн Орос улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах үеийн чухал арга хэмжээний нэг болсон.
Орос, хятадын гадаад худалдааны эргэлт 2012 онд 100 тэрбум долларт хүрч мэднэ. ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Игорь Моргулов “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Сүүлийн хоёр жилд жил бүр 40 гаруй хувиар нэмэгдэж байгаа бараа эргэлтийн өсөлтийн хурдац хадгалагдаж байна гэж тэр хэлсэн байна.
Хэрвээ эдийн засгийн хямрал Хятад болон еврогийн бүсийг хамарвал авах ёстой хямралын эсрэг цогц арга хэмжээг оросын засгийн газар бэлдээд байна. Санкт-Петербург хотод 6-р сарын 21-23- хооронд болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр энэ тухай тодорхой болсон байна. Уламжлалт 16 дахь дээд хэмжээний уулзалтад 30 орны улс төрийн болон бизнесийн дээдсүүд цугларсан байна.
АНДЭЗХАБ-ын  чадавхи их бөгөөд одоогийн байдлаар бүрэн нээгдэж чадаагүй байна, энэ нь ирээдүй бүс нутгийн орнуудаас шалтгаална гэсэн үг юм. Гэхдээ дэлхийн хэмжээний одоогийн тулгамдсан асуудлууд нь бүс нутгийн хувьд сүрхий сорилт болоод байна. Эдгээр асуудлуудыг “Ази-Номхой далайн бүсийн эдийн засаг” мэтгэлцээний үеэр хэлэлцэв.
Алс Дорнод, Сибирийн дэд бүтцийн хөгжил зөвхөн зорчигч, ачаа тээвэрлэлитйг хамрах ёсгүй гэж Оросын төмөр зам компанийн ерөнхийлөгч Владимир Якунин үзэж байна. «Дээд бүтэц тухайлбал төмөр замын сүлжээг хөгжүүлэхгүй бол Алс Дорнод, Сибирийг хөгжүүлэх аргагүй болно» гэж тэрээр хэлээд «дэд бүтцийн хөгжлийг зөвхөн зорчигч, ачаа тээвэрлэлтийн үүднээс авч үзэх нь буруу» гэж тэмдэглэв.
Оросын «Газпром нефть», японы JOGMEC компаниуд Чонский төслийн Игналинский хэсэгт геологийн судалгаа хамт хийж эхлэнэ. Энэ нефтийн орд газар ОХУ-ын Зүүн Сибирийн Эрхүү мужид оршдог. Эдүгээ орд газрын нефтийн эхний олборлолтын нөөцийг 40 тонноор үнэлжээ. Эдгээр хоёр компани зохих хэлэлцээрт Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд гарын үсэг зурсан гэж «Газпром нефтийн» мэдээлэлд өгүүлсэн байна.
Ази Номхон далайн бүс нутаг 20 жилийн дараа дэлхийн эдийн засагт тэргүүний байр эзлэнэ гэж ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин үзэж байна. Тэрээр Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд дугуй ширээний уулзалт дээр үг хэлж, гол төлөв Хятад улсын хувь нэмэгдсний ачаар ийн үр дүнд хүрэхийг тэмдэглэв.
Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ажлын төгсгөлийн өдрийн санал шүүмжлэлийг Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын ирээдүй, Оросын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хууль зүйн орчноос бизнесийн хөгжилд үзүүлэх нөлөө зэрэг асуудалд зориулжээ.
Японы шилдэг тэргүүний Toyota болон Nissan автомашины үлйдвэрлэгчид үйлдвэрийнхээ хэсгийг гадаадад шилжүүлж байна. Тухайлбал, Орос улс, Хятад болон Бразилид. Орон нутгийн ХМХ үүдийн улдамжилж байгаагаар, Toyota нь Япон дахь үйлдвэрлэлийнхээ хэмжээг 10 хүртэлх хувиар бууруулж байгаа буюу жилд 3,1 сая хүртэл юм. Ийм алхамыг Nissan хийх төлөвтэй байна.
