×
Эдийн засаг Тавдугаар сар 2012
Индонезийн ерөнхийлөгч  Сусило Бамбанг Юдхойоно мэдэгдэлдээ, европын эдийн засгийн хямрал   нь Зүүн-өмнөд Азийн орнуудад  хүчтэй  нөлөөлж болох юм гээд евро бүсийн загварыг хуулбарлахаас бүс нутгийг сэрэмжлүүлэв. Орчин үеийн Европын эдийн засгийн ядуурлууд нь  АНД-н орнуудын /АСЕАН/ хувьд сургамж болох ёстой.
ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Николай Федоров өнөөдөр Казаньд АНД-н орнуудын сайд нартай хэд хэдэн уулзалт явуулав. Тухайлбал,  Вьетнамын хөдөө аж ахуй болон газар тариалангийн хөгжлийн сайд Као Дык Фаттай уулзалт хийв. Федоров мэдэгдэхдээ, Гаалийн холбоо болон  Вьетнамын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах тухай боломжуудыг судлах ажил нь эцсийн  зөвлөлдөх шатан дээр явж байна гэв.
Азид нөлөө үзүүлэхийн төлөө маргаан Хятад Японы хооронд ахин гаарав. Харин Бээжин хоёр талын тэртэй тэргүй түвэгтэй харилцааг хурцатгах гээгүй. Бээжинд хэвлэгдэн гардаг «Глобал таймс» сонины нийтлэл үүнийг нотлон харуулав. Хятад  улсаас Зүүн-өмнөд Азийн эдийн засгийн төслүүдэд 10 тэрбум доллар оруулна гэсэн аль хэдийнэ тархсан цуу яриаг сонины мэдээлэл батлав.
ОХУ-ын сангийн дэд сайд Сергей Сторчак 5-р сарын 31-нээс 6-р сарын 2 хүртэл Пхеньянд айлчилж, өрийн асуудлаар БНАСАУ-ын сангийн яамны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийнэ. БНАСАУ-ын хуучин ЗХУ-аас авсан зээлтэй холбоотой өрийн тухай өгүүлж байна гэж өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээлэв. Орос, БНАСАУ хоёр өрийн асуудлаархи хэлэлцээг 2011 онд сэргээжээ.
Европын эдийн засгийн хямрал Зүүн-өмнөд Азийн орнуудын байдалд зохисгүй нөлөөлж мэднэ гэж Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхойоно мэдэгдээд «евро бүсийн нэгдсэн загварыг» бүс нутагт хэрэглэхээс сэрэмжлэхийг уриалав.Юдхойоно «Уолл-стрит жорнэл» сонинд ярилцлага өгч, Европт бараа таваарын эрэлт хэрэгцээ суларсан учир хятадын эдийн засгийн өсөлт унасан явдал Зүүн-өмнөд Азийн эдийн засагт шууд нөлөөлж мэдэхийг мэдэгдэв.
Өнөөдөр Ашхабадад ТУХН-ийн гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцогчид эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал, спортын хүрээнд  хамтран ажиллах тухай арав гаруй баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал эрчим хүчний нийтийн зах зээлийн ажлыг илүү  үр бүтээлтэй болгох, ТУХН-ийн орон зайд и хүчний системийн ажлыг сайжруулахаар тохиролцсон байна.
Хятад, Япон  улсууд нь  улс төрийн хурц сөргөлдөөнтэй байдлаа  эс харгалзан санхүүгийн салбарт  түншлэхээр санаархаж байна. 6-р сарын 1-нээс эхлэн долларыг шахаж, юань болон иенээр шууд тооцоогоо хийж байх юм. Хоёр талын худалдаа нь өөрсдийн үндэсний валютын нэгжүүдээр Шанхай болон Токиод явагдах болно.
