×
Эдийн засаг 23 Гуравдугаар сарын 2012
Хятад-оросын хөдөө аж ахуйн техникийн үзэсгэлэн-яармаг Хятадын зүүн-хойд Хэйлунзян мужийн Зямусын хотноо ажиллаж эхэллээ. Үзэсгэлэн энэ сарын 23-аас 25-ыг дуустал ажиллана. Амар мужийн төлөөлөгчид Оросын Алс Дорнодыг үзэсгэлэн дээр төлөөлж байна.  Хөдөө аж ахуйн яам болон хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэгч томоохон хэд хэдэн үйлдвэрийн газрын удирдагчид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ.
Дэлхийн бараа таваар-түүхий эдийн  зах зээлийн томоохон этгээд болох CME Group хар тэнгис хавийн улаан буудайг худалдах үнэ анх удаа тогтоов.Оросын үр тарианы зах зээлийн хүрээнд тэмдэглэлтэй үйл явдал болсон гэж шинжээчид үнэлэв. Юу гэвэл экспортын гол төрлийн бүтээгдэхүүн нь олон улсын хэмжээнд үнийн индикатортэй болсон.Ойрын саруудад ийм үнээр худалдах хэлэлцээр байгуулах бололтой.
БРИКС-ын хөгжлийн банкаа байгуулах төсөл хэрэгжүүлж боломж цаг үеэ олсон төсөл  гэж шинжээчид 3-р сарын 28, 29-нд Нью –Делид Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг улсын удирагдчдын дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ. Энэтхэг улс хөгжлийн банк байгуулахыг БРИКС-ын гишүүн орнуудаас түрүүлэн  санал болгожээ.
Нью-Делид БРИКС бүлгийн орнуудын дээд хэмжээний  уулзалтаар  «Өмнөд-Өмнөд» хөгжлийн банкыг байгуулах, эрчим хүчний форумыг төлөвшүүлэх асуудал түүнчлэн үндэсний валютаар тооцоолт хийх боломжийг  хэлэлцэнэ гэж ОХУ-ын төрийн тэргүүний туслах Аркадий Дворкович  сэтгүүлчдэд мэдээллээ. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мөн уулзалтад оролцоно.
3-р сарын 28,29-нд Нью-Делид  БРИКС бүлгийн гишүүн  орнуудын дээд хэмжээний уулзалтаар олон улсын санхүүгийн  ажиллагаа болон улс орнуудаа Олон улсын валютын сангийн хямралтай тэмцэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцуулах асуудлыг хэлэлцэх тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович  мэдээллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
5
10
12
16
21
22
25
26
27
29