×
Эдийн засаг Гуравдугаар сар 2012
АНУ-аас Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Жим Ён Ким өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Цишантэй уулзав. Солонгос гаралтай америкийн санхүүгийн ажилтан өөрийг нь Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчийн хувьд  олон улсын хэмжээнд дэмжүүлэх аялалынхаа хүрээнд Хятадад хүрэлцэн очлоо.
Узбекистанаас байгалийн хий 4-р сарын нэгнээс Хятадад нийлүүлж эхлэх тухай өнөөдөр Ташкентад «Узбекнефтегаз» үндэсний нэгдсэн компанийн  захиргааны дарга Шокир Файзуллаев  мэдээллээ. Жилд 25 тэрбум шоо метр хий дамжуулах төслийн хүчин чадалтай «Дундад Ази-Хятад» хоолойн 3 дахь салаа хоолойг барьж эхлэх ёслол 2011 оны 12-р сард болсон билээ.
БРИКС-ийн улс түншүүд – Орос, Бразили, Энэтхэг, Хятад, ӨАБНУ – ОУВС, Дэлхийн банк болон дэлхийн худалдаанд бүхэлдээ дүрмийн өөрчлөлтүүдийг  оруулахыг зорьж  буй юм. Энэхүү байр суурь нь пүрэв гаригт баталсан энэтхэгийн нийслэл Дэлид болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын үр  дүнгийн баримт бичиг болох  дэлийн Тунхаглалд   тусгалаа оллоо.
БРИКС-ийн орнуудын хооронд олон талт худалдааг  хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна гэж Орос  улс үзэж байна. Энэ тухай өнөөдөр Эдийэн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина Делид /Энэтхэг/БРИКСийн орнуудын дээд хэмжээний уулзалтын өмнө   болсон Ажил хэрэгч форумын  нээлтэн дээр  хэлсэн    үгэндээ тэмдэглэв.
Дэлхийн банк байгууллагынхаа ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших гурван зүтгэлтнийг албан ёсоор дурдав. Эдгээр нь АНУ-аас дэвшүүлсэн Өмнөд Солонгос гаралтай Дартмутын коллежийн еренхийлегч Жим Ен Ким, Нью Йорк дахь Колумбийн их сургуулийн профессор, Колумбийн сангийн сайд асан Хосе Антонио Окампо, шинэ тулгар хөгжиж байгаа хэсэг улсаас дэмжиж буй Нигерийн сангийн сайд Нгози Оконжо-Ивеал нар юм.
Дэлхийн нүүрсний томоохон орд газрын нэг Эрдэнэс Таван Толгойн орд газрын төсөл боловсруулагчдад энэ жил  IPO хугацааг хойшлуулсны улмаас 400 сая хүртэл хэмжээний ам.долларын зээл шаардагдаж магадгүй  байна гэж  Рейтер агентлаг тус компаний  үйлдвэрийн асуудал хариуцсан  захирал Грэм Хенкокийн уламжилсныг иш татан мэдээлжээ.
БНХАУ ын цөмийн эрчим  хүчний томоон China Nаtional Nuclear корпорац  францын Arevaг  SA компаний  ураны орд газрын хувьцааг  худалдаж авахаар яриа хэлэлцээ хийж байна. Bloomberg агентлагийн уламжилж байснаар,  Arevaг нь Австрали, Канад болон Нигерт ураны орд  газрыг эзэмшдэг юм.
Хятад-оросын хөдөө аж ахуйн техникийн үзэсгэлэн-яармаг Хятадын зүүн-хойд Хэйлунзян мужийн Зямусын хотноо ажиллаж эхэллээ. Үзэсгэлэн энэ сарын 23-аас 25-ыг дуустал ажиллана. Амар мужийн төлөөлөгчид Оросын Алс Дорнодыг үзэсгэлэн дээр төлөөлж байна.  Хөдөө аж ахуйн яам болон хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэгч томоохон хэд хэдэн үйлдвэрийн газрын удирдагчид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ.