ТУХН-ын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал нөхцөлүүд нь худалдааны чөлөөт бүсийн тухай Гэрээний оролцогчдыг өргөтгөх нь чухал юм. Энэ тухай өнөөдөр Оросын засгийн газрын ерөнхий  сайд Дмитрий Медведев Ашхабадад  ТУХН-ын орнуудын засгийни газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
Хятад, Японы хоорондын шууд валют солилцоо хоёр орны санхүүгийн зах зээлд хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж өнөөдөр БНХАУ-ын Ардын  банкнаас (Тев банк) тараасан мэдэгдэлд өгүүлжээ. 6-р сарын нэгнээс Бээжин,Токио хоёр валютаа шууд солилцож эхлэх тухай Хятадын санхүүгийн гол байгууллага мэдээлэв.
ОУ-ын Сибирийн Буриадын БНУ, Вьетнам улсуудын хооронд шууд нислэгтэй боллоо. Өнөөдрөөс эхлэн “Nord Wind” компани Улаан-Үд, Камранийн хооронд Боинг-767-300 онгоцоор шууд нислэг үйлдэж эхэллээ. Зургадугаар сараас энэ компани Улаан Үд, Антальягийн хооронд нисэж эхлэх бөгөөд саяхан Улаан-Үд, Бангкокын хооронд нисэж эхлээд байна.
Герман улс евро бүст эдийн засгийн өсөлтийг урамшуулах өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг боловсруулж байна. Берлин өрийн хямралд нэрвэгдсэн улсуудад зориулан эдийн засгийн тусгай бүсийг байгуулахыг ЕЗ-д санал болгов. Германи евробондыг нэвтрүүлэх францын үзэл санааны хариуд ийм санал дэвшүүлжээ. Эдгээр том  хоёр улсын маргааны явцад нэгдсэн Европын санхүүг аврах үнэн бий болно гэж шинжээчид найдаж байна.
 Япон болон Хятадын үндсэний компаниудын хооронд  санхүүгийн арилжаа хийхдээ америкийн долларын оронд иен болоод юаниар 6-р сараас эхлэн тооцоо хийж байхаар  болов. Энэ тухай  ИТАР-ТАСС агентлаг бямба гаригт  уламжилжээ.
Орос улс Владивосток хотод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт дээр бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх замын төслийг түншүүддээ танилцуулна. Владивосток  чингэлэгт тээвэрлэлтийн орчин цагийн супер төв болох тухай заажээ. Ази  Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Үйлдвэр худалдааны зөвлөлдөх зөвлөлийн шинжээчид шинэ төсөл дээр ажиллаж байна.
Юанийг хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтад хэрэглэх нь Сянган, Лондоны хувийн компаниудын арилжааны боломжийг өргөжүүлж байна гэж Сянганы санхүүгийн удирдах газар ба Их Британийн сангийн яамны санаачилгаар байгуулсан Сянган Лондоны хоорондын хамтын ажиллагааны бүлгийн анхны хуралдаан дээр мэдэгджээ. Хуралдааныг Их Британиэс Сянганыг БНХАУ-ын эрх мэдэлд шилжүүлсний 15 жилийн ойд зориулсан юм.
Ойрын үед Бээжин эдийн засгийг дэмжих нэмэлт  хөтөлбөрүүдийг зарлаж болзошгүй. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац саатсан нөхцөлд ийм шийдвэр гаргахыг урьдчилан таамаглаж болох байсан. Эдийн засгийн өсөлт ба түүнд үзүүлэх дэмжлэг хятадын эрх баригчдад чухал ач холбогдолтой гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгджээ.
Бангкокад ажиллаж дууссан НҮБ-ын Ази,Номхон далайн төлөө Эдийн засаг,нийгмийн комиссын чуулганаар Ази Номхон далайн эрчим хүчний анхны форумыг 2013 онд Владивостокад сайд нарын хэмжээнд хуралдуулах Орос улсын саналыг сайшаав. Чуулганд оролцогчид бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байдлыг авч үзэж, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын олон талт хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжийг хэлэлцэв.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев «Шинэ торгоны зам» тавих төслийг санаачлав. Эдүгээ Белорус,Казахстан,Орос улсууд бүрэлдэхүүнд нь ордог Гаалийн холбооны авто,төмөр замууд мөн төслийг хэрэгжүүлэх үндэс суурь болно. Зам Европыг Хятадтай болон Зүүн-өмнөд Азийн орнуудыг Персийн булангийн улсуудтай холбох юм. Европыг холбох зам Орос улсын зүгээс Казахстанд ойртож байна.
