×
Эдийн засаг Дөрөвдүгээр сар 2012
Хоёр талын худалдаандаа үндэсний валютаар тооцоо хийх ажилдаа Орос, Хятад улсууд орлоо гэж БНХАУ-ын Арилжааны яамны орлогч сайд Чонг Шан Москвад бямба гаригт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Хоёр улс “хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулах боломжийг” авч үзэж байна гэж тэр тэмдэглэсэн байна.
Баруун чиглэлийн хий дамжуулах хоолой барих техникийн асуудлаар ОХУ, БНХАУ хоёр зөвшилцлөө. Хятадын эрчим хүчний улсын удирдлагын газрын тэргүүн Ли Тинан Москвад бямба гаригт хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдлээ. “Талууд Баруун чиглэлийн хий дамжуулах хоолой барих техникийн асуудлаар ойлголцолд хүрлээ. Одоо үнийн асуудал л үлдсэн гэж” тэр хэлсэн байна.
Тэргүүн дэд ерөнхий сайд Игорь Шувалов Зүүн Сибирь, Алс Дорнодод хөрөнгө оруулахад оролцохыг хятадын түншүүдэд санал болгов. Тэрээр Орос-хятадын үйлдвэр худалдааны зөвлөлийн хуралдааны хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ли Кэцянтэй уулзах үеэрээ мөн саналыг дэвшүүлэв. Оросын олон төслийг  хятадын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлж болно гэж Шувалов үзэж байна.  
Хятад улстай цэрэг-техникийн хамтын ажиллагаа нааштай давшингүй хөгжиж байгааг ОХУ-ын БХ-ын сайд Анатолий Сердюков тэмдэглэв. Хятад улс Агаарын довтолгооноос хамгаалах С-400 «Триумф» шинэ системийг одоо ч худалдан авахад бэлэн байна. Гэвч тэдгээрийг тус улсад 2017 оноос наана нийлүүлж эхлэхгүй гэж сайд мэдэгджээ.
Улс орныхоо иргэдийг дэлхийн эдийн засгийн хямралын «анхны давалгаанаас» хамгаалсан нь Оросын удирдлагын гол амжилтын нэг хэмээн Дмитрий Медведев үзэж байна. Тэрээр өнөөдөр Кремльд ОХУ-ын Төрийн зөвлөлийн хуралдаан дээр энэ тухай мэдэгдээд «Бид хүн амыг олноор нь ядууруулахаас сэрэмжлэсэн.
Долдугаар сарын нэгэн гэхэд хүчин төгөлдөр болох ёстой Иран улсаас нефть авахыг бүрмөсөн хориглох тухай шийдвэрээ ЕХ 5-р сарын сүүлч хүртэл хойшлууллаа гэж өндөр хэмжээний дипломатч мэдээлсэн байна. Ираны нефтьд хориг тавьснаас болж эрчим хүчний нөөцийн өөрийн хэрэглээний зарлага нь их хэмжээгээр өснө гэсэн Грек, Итал улсуудын саналын дагуу ийм шийдвэр гаргасан гэж тэрээр хэлсэн байна.
Эдийн засгийн хориг арга хэмжээний дор олон улсын тусгаарлалтад олон жилийн турш байсан Мьянма улстай аж үйлдвэр хөгжсөн орнуудаас хамгийн түрүүнд Япон улс хамтын ажиллагаагаа сэргээхэд бэлэн байна. Мьянма улсын ерөнхийлөгч Тейн Сейнтэй хэлэлцээр хийснийхээ дараа Японы ерөнхий сайд Ёсихико Нода ингэж мэдэгджээ.