Дэлхийн бараа таваар-түүхий эдийн  зах зээлийн томоохон этгээд болох CME Group хар тэнгис хавийн улаан буудайг худалдах үнэ анх удаа тогтоов.Оросын үр тарианы зах зээлийн хүрээнд тэмдэглэлтэй үйл явдал болсон гэж шинжээчид үнэлэв. Юу гэвэл экспортын гол төрлийн бүтээгдэхүүн нь олон улсын хэмжээнд үнийн индикатортэй болсон.Ойрын саруудад ийм үнээр худалдах хэлэлцээр байгуулах бололтой.
БРИКС-ын хөгжлийн банкаа байгуулах төсөл хэрэгжүүлж боломж цаг үеэ олсон төсөл  гэж шинжээчид 3-р сарын 28, 29-нд Нью –Делид Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг улсын удирагдчдын дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ. Энэтхэг улс хөгжлийн банк байгуулахыг БРИКС-ын гишүүн орнуудаас түрүүлэн  санал болгожээ.
Нью-Делид БРИКС бүлгийн орнуудын дээд хэмжээний  уулзалтаар  «Өмнөд-Өмнөд» хөгжлийн банкыг байгуулах, эрчим хүчний форумыг төлөвшүүлэх асуудал түүнчлэн үндэсний валютаар тооцоолт хийх боломжийг  хэлэлцэнэ гэж ОХУ-ын төрийн тэргүүний туслах Аркадий Дворкович  сэтгүүлчдэд мэдээллээ. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мөн уулзалтад оролцоно.
3-р сарын 28,29-нд Нью-Делид  БРИКС бүлгийн гишүүн  орнуудын дээд хэмжээний уулзалтаар олон улсын санхүүгийн  ажиллагаа болон улс орнуудаа Олон улсын валютын сангийн хямралтай тэмцэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцуулах асуудлыг хэлэлцэх тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович  мэдээллээ.
ЕХ тус байгуулагын ГХЯ-ны тэргүүн нарын  Брюссельд   3-р сарын 23 -нд болох уулзалт дээр Сирийн асуудлаарх тогтоолоо өргөтгөхөөр төлөвлөж байна. Тухайлбал, уг хоригт тус улсын  ерөнхийлөгчийн эхнэр Асма Асадыг оруулах аж. Энэ тухай өнөөдөр их британий “Дейли телеграф” сонин дипломат эх сурвалжуудыг иш татан дурджээ.
Москва хот дэлхийн хөрөнгө оруулах таатай нөхцөлтэй хотын рейтингээр 8-р байр эзлэв. Лондон 1-р байр эзлэжээ.Бразили, Хятад, Энэтхэг улсуудын нийслэл хотууд европын орнуудыг ухруулан мөн рейтингээр нэлээд өндөр байр эзлэсэн нь гэнэтийн үйл явлдал боллоо. Их Парисын хөрөнгө оруулалтын агентланг КРМG консалтингийн компанитой хамтран хөрөнгө оруулагчдын сонирхолыг бусдаас  илүү татах хотуудын рейтинг зохиожээ.
Орос улс  дэлхийн зах зээлд  хүнсний бүтээгдэхүүн  нийлүүлэх талаар тэргүүлэгчдийн нэг болж магадгүй. Манай орон тэгэх бүрэн боломжтой байна. НҮБ-аас таамагласнаар 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо өнөөгийн 7-оос 9 тэрбумд хүрсэн нөхцөл хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэлээд нэмэгдүүлэхийг шаардана. Орос улс дэлхийн хүнсний зах зээлд 2050 оноос нэлээд өмнө гол улсын нэг болж мэднэ.