Хятад улс дэлхийн санхүүгийн хямралын цохилтыг итгэлтэй давж байна. Тус улсын хөгжил дэлхийн эдийн засгийн байдлыг тогтворжуулах хүчин зүйл болсон гэсэн дүгнэлт Санкт-Петербуригйн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд санал шүүмжлэлд оролцогчид хийжээ. Тэд чухам дэлхийн санхүүгийн хямралын үед хятадын эдийн засаг дэлхийд 2-р байр эзлэсэн учир тус улсад анхаарлаа хандуулжээ. Одоо Хятад энэ үзүүлэлтээр АНУ-ын дараа орж байна.
Хятад улс дэлхийн ховордсон металлуудын 90 гаруй хувийг үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү түүхий эдийн төрлийн нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Бээжин дэлхийн ховордсон металлын үнийг тогтвортой болгохыг хүсч байна Bloomberg агентлаг уламжилжээ. БНХАУ нь зах зээл дээр илүүдэлтэй байгаа болон аж үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг ховордсон металлуудынхаа нөөцийг нэмэгдүүлж болох юм гэж БНХАУ-ын ховордсон металлуудыг үлйдвэрлэгчдийн холбооны мэдэгдэлд өгүүлснийг Bloomberg иш татжээ.
Монгол улсаас «Оросын төмөр зам» компанид Таван Толгой нүүрсний орд газар руу тавих төмөр замын тэн хагасыг тавихийг санал болгов. Хятадын компаниуд өөр хэсгий нь үргэлжлүүлэн тавих тухай «Интерфакс» агентлаг байдлыг сайн мэдэх эх сурвалжийн мэдээллийг үндэслэн уламжлав. Гэвч ийм хувилбар «Оросын төмөр зам» компанид таалагдахгүй байна.
Санкт-Петебургэд болж байгаа 16 дахь олон улсын эдийн засгийн чуулганы хүрээнд “ Глобальная энергия” /”Дэлхийн эрчим хүч”/бие даасан шагнал гардуулах ёслол боллоо. Энэхүү шагнал нь олон улсын нэр хүндтэй шагналын нэг гэж зүй ёсоор тооцогддог юм. Уламжлал ёсоор шагналыг эрчим хүчний салбарт хүн төрөлхтөнд ашиг тусаа өгсөн гайхамшигт бүтээлд олгодог юм.
Европын Холбоо нь БРИКС-ийн орнуудтай хамтран ажиллах юм бол эдийн засгийн хямралыг түвэггүй даваж өөрийн өсөлтөө хангаж мэднэ. Энэ тухай “Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн” ерөнхий захирал Кирил Дмитриев Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы хүрээнд мэдэгдэл хийв. “Европ нь БРИКС болон бусад орнуудтай түншлэсэнтэй адилыг дангаараа хийж чадахгуй “гэж тэр хэлжээ.
Өнөөдөр Санкт-Петербургад болж байгаа олон улсын эдийн засгийн форумд оролцогчид албан бус уулзалт хийж, гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Инновацийн технологийг боловсруулж нэвтрүүлэх нь санал шүүмжлэлийн гол сэдэв болсон. Телевиз радиог тоот нэвтрүүлэгт шилжүүлэх асуудлыг бас хэлэлцэнэ. Түүнчлэн олон улсын интеграцийн нэгдэл тухайлбал БРИКС, Орос, Казахстан, Белоруссын Гаалийн холбооны ажлыг боловсронгуй болгох асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байна.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин гадаадад оросын бизнесийг явуулахад саад тотгор гарсан тохиолдолууд байсаар байна гэж харууслаа илэрхийлэв. Гадаадын
Орос улсад олон нийтийн өргөн дэмжлэг авах томоохон шинэчлэлийн хөтөлбөрийг боловсрууллаа. “ Түүний хэрэгжилтийг ерөнхийлөгчийн албан тушаалын гол зорилт” гэж Владимир Путин Петербургийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрээр тодотгохдоо, энэхүү хөтөлбөрийн зорилго нь Орос улсын бодит өрсөлдөөний давуу талуудыг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийн шинэ боломжуудыг хөгжүүлэх болон тус улсын хөжглийн тогтвортой байдалд оршиж байна гэв.