Дэлхийн банк БРИКС-ийн орнуудын өөрийн хөгжлийн банк байгуулахыг эерэгээр  үнэлж байгаа бөгөөд үүнд  төслүүдийн санхүүжилтийг  нэмэгдүүлэх ирээдүйг харж байна.  Энэ тухай ДБ-ны Европ болон Төв Азийн асуудал хариуцсан   дэд ерөнхийлөгч Филипп Ле Уэру сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрээр нэмж хэлэхдээ, хөгжиж байгаа зах зээл өсөн нэмэгдэж байгаа төдийгүй тэдэнд төслүүдийг санхүүжүүлэх нөөцүүд шаардлагатай байна.
Хоёр Суданы цэргийн мөргөлдөөнд Хятад,АНУ хоёрын ашиг сонирхол харшалдав. Бээжин Хартумтай уламжлалт нягт хэлхээ холбоотой байхад Жуба Вашингтоны холбоотон болжээ. Суданы нефть Хятад улсаас Африк тивээс авч байгаа нефтийн дотор хэр хэмжээгээрээ ангол, нигерийнхний дараа гуравт ордог. Хятадын компаниудаас суданы нефтийг эзэмших, тээвэрлэхэд их хэмжээний хөрөнгө оруулж байна.
Доллартой харьцах юанийн ханшийн хэлбэлзэлийн заагийг өргөжүүлсэн явдал гадаад худалдааны компаниудыг дайран өдөөх хэрэг болсныг БНХАУ-ын арилжааны яамны төлөөлөгч Шэнь Даньян хулээв. Юанийн ханшийг либералчлах сэдэв  Гуанжоуд хаврын яармаг дээр хамгийн хурц асуудал болсноос хойш  дээрх мэдэгдэл хийжээ. Даваа гаригаас Банк дундын валютын биржэд доллартай харьцах юанийн ханшийн хэлбэлзэлийн заагийг 0,5-аас 1 хувь хүртэл өргөжүүлэв.
БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Ын  эдийн засгийн шинэтгэлийн асуудлаар санал шүүмжлэл өрнүүлж, удирдлагын бүр капиталист арга замыг хэлэлцэхээс эмээхгүй байх заавар өгсэн тухай японы «Майнити» сонин мэдээлжээ. Ким  Чен Ын Хятад, Орос, Япон улсуудын эдийн засгийн ашиг тустай ямар ч туршлагыг нэвтрүүлэх заавар өгсөн гэж  Солонгосын Хөдөлмөрийн намын төлөөлөгч сонинд мэдээлсэн байна.
Дэлхийн үр тарианы зах дээр бараг жил шахам оролцоогүй Орос улс өөрийн байр суурийг сэргээсэн төдийгүй харин бүр түүхэн шинэ дээд хэмжээг тогтоов.  4-р сарын 1-нд 18,5 сая тонн улаан буудайг экспортонд гаргав.  Дараа жилийн төлөв мэдээж хэрэг илүү эерэг байх болно.
Дэлхийн банкны  шинэ ерөнхийлөгчөөр солонгос гаралтай америкийн  иргэн Жим Ён Ким  сонгогдлоо. Түүний нэрийг Дэлхийн банкны захирлын зөвлөлийн хуралдаанаас  сайшаасан юм.  Албан ёсоор Жим Ён Ким нь  шинэ албан тушаалдаа одоогийн ерөнхийлөгч Роберт Зелликийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа   7-р сарын 1-ний өдрөөс эхлэн  орох юм.
Япон улс ОУВС-д 60 сая доллар олгоно гэж Японы сангийн сайд  Юн Азуми мэдэгдэв. Bloomberg агентлагийн мэдээлснээр, Японы гишүүний татвар нь тус  сангийн нөөцийг нэмэгдүүлэхэд болон дэлхийн эдийн засгийг европын санхүүгийн хямралаас хамгаалахад туслах  ёстой юм.Япон улс нь “Их хорийн”  бусад улсын  ОУВС-нд татвар өгнө гэдэгт найдаж  байна.
