×
Эдийн засаг 24 Гуравдугаар сарын 2012
Дэлхийн банк байгууллагынхаа ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших гурван зүтгэлтнийг албан ёсоор дурдав. Эдгээр нь АНУ-аас дэвшүүлсэн Өмнөд Солонгос гаралтай Дартмутын коллежийн еренхийлегч Жим Ен Ким, Нью Йорк дахь Колумбийн их сургуулийн профессор, Колумбийн сангийн сайд асан Хосе Антонио Окампо, шинэ тулгар хөгжиж байгаа хэсэг улсаас дэмжиж буй Нигерийн сангийн сайд Нгози Оконжо-Ивеал нар юм.
Дэлхийн нүүрсний томоохон орд газрын нэг Эрдэнэс Таван Толгойн орд газрын төсөл боловсруулагчдад энэ жил  IPO хугацааг хойшлуулсны улмаас 400 сая хүртэл хэмжээний ам.долларын зээл шаардагдаж магадгүй  байна гэж  Рейтер агентлаг тус компаний  үйлдвэрийн асуудал хариуцсан  захирал Грэм Хенкокийн уламжилсныг иш татан мэдээлжээ.
БНХАУ ын цөмийн эрчим  хүчний томоон China Nаtional Nuclear корпорац  францын Arevaг  SA компаний  ураны орд газрын хувьцааг  худалдаж авахаар яриа хэлэлцээ хийж байна. Bloomberg агентлагийн уламжилж байснаар,  Arevaг нь Австрали, Канад болон Нигерт ураны орд  газрыг эзэмшдэг юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
5
10
12
16
21
22
25
26
27
29