Орос улсад эдийн засгийн өсөлтийн шинэ  загвар болон нийгмийн шинэ бодлого шаардлагатай байна. Бүр юм орчин үеийн  эдийн засгийн салбарыг болон хүн амын илүүтэй бүтээлч хэгсгийг   дэмжихэд чиглэгдсэн байх ёстой юм. Ийм утгатай дүгнэлтийг   “Стратеги -2020” илтгэлийн  шинэ  редакцийг дүгнэсэн оросын шинжээчид хийжээ.
Монголын Таван толгойн нүүрсний орд газрын    Энержи ресурс компани  Евраз Находкийн далайн худалдааны боомт руу  сар бүр 20-70 мянган тонн нүүрс нийлүүлэх төвөлтэй болон  цаашид нэмэгдүүлэх тухайгаа батлан мэдэгджээ.
“Фитч” агентлаг Их Британий зээлийн чансааны урьдчилсан байдлыг “тогтвортойгоос” “сөрөг”рүү оруулан өөрчилжээ. Гэхдээ ИТАР-ТАСС-ын мэдээлснээр, чансааг дээд зэрэглэлийн ААА түвшинд хадгалжээ.  “Фитчийн” уг баримт бичигт дурдснаар,  дээд хэмжээний түвшинд хадгалагдаж буй нь “ британы  засгийн газрын төсвийн хосмдолыг бууруулахад гаргасан дэвшилтийг” харуулж байна гэжээ.
БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Ынд оросын байгалийн хий хэрэгтэй. Москвад БНАСАУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Ли Ён Хо, ОХУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Андрей Денисов нар Орос улсаас Умард Солонгосын нутаг дэвсгэрийг дамжин хойгийн өмнөд хэсэг руу зүглэх хийн хоолой барих төслийг хэлэлцэв. Энэ нь Пхеньянд засаг захиргаа солигдсноос хойш хоёр талын эл асуудлаар хийсэн анхны зөвлөлдөөн билээ.
Эдүгээ юанийн солилцооны ханш тэнцүү хэмжээнд ойртсон гэж  өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгдлээ.Тэрээр БНХАУ-ын төрийн дээд байгууллага-БХАТХ-ын чуулганы дүнгээр өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Бээжин үндэсний валютынхаа чөлөөтэй хэлбэлэлийг зөвшөөрхийг мэдүүлэв. 2012 он хамгийн хүнд боловч өргөн төлөвтэй болно гэж Вэнь тэмдэглэв.
Иранд мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэх нь нефтийн үнийг эрс нэмэгдүүлж, Брент хэмээх нэг баррель нефтийн үнийг 150 доллароос хэтрүүлж мэднэ.Иран улс ба өрнөдийн хоорондын санал зөрөлдөөн хурцдана гэж олонхи мэргэжилтэн таамаглаж байна. Иран Ормузын хоолойг хааж, өрнөдийн орнууд тус улсын дотоод хэрэгт хүч хэрэглэн оролцож болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Япон улс түүхэнд анх удаа БНХАУ-ын 65 тэрбум юанийн төрийн облигациудыг худалдан авах зөвшөөрөл Бээжингээс авсан гэж өнөөдөр Японы сангийн сайд Зюн Азуми мэдэгдлээ. Энэ хэлэлцээр азийн том хоёр улсын эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх ёстой гэж Франс Пресс агентлаг сайдын хэлснийг үндэслэн тэмдэглэжээ.
БРИКС бүлэгийн орнуудын долларын ашиглалтаа бууруулах нь үндэслэлтэй бөгөөд ямар  нэгэн  утга учиртай эрсдэлгүй гэж оросын шинжээчид үзэж байна. Бразиль, Орос, Энэтхэг,Хятад болон Өмнөд Африк  нь төлбөр тооцоо хийхдээ зөвхөн америкийн валютыг өсгөх  төлөвгүй байгаа юм. Энд үндэсний валютаар хийх харилцан зээлийн тухай яригдаж байна.