Доллартой харьцах юанийн валютын хонгилыг өргөтгөсөн явдлыг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард хятадын эдийн засгийг шинэчлэх замд  хийсэн “чухал алхам” гэж нэрэллээ. БНХАУ-ын Төв Банкны энэхүү үйл ажиллагаа нь “зах зээлийн хүчинд валютын ханшийг тодорхойлоход томоохон үүрэг гүйцэтгэх боломжийг нээж өгч байна гэж” тэрээр хэлсэн байна.
АНУ-аас Дэлхийн банкны албан тушаалд нэр дэвшүүлээд   байгаа Жим Ён Кимийг ОХУ  дэмжинэ. Энэ тухай ОХУ дахь ДБ-ны  тэргүүн, сангийн сайд Антон Силуанов Москва хотноо  Дартмундын коллежийн ерөнхийлөгч Жим Ён Кимтэй хийсэн уулзалтаа дүгнэн мэдэгдэв. А.Силуанов нь  Дин Ён Кимийг олон улсын томоохон хэмжээний мэргэжилтэн гэж нэрлэв.
Хятадын засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр барьсан Африкийн Холбооны хэвлэлийн төвийг саяхан Этиопын нийслэл Аддис-Абебед нээжээ. Түүнийг барихад 200 сая доллар зарцуулав. Тус төв БНХАУ-аас Африк тивд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын чухал төслийн нэг  хэмээн БНХАУ-ын удирдагчид үзэж байна. Ийм цөөнгүй төслийг хэрэгжүүлнэ. Хятад улс Африкийн хувьд шинэ колоничлогч эсвэл тивийн оршин суугчдын тогтвортой хөгжлийг хангах этгээд болж байна уу?
Турк Иран улстай эрчим хүчний хэлхээ холбоог зогсоохгүй гэж өчигдөр Анкарад Туркийн эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Танер Йылдыз ираны Пресс-ТВ англи хэлээр нэвтрүүлэг явуулдаг телевизийн сувагт мэдээлсэн байна. Өрнөдийн орнуудаас Тегераны эсрэг хориг тогтоосон боловч Анкара Иран улсаас цаашид нефть,байгалийн хий худалдан авна гэж тэрээр хэллээ. Иран бол Туркэд нефть нийлүүлж буй гол орны нэг билээ.
Доллартой харьцах юанийн ханшийн хэлбэлзэлийн хэмжээг өргөжүүлэх тухай Хятадын Ардын банк зарлав. Хятадын валютын ханшийн өдөр дутмын хэлбэлзэлийг 1 хувиар тогтоожээ. Урьд 0,5 хувь байсан. Уяан хатан чанары нь дээшлүүлэх замаар үндэсний валютынхаа солилцооны ханшийн механизмын шинэтгэлийг идэвхжүүлнэ гэж 2010 оны 6-р сард Хятадын Ардын банкнаас мэдэгдснээс хойш юанийн ханш нэлээд бэхжсэн.
Хятад улс юаниэ олон улсын хэмжээнд илүү өргөн хэрэглүүлэхийн тулд олон улсын тооцоолтын системээ нэг-хоёр жилийн дотор байгуулах тухай хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Хятадын олон улсын тооцоолтын системийн гол зорилт юаниэр хийх олон улсын тооцоолтыг илүү найдвартай үр бүтээлтэй болгоход оршино.
Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид монголын зах зээлийг сонирхох боллоо. Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төлөөлөгчид Монголд «Азийн хаалга» фермерийн аж ахуйнуудын бүтээгдэхүүний олон улсын 20-р үзэсгэлэнд оролцов. Зарим нь Монголд анх хөл тавьжээ. Өөр хэсэг нь энд бүтээгдэхүүнээ аль хэдинэ борлуулж эхлэсэн.Бүгд энэ хаалгыг аль болохоор өргөжүүлэхийг эрмэлзэж байна.
