×
Эдийн засаг 2 Тавдугаар сарын 2012
Пхеньянийг эдийн засгийн салбарт Өмнөд Солонгос, Орос улстай хамтран ажиллахад оролцуулах замаар дайнч бодолгы нь зөөлрүүлж болно гэж Сеулд Өмнөд Солонгосын БХ-ын дэд сайд Хон Гю Док оросын хэсэг шинжээчтэй уулзах үеэрээ хэлжээ. Солонгосын хойгийн Өмнөд, Умардын хоорондын түгшүүртэй харилцааг намжаах нь өнөөгийн нэн чухал зорилт мөн.
Монголчууд хоолныхоо бүтцийг өөрчлөх хэрэгтэй болж байх шиг байна. Уламжлалт бус хүнсний бүтээгдэхүүнүүдийг  нийлүүлэхэд  нь Орос улс туслаж болно, тухайлбал, Эрхүү муж. Учир нь юунд байна вэ гэвэл, Монголд хүн бүр хонь, үхэрийн болоод адууны мах идэх боломжгүй болоод байна. Тэдгээрийн үнэ өртөг бараг гурав дахин өссөн аж.
Хятадын ардын банк доллартой харьцах юанийн албан ёсны ханшийг дээд зэргээр нэмэгдүүлсэн гэж The Wall Street Journal бичжээ. Баасан гаригт долларын ханш 6,27 юаньтай харьцаж байсан бол өнөөдөр 6,26 болжээ. Хятадын үндэсний валютын ханш Бээжинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, сангийн сайд Тимоти Гайтнер нарын хийж байгаа хэлэлцээний гол сэдвийн нэг боллоо.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хятад-америкийн эдийн засгийн стратегийн 4 дэхь яриа хэлэлцээнд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирлээ. Хятад-америкийн дээд хэмжээний уулзалт 5-р сарын 3-4- өдрүүдэд болно гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Бээжинд болох хоёр талын эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцэх хуралдаанд америкийн талаас сангийн сайд Тимоти Гайтнер оролцоно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
5
6
13
17