Дэлхийн санхүүгийн хямралыг шийдвэрлэхэд дэлхийн хамтын нийгэмлэгт сул дорой арга хэмжээ бус, эрс шийдэмгий ажиллагаа э дутагдаж байна гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Энэ тухай тэр Олон улсын эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
Орос-хятадын хөрөнгө оруулалтын шинэ сангийн хэмжээ урьд мэдэгдсэн 4 тэрбум доллароор хязгаарлагдахгүй гэж Хятадын хөрөнгө оруулалтын корпорацийн дарга Лю Зивэй өнөөдөр нээгдсэн Петербургийн олон улсын эдийн засгийн форумын явцад мэдэгдлээ. Энэ сарын эхээр Владимир Путины Хятадад хийсэн айлчлалын үеэр санг байгуулах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг ИТАР-ТАСС дурдав.
Ойрын таван жилд Орос улсад татвар нэмэгдэх байтугай багасах юм гэж сангийн сайд Антон Силуанов Санк-Петербургад Олон улсын эдийн засгийн форумын нэгэн арга хэмжээний үеэр мэдээллээ.Харин эдийн засагт ногдох татварыг нэлээд багасгахад одоогоор эртдэнэ. Ийм ямар ч саналыг төсвийн зардлыг хорогдуулахтай холбон үзэх хэрэгтэй гэж сайд үзэж байна.
ОХУ-ын засгийн газар улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангахын тулд шинэ эх сурвалж, замыг эрэх ёстой. Учир нь нефтийн экспортоор өсөлтийг хангах аргагүй болсон гэж ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайд Андрей Белоусов Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр үг хэлж мэдэгдэв. Сайдын хэлснээр Орос улс нефтийн олборлолт нэмэгдэхгүй үед шилжиж байна.
Олон улсын эдийн засгийн форум өнөөдөр Орос улсад Петербург хотноо ажиллаж эхлэнэ. «Үр бүтээлтэй удирдлага» уриан дор ажиллах 16 дахь форумд дэлхийн улс төрчид болон тэргүүлэх бизнес эрхлэгч, санхүүгийн ажилтнууд оролцоно.ОХУ-ын ерөнхийлегч үг хэлж, форумын бүгд хуралдааныг нээж, санал шүүмэлэлийг эхлүүлнэ.
Дэлхийн эдийн засгийн хөгжлийн ойрын 10 жилийн төлөвийг харахад дэлхийн  уналт буюу зогсонги байдал болно гэж “Их хорийн “ төрийн тэргүүнүүдэд  тусгайлан бэлтгэсэн илтгэлд өгүүлсэн байна. 2008 онд эхэлсэн хямрал нь хөгжлийн хоёр хувилбартай аж. Эхнийх нь 5-7 жилийн дотор аажуу өсөлтөнд буцаж ирэх.
”Газпром” компани өөрийн экспортын бодлогодоо АН-н бүс нутгийн орнуудад шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Оросын шингэрүүлсэн хийн экспорт нь нэг жилд 25 сая тонн хүртэл хэмжээний байж болох юм. ЕХ-ноос ялгаатай тал нь АНД-н орнуудын эдийн засаг тогтвортой өсөлттэй байгаа юм. Азийн орнуудад дэлхийн хийн хэрэглээний 20 орчим хувь ноогдож байна.
G20 бүлгийн хуралдааны үр дүнгээр Олон улсын валютын сангийн хямралын уршгийг арилгах нөөцийг арвижуулах шийдвэр гаргана гэж оросын төлөөлөгч Станислав Воскресенский « хорины» дээд хэмжээний уулзалт болж байгаа Лос-Кабост сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний хэлснээр Орос, Энэтхэг, Бразили улсууд тус тус 10, Хятад улс 43, ӨАБНУ 2 тэрбум доллар гаргахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Харин эдгээр хөрөнгийг тэр даруй гуйвуулалгүй нөөцлөнө.