ОУ-ын Бүс нутгийн хөгжлийн яамны мэдээлж байгаагаар 2011-2013 оны хооронд 200 сая хавтгай дөрвөлжин метр орон сууц тус улсад барихаар төлөвлөөд байна. Хэрэглээний хэмжээг тооцон үзэх юм бол энэ нь тийм ч их тоо биш юм.
Орос улс болон Хойд Америкийн төмөр замуудыг холбож болох Берингийн хоолой доогуур хонгил барих тухай шийдврийг 2017 оноос өмнө шийдэх ёстой. “Оросын төмөр зам” оросын улсын компанийн ерөнхийлөгч Владимир Якунин сэтгүүлчидэд ингэж мэдэгдсэн байна. Алс Дорнод болон Камчаткад төмөр зам барьж энэ нутгийг эзэмших шаардлага ОУ-д зайлшгүй гэдэгт Якунин итгэлтэй байна.
Орос Япон хоёр улс атомын энергийг энх тайван зорилгоор ашиглах тухай хэлэлцээрийг батлах үйл ажил  дууссаныг батласан нот бичиг солилцов. Баримт бичиг 5-р сарын эхээр хүчин төгөлдөр болно гэж «Интерфакс» агентлаг «Росатом» нэгдлийн мэдэгдлийг үндэслэн уламжлав.
Дэлхийн банкны таамагласнаар 2030 он гэхэд Хятадын нийт хүн амын 70 хувь нь хотуудад сүүх болно гэж энэ долоо хоногт Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зелик мэдэгдлээ. Тэрээр өмнөд хятадын Хайнань арлын Боао хотод болсон эдийн засгийн форум дээр үг хэлжээ.
Засгийн газар ба автомашин үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулвал Оросын автомашины аж үйлдвэр улс орон ДХБ-д элсэхтэй холбогдон үүсэх бух асуудлыг шийдвэрлэх чадвартай болно гэж ерөнхий сайд Владимир Путин Тоьяттид Орос улс ДХБ-д элссэн нөхцөлд автомашины салбарыг хөгжүүлэх асуудлаар хийлгэсэн зөвлөлгөөн дээр мэдэгджээ.
ОХУ болон Өмнөд Солонгос мягмар гаригт хоёр орны хамтын ажиллагааг нилээд нэмэгдүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурав. Хөтөлбөрийн зорилго нь Москва болон Сеулийн хоорондын бараа эргэлтийн хэмжээг  2015 он гэхэд 30 тэрбум долларт хүргэх явдал гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Стратегийн харилцан ажиллагаа нь харилцаа холбоо хийгээд шинжлэх ухаан, техникийн салбарт шинэтгэлийн технологийн худалдааг хөгжүүлэхэд чиглэгдсэн байх ёстой юм.
Ким Ир Сений зуун жилийн ойг тэмдэглэх ажиллагаанд БНАСАУ 2011 онд тус улсын ашигт малтмалаас олсон орлогтой тэнцэх хөрөнгийг зарцуулах болно. Өмнөд Солонгосын “Чосун ильбо” сонинд өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна.
ОУ-ын эдийн засаг 2012 онд 3,9%-иар, 2013 онд 4,5%-иар тус тус өснө гэж Goldman Sachs компанийн ОУ, ТУХН-ийн улсуудыг хариуцсан ерөнхий эдийн засагч Клеменс Граф үзэж байна. 3,5 ба 3,9% гэж нийтээр үзэж байгаа үнэлгээнээс Графын үнэлгээ арай дээгүүр байна.
Вашингтоны Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн АНУ-ын Дартмутсын коллежийн тэргүүн Ким Жим Ёныг Японы Засгийн газар дэмжиж байна. Энэ тухай сангийн сайд Зюн Адзуми ням гаригт Токиод мэдэгдэв. Энэ долоо хоногийн эхэнд АНУ-ын Сангийн яам ойрын өдрүүдэд Ким Жин Ён нилээд хэдэн орнуудаар айлчилна гэж мэдэгдсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
3
6
7
9
10
12
16
18
25
27
30