Иран улсаас шатах тослох материал импортлох явдлыг багасгах талаар Тегераны эсрэг хориг арга хэмжээг АНУ, ЕХ авсан ч гэсэн Япон улс ираны нефтийг импортлохоо үргэлжлүүлэх болно. Иран улсад суугаа Япон улсын элчин сайд Киници Кумано энэ тухай ираны ИРНА агентлагт мэдээлсэн байна.
Энэтхэг, Иран улсууд ойрын дөрвөн жилд бараа эргэлтээ одоогийн 15 тэрбум доллароос 25 тэрбумд хүргэх ёстой. Тегеранд баасан гаригт эхэлсэн Иран улстай хийж байгаа хэлэлцээрийн энэтхэгийн талын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Энэтхэг улсын Худалдаа аж үйлдвэрийн яамны орлогч сайд Арвинд Мехта ингэж мэдэгдсэн байна.
Өнөөдөр Европын бүлэг Грекийн хямралтай тэмцэх олон улсын 2 дахь хөтөлбөрийн хүрээнд 130 тэрбум евро тус улсад олгох асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Зөвлөлгөөн евро бүсийн орнуудын сангийн сайд нарын телевизээр хийх бага хурлын явцад болох юм.
Энэтхэгийн Мөрдөн тагнах төв товчооноос нийтлүүлсэн мэдээ баримтуудаас харахад Тамилнаду мужид» Куданкулам» АЦС-ыг барихийг эсэргүүцэгчид гадаадаас бараг 7,5 сая доллар авчээ. Эдгээр хөрөнгийг өвчтөн, тахир дутуу хумууст туслах нэрийдлээр орос-энэтхэгийн атомын станцыг эсэргүүцэх тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулсан төрийн бус байгууллагуудын банкны дансанд гуйвүүлжээ.
Хятад улс  БРИКС булгийн гишүүн орнуудад юаниар зээл олгож мэднэ гэж британийн Financial Times сонинд бичжээ. Хятадын хөгжлийн банк БРИКС булгийн өөр гишүүн орнуудтай ойлголцох санам бичгийг гарын үсэг зуруулахад бэлтгэж байна. Хятад улсаас гадна Бразили, Орос, Энэтхэг,ЕАБНУ БРИКС булгийн бүрэлдэхүүнд ордог.
Америкийн Конгрессын танхимын төлөөлөгчдийн ихэнхийн саналаар хятадын импортын бараанд татвар ноогдуулахаар болов. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү арга хэмжээ нь  ерөнхийлөгч Барак Обамагийн зарлаад байгаа тус улсын   ажилгүйдлийг бууруулах болон орон нутгийн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах бодлогын хүрээнд явагдаж байгаа аж. Хэрэв тус улсын ерөнхийлөгч батлах юм бол ноогдуулж буй татварууд нь хууль болно.
Москва Бээжиин хоёр сүүлийн арван жилийн хамгийн  том  оросын 48 Су-35 сөнөөгч онгоцыг БНХАУ-д нийлүүлэх хэлэлцээрт  гарын үсэг зурахад дөхөж байна. Хэлэлцээр 4 тэрбүм долларын өртөгтэй гэж өнөөдер оросын «Коммерсант» сонинд бичжээ.
Хятад Европыг худалдан авахаа үргэлжлүүлсээр байх болно. Хятадын засгийн газар гадаадад дахь  хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилгоор тус улсын хөрөнгө оруулалтын корпорацид 30 тэрбум долларыг  нэмж олгов. Юуны өмнө эдгээр нь зээлийн хямралаас болоод ихэхи активууд нь гүйцэд үнэлэгдээгүй байгаа Европ  гэж Хятадын хөрөнгө оруулалтын корпорацын  /ХХОК/ дэд тэргүүн Ван Цзяньси мэдэгдэв.
Канад улс АНЭ-тай цөмийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахдаа Эмиратад цөмийн нилээд хэдэн тогоо зарах төлөвтэй байна. Ийм хэлцэл нь канадын цөмийн аж үйлдвэрт ажил хэрэгч боломжуудыг бий болгох болоомжтой юм гэж Канадын ГХ-ийн сайд Кен Берд АНЭ-ын шейх Абдулла ан-Нахьянутай  хэлэлцээ хийхдээ мэдэгдэв.