Японы JGC компаний  мэргэжилтэнүүд дулааны цахилгаан станцуудад зориулан шинэ төрлийн хямд  түлш  бүтээжээ.  Энэ түлш нь мазутаас хоёр дахин хямд үнэтэй аж. Шинэ шингэн түлшийг чанар муутай  нүүрс, усны нийлэгээс гаргаж авчээ. Энэ түлш тээвэрлэхэд илүү эвтэйхэн, хамгийн гол нь шатдаггүй. Компани нь их хэмжээгээр 2015 оноос эхлэж  үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Хятад улс түншүүдийнхээ шаардлагуудыг хүлээн авч, ховордсон металлуудын экспортын квотыг нэмэгдүүллээ. Ингэхдээ энэ жилийн нэмэлт квот нь үндсэн квотоо даван 10680 тоннд хүрчээ. Түүхий эд нийлүүлэх эрхийг 12 компани эзэмшиж байна. Япон, АН болон ЕХ нь Хятад улсыг ховордсон металлуудын экспортонд хязгаарлалт хийх болон тэдгээрийн үнийг хөөрөгдүүлдэгт байнга  буруутгаж  байдаг. Бээжин үүнийг янз бүрээр үгүйсгэдэг.
Бизнес эрхлэх боломжтой орнуудын цэст ОУ дөрөвдүгээр байрт оржээ. KPMG дэлхийн томоохон аудитын компанийн шинжээчид ийм дүгнэлтэд хүрсэн байна. Энэ судалгаанд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 14 улс оролцсон байна. Хөгжингүй орнуудаас хамгийн сайн үр  дүнг Их Британ улс үзүүлсэн бол Япон улс хамгийн мууд орсон байна. Анх удаа энэ судалгаанд БРИКС-ийн Орос, Бразил, Энэтхэг, Хятад дөрвөн улсыг оруулсан байна.
5-р сарын 6-наас эхлэн улс төрчид болон эдийн засагчид сэтгэл эмзэглэн хүлээж байсан үйл явдал Грек улсад өнгөрч буй долоо хоногт боллоо. Шинэ засгийн газар эмхлэн байгуулах тухай хэлэлцээр нуран унаж тус улсын ерөнхийлөгч ээлжит бус хугацаанаас өмнөх сонгууль зарлахаас өөр аргагүй боллоо. Энэ сонгууль 6-р сарын 17-нд болно.
Хятадын авто худалдагчид улс даяар агуулахуудад бараа хэт хуримтлагдсан явдалтай тэмцэж байгаа боловч, үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь автомашины үнийг цаашид хямдруулж, улмаар авто үйлдвэрлэгчдийн ашгийг багасгаж мэднэ гэж БНХАУ-ын авто худалдагчдын холбооны авто зах зээлийн салбарын дэд ерөнхийлөгч Су Хуэй энэ тухай Bloomberg агентлагад мэдээлжээ.
Орчин цагийн бодит байдал олон зуун жилийн турш төлөвшиж ирсэн уламжлал ба аж төрөх уламжлалт хэвшилд олонтаа харшилж байна. Сүүлийн үед энэтхэгийн бараг бүх айл үүнийг мэдрэв. Энэтхэгийн эдийн засагт тулгарсан түвэг бэрхшээл тус улсад хамгийн өргөн дэлгэрсэн барааны нэг алтны эрэлт хэрэгцээнд зохисгүй нөлөөлэв.
2011 онд Хятадаас оросын эдийн засагт оруулсан хөрөнгө урьдын оныг бодоход гуравны нэгээр өсөн нэмэгджээ. Хятадын талаас эрчим хүч, төмөрлөг, тээвэрт хөрөнгө дуртайяа оруулж байна. Гэвч Оросын хөрөнгө оруулалтын чадавхи эдгээр салбараар хязгаарлагдахгүй байна. Аялал жуулчлалын салбарт хамтын хөрөнгө оруулалтын төслууд хэтийн төлөвтэй болж мэднэ.