Ажилчин цагаачдын эх орондоо шилжүүлж байгаа мөнгөний хэмжээгээр ОУ дэлхийд АНУ, Саудын Аравын дараа 3-рт орж байна. Өнгөрч буй долоо хоногт нийтлэгдсэн Дэлхийн Банкны илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Шинжээчдийн үнэлэж байгаагаар одоогийн байдлаар дэлхий дээр 215 сая олон улсын цагаачид бүртгэгдээд байна. Тэд 2012 онд эх орондоо 399 тэрбум орчим долларыг шилжүүлнэ гэж тооцоолж байна.
Хятадын зүүн-хойд нутагт ажиллаж байгаа Харбины олон улсын худалдаа-эдийн засгийн яармагийн ажлын хоёр өдрийн дотор хятадын ба гадаадын компаниуд нийт 100 тэрбум 309 сая юань буюу 15 тэрбум 922 сая долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай яармагийг зохион байгуулагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.Худалдаа-эдийн засгийн нийт 140 гэрээ хэлэлцээр байгуулжээ.
Венесуэл нь Саудын Арабыг гүйцэд түрүүлж, дэлхийн нефтийн нөөцийн лидер орон болжээ. Энэ тухай нефть-хийн ВР компаний жил тутмын “Дэлхийн эрчим хүчний статистикийн тойм” сэтгүүлд өгүүлжээ. Энэхүү баримт нь дэлхийн нефтийн зах зээлд бүхэлдээ нөлөөлөх үү? Энэ байдал нь дэлхийн томоохон нефть олборлогчдын байр сууринд, жишээлбэл, Орос улсад нөлөөтэй юу?
Өчигдөр Вена хотноо Нефтиэ гадаадад нийлүүдэг улсуудын байгууллага ээлжит хуралдаан хийж, хоног дутам 30 сая баррель нефть олборлох хувь хэмжээг өөрчлсэнгүй. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла аль-Бадри хуралдааны үр дүнгээр энэ тухай сэтгүүлчдэд мэдээлэв.ОПЕК-ын хуралдаан бараг таван цаг үргэлжлэв. Байгууллагын гишүүн орнуудын сайд нар ээлжит уулзалт 12-р сарын 12-нд Вена хотноо хийхээр шийдвэрлэв.
Харбины ээлжит ХХ111 олон улсын худалдаа-эдийн засгийн яармаг хятадын зүүн-хойд Хэйлунзян мужийн захиргааны төвд ажилаа эхэллээ. Харбинд яармагийн ажлын анхны өдөр Оросын бүс нутгуудын хөрөнгө оруулалтын чадавхийг зочдод толилуулах «Оросын бизнесийн өдөр» болно. 2012 онд БНХАУ-д оросын аялал жуулчлалын өдрийг зохион явуулж байгаатай холбогдуулан Оросын аялал жуулчлалын боломж гол сэдэв болсон гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.
Credit Suisse Group AG, Deutsche Bank AG хоёрын эдийн засагчид экспорт суларч, БНХАУ-д оруулах хөрөнгө багассан учир тус улсын энэ оны ДНБ-ний өсөлтэд өгсөн үнэлгээгээ доошлуулав. Credit Suisse өсөлт 8 хувь болно гэж урьд үзснээ 7,7 хувь хүртэл, Deutche Bank 8,2 хувиас 7,9 хувь хүртэл доошлуусан тухай Bloomberg мэдээлэв.
”Үр ашигтай удирдлага” уриан дор  6-р сарын 21-23- өдрүүдэд Петербургэд олон улсын эдийн засгийн чуулган зохиогдоно.  Дэлхийн улс төрийн болон  бизнесийн элитүүд,  шилдэг тэргүүний эдийн засагчид болоод улс төр судлаачид дэлхийн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэхээр чуулганы ажилд оролцох болно.
Дэлхийн хөгжингүй орнуудад өргөн хэрэгцээт барааны эрэлтийг сэргээх нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээх зайлшгүй нөхцөл гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард үзэж байна. Тэрээр Вашингтонд үг хэллээ. «Тогтвортой өсөлтийг хангах стратегийг батлах нь зайлшгүй чухал» гэж Лагард онцлов. Түүний хэлснээр ийм үйл явц хөгжингүй юуны түрүүнд европын орнуудад эхлэх ёстой.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
2
4
5
10
11
18
20
25
30