Санхүүгийн хяналтын дээд бүтэцийн Азийн байгууллагын \СХДБАБ\ удирдах зөвлөлийн бүрэлдхүүнд ОУ-ыг сонголоо. Энэтхэг улсын Жайпур хотод 2-р сарын 29-нөөс 3-р сарын 3-ны хооронд болсон СХДБАБ-ын 12-р чуулганы дүнгэээр ОХУ-ын Тооллогын танхимын дарга Сергей Степашин өнөөдөр ингэж мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх  Үйлдвэр худалдааны зөвлөлийн  хуралдаанаар  Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  форумын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг  хэлэлцлээ. Мөн уулзалт энэ оны 9-р сард Алс Дорнодын Русский аралд болно.
Сүүлийн жилүүдэд Хятад улсад америкийн үнэт цаасаар хийх  хөрөнгө оруулалтын эрч нилээд буураад байна. Гэхдээ европын активууд өссөн нь Бээжингийн евробүсийн өрийн хямралыг шийдвэрлэхэд туслахад бэлэн байгааг харуулж буй юм.
АНУ-ын Төрийн департаментын Умард Солонгосын тусгай төлөөлөгч Роберт Кинг ирэх долоо хоногт БНАСАУ-д хүрэлцэн ирнэ. 3-р сарын 7-нд Бээжинд умард солонгосын эрх баригчидтай ойрын гурван жилд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг эцэслэн зөвшилцөх техникийн зөвлөгөөн болно. Энэ тухай Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв.
Өрнөдийнхөн болон тухайлбал,  АНУ одоогийн нефтийн өндөр үнийг барих зорилгоор  Ойрхи-Дорнодын  улс-төр, цэргийн хурцадмал байдлыг улам бүр санаатайгаар  өдөөж байна. Гэнэтийн ийм  нэгэн санаандгүй дүгнэлтэнд хараат бус  олон  эдийн засагчид  хүрсээр байна.   Зах зээлийн  байдал урьд өмнөөс хосгүй байна. Ер нь нефтийн үнэ өсөхөд долларын үнэ буурдаг байв.
Өнөөдөр Астанад Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзахдаа чөлөөт худалдааны бүсийг Төв Азид байгуулах нь зайлшгүй чухал гэж мэдэгдэв. «Миний бодоход  бүс нутгитйн чөлөөт худалдааны бүсийг байгуулах нь чухал» гэж тэрээр хэлэв. Казахстан Төв Азид интеграцийг хатуу тууштай дэмжиж ирсэн.
Орос улс гадаадад үр тариа нийлүүлэх талаар аврага амжилт гаргав. Өнгөрсөн оны 7-р сарын нэгнээс энэ оны 2-р сарын 25 хүртэл 16,9 тонн улаан буудай гадаадад нийлүүлсэн гэж өнөөдөр  Белокурихэд Хөдөө аж ахуйн зах зээлийн тухайн байдлын хүрээлэнгийн ерүнхий захирал Дмитрий Рылько Олон улсын өвлийн үр тарианы бага хурал дээр мэдээллээ.
БНАСАУ-ын нийслэлд хуралдаж байгаа Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын Азийн дэд салбарын  зөвлөлгөөнээр 2013 оны ачаа тээвэрлэлтийн хэмжээ, болзолыг авч үзэж, уялдуулан зохицуулж байна гэж өнөөдөр Оросын төлөөлөгчдийн тэргүүн Виктор Стеценко  мэдэгдлээ. ОХУ, БНАСАУ-аас гадна Монгол, Вьетнам, Казахстан, Хятад, Кыргызстан улсуудын төлөөлөгчид зөвлөлгөөнд оролцож байна. «Санал шүүмжлэл үр бүтээлтэй болж байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
5
10
12
16
21
22
25
26
27
29