Махны чиглэлийн мал аж ахуйн хөгжил бол нэн чухал зорилт хэвээр байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев  хаврын  газар тариалангийн ажил ба мал аж ахуйн хөгжилд зориулсан зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Мал аж ахуйн хэдэн салбар тухайлбал шувуу ба гахай өсгөх талаар тодорхой амжилт гаргасан боловч  бод мал өсгөх нь амаргүй зорилт хэвээр байна гэж Медведев тэмдэглэв.
Хятадын албан ёсны статистикийн мэдээгээр тус улсын эдийн засгийн өсөлт 4-р сард  удаашралттай байгаа аж.  Энэ нь хятадын эдийн засгийн цаашдын хөгжилд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийг цаашид сэргээх асуудал ч мөн асуултын тэмдэгийн дор үлдээд байна.
Хятад, Япон,Өмнөд Солонгос улсууд энэ жилдээ багтаж  худалдааны чөлөөт бүс байгуулах тухай яриа хэлэлцээрийг эхэлнэ.  Хятад болон Японы  төрийн тэргүүн   Вэнь Зяобао болон Ёсихино Нода нарын болоод Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийн Бээжинд  болж өнгөрсөн  уулзалт ийм шийдвэр гаргажээ.
«Өмнөд Хятадын тэнгисийн хойт  хэрэгт  загас агнахыг  энэ сарын 16-аас эхлэн 2.5 сарын хугацаагаар Хятад улс    хориглоно» гэж  хятадын олон нийтийн хэвлэл- мэдээлэлийн хэрэгсэлүүд   даваа гаригт мэдээлэв. Хятад, Филиппин  улсуудын хоорондын дипломат маргааны учир шалтаг болсон Хуанянь арал орчимд загас агнахыг бас хоригложээ.
Эдийн засгийн хөгжлийн туйл баруунаас зүүн тийш шилжиж байна. Яг АНД-н бүс нутагт л дэлхийн эдийн засаг сэргэж эхлэж байна гэдгийг НҮБ-ын шинжээчид нэгэн дуугаар батлаж байна. ОУ 2012 онд АНДЭЗХА-г даргалахтай ДХБ-д элсэх явдал давхацсан нь тус улсад хөгжлийн болон зах зээлийн шинэ төлөвийг нээж өгч байна. АНДЭЗХА-ны байгууллагад АНД-н 21 улс багтдаг юм.
Курилын арлуудад  энэ жил Өмнөд Солонгос болон Хятад улсаас   шинэ хөрөнгө оруулагчид ирэх болно. Энэ тухай өнөөдөр Өмнөд-Сахалинд Сахалин мужийн захирагч Александр Хорошавин хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Алтны үнэ өдөр бүр хэлбэлзэж байна. Сүүлийн өдрүүдэд үнэ нь буурав. Лан алтны үнэ 1600 долларт  хүрээд  нөхцөл байдал өөрчлөгдэв. Гэвч хөрөнгө оруулагчид алтанд анхаарал тавихаа больсон гэж болохгүй.  Алтны үнэ нэлээд удаан тогтвортой өсөн нэмэгдэв. Зөвхөн 2011 онд алтны үнэ 10 %, энэ оны эхний гурван сард бараг 7 хувиар өсөн нэмэгдлээ.
Хятад, Япон, Өмнөд Солонгос гурав чөлөөт худалдааны бүс  байгуулах асуудлаар албан ёсоор хэлэлцээ хийж эхлэх гэж байна. Хэлэлцээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао, Японы ерөнхий сайд Есихико Нода, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мэн Бак нарын оролцох дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийгдэх бололтой. Уулзалт 5-р сарын 13,14 өдрүүдэд Бээжинд болно.
Хөрөнгө оруулагчдын итгэл гол валют болж байна. Хөрөнгө оруулахад таатай нөхцөл ирээдүйд тэргүүний байр эзлэх боломж улс орнуудад олгоно гэж шинжээчид үзэж байна. 2011 онд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2010 оныхтой харьцуулахад 50 хувиар өсөн нэмэгдэж, 65 тэрбум ам долларт  хүрчээ. Үүний хамт Европ ба АНУ хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах чанараа алдаж байна.
Хятад улс АНУ-ын санхуугийн зах зээлд байр сууриа өргөжүүлж эхэллээ. Оросын шинжээчид Холбооны хөрөнгийн системээс АНУ-ын банкыг худалдаж авах зөвшөөрэл хятадын том банканд өгсөн  явдлыг тэгж үнэлжээ. Industrial & Commercial Bank of China  Bank of East Asia U.S.A  америкийн банкыг худалдаж авах юм. Хятадын томоохон хоёр компани америкийн банкыг худалдан авахад оролцож мэднэ.
Орос улс ДХБ-д элсэх арга хэмжээг хойшлуулж чадахгүй гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. ОХУ-ыг ДХБ-д элсүүлэхийг нэг буюу хоёр жилээр хойшлуулах нь «бид ДХБ-д элсэхгүй» гэсэн үг гэж тэрээр өчигдөр парламентын доод танхимын хуралдаан дээр мэдэгдлээ. ДХБ-ын дүрмээр элсэх улсад зургаан сарын хугацаа олгодгийг  тэрээр дурдав. Энэ завсар бид шийдвэр гаргах ёстой гэж Путин хэллээ.
БНХАУ бие даан зохион бүтээж үйлдвэрлэсэн нефтийн гүнзгий цооногийг өрөмдөх тавцангаа Өмнөд Хятадын тэнгист гаргав.Тавцан усан дорхи эх газрын үргэлжлэлд нефть олборлож буй  хятадын улсын CNOOC нэгдлийн өмч юм. Анхны цооног маргааш 1,5 км гүнд Сянганээс баруун-өмнө 320 км зайтай өрөмдөж эхлэнэ.
“Улсын удаан хугацааны эдийн засгийн бодлогын тухай” зарлигт Путин гарын үсэг зурлаа. Энэ зарлигт 2020 он хүртэл өндөр үр ашигтай 25 сая ажлын байр бий болгох тухай заасан байна. Мөн 2012 оны 12-р сарын1-н гэхэд хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн эрхийг хамгаалах бүрэн эрхт институтыг холбооны болон бүс нутгийн түвшинд байгуулахыг заажээ.
БНСолонгос улс цөмийн шинэ хоёр реактораа барьж эхлэв. Тус улс гол эд ангий нь өөрөө үйлдвэрлэнэ гэж өнөөдөр БНСолонгос улсын инновацийн эдийн засгийн яамнаас мэдээлэв. Реактор 1400 мегаваттын хүчин чадалтай. «Эдгээр реакторыг үйлдвэрлэснээр БНСолонгос улсын цөмийн арилжааны эрчим хүчний хөтөлбөрт эргэлт гарна.
БНХАУ болон АНУ-ын хоорондын худалдааны тэнцвэргүй байдал нь өнөөг хүртэл үргэлжилж байгаа америкийн зарим төрлийн бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлоход хязгаарлалт тавьсантай холбоотой юм.  Энэ тухай БНХАУ болон АНУ-ын хоорондын  эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний ээлжит уулзалтын хүрээнд   БНХАУ -ын худалдааны сайд Чэнь Дэмин баасан гаригт мэдэгдэв.
Энэтхэг улсад баригдаж байгаа Куданкуламын АЦС -ын  эхний блок түлш хийхэд   бэлэн байна. Энэ тухай Росатом уламжлав. Тус объект дээр системын аюулгүй байдлын туршилтыг  амжилттай явуулжээ. Тухайлбал, туршилтаар  ослын нөхцөлд эрчмийн тогооны үйл ажиллагааг  зогсоосон загварчилгааг  явуулжээ. Бүх системнүүд өөгүй ажиллаж байв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
5
6
13
17