×
Эдийн засаг Хоёрдугаар сар 2012
2011-2030 онуудад Хятадын эдийн засгийн өсөлтийн дундаж хурдац ДНБ-ний 6,6 хувьтай тэнцэнэ гэж Дэлхийн банк болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судлалын төвийн хамтран бэлтгэсэн илтгэлд ийнхүү таамагласан гэж Британийн Би-Би-Си радиостанцаас мэдээлжээ. Өргөн шинэтгэл явуулж түүний дотор улсын үйлдвэрүүдийн нөлөөг багасгаж, монополиудыг татан буулгавал зохино гэсэн дүгнэлт хийсэн байна.
БНХАУ, АНУ зэрэг өрсөлдөж буй хоёр улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын төсөлд нэгдсэн.. Эдгээр хоёр туйл бол форумын дор тавьсан нэг ёсны мина болсон гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал  ГХЯ-ны Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Сергей Лузянин үзэж байна. Нөлөө үзүүлэх  ёс төдий хоёр төв форумын хүрээнд төлөвшсэн байна.
Хөдөө аж ахуй бол сансар, батлан хамгаалах салбартай хамт стратегийн чухал ач холбогдолтой салбар болсон гэж Оросын засгийн газрын тэргүүн Владимир Путин Уфа хотноо Бүх оросын хөдөө аж ахуйн форумын бүгд хуралдаан дээр мэдэгдэв. Ерөнхий сайдын хэлснээр бол заримдаа хөдөө аж ахуй улс орныхоо хөгжлийн нэг ёсны зүтгүүр болдог.
2012 онд Орос улсаас гадаадад 25 сая тонн үр тариа нийлүүлэхээр төлөвлөсөн байхад одоо үр тарианы экспортыг 28 сая тоон хүргэх гэж байна. Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник Уфа хотноо Бүх оросын хөдөө аж ахуйн форум дээр энэ тухай мэдээллээ. Үр тариа төдийгүй элсэн чихэр, ургамлын тос гадаадад нийлуулж байна.
Өнөөдөр Японы парламент 2012-2013 санхүүгийн жилүүдэд албан хаагчдын цалинг нэлээд багасгах тухай хуулийг батласан гэж японы NHK телевизийн компани мэдээллээ. Санхүүгийн хоёр жилд  албан хаагчдын цалинг дунджаар 7,8 хувиар хасаж, хэмнэсэн хөрөнгийг 2011 оны 3-р сарын 11-нд Японы зүүн-хойд нутаг маш хүчтэй газар хөдлөлт, цунамид нэрвэгдснээс хойш улс орноо сэргэн босгох ажлыг санхүүжүүлэх санд чиглүүлнэ.
 2002 оны 2-р сарын 28-нд  ЕХ-ны гишуун 12 улсад үндэсний валютын гүйлгээ эцэслэв. Маргааш нь 3-р сарын 1-нд драхма, франк, марк гээд хэд хэдэн мөнгөн дэвсгэртийг хэрэглэхээ больжээ. Евро ЕХ-ны дотоодын гүйлгээ тоцоо хийх цорын ганц валют болов.
Оросын «Роснефть», «Транснефть» компаниуд захирлуудын зөвлөлүүдээрээ дамжин нефтиэ Хятадад нийлүүлэх тухай урт хугацааны гэрээнүүдэд өөрчлөлт оруулах  төлөвлөгөөтэй байна. 2011 оны намар Москва, Бээжин хоёрын байгуулсан гэрээнүүдийн талаар өгүүлж байна. Эдгээр баримт бичгүүдийн дагуу оросын нефтийг Хятадад хөнгөлөлттэй үнээр худалдах юм.
БРИКС-ийн гишүүн ӨАБНУ, Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд Дэлхийн банкны тэргүүнээр АНУ-ын иргэнийг сонгодог уламжлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Энэ өндөр албан тушаалд өөрийн нэр дэвшигчээ дэвшүүлэх боломжийг хөгжиж буй орнууд авч үзэж байна. Энэ амралтын өдрүүдэд Мексик улсад болж “Их хорийн” улсуудын төв банк болон санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүдийн уулзалт дээр БРИКС-ийн орнуудын төлөөлөгчид энэ тухай мэдэгдлээ.
Төр эдийн засагт өөрийн хувийг багасгахгүй бол Хятал улсад ноцтой хямрал гарч мэднэ гэж Дэлхийн банкны хятадын засгийн газрын шинжээчидтэй хамтран бэлтгэсэн «Хятад 2030 он хүртэл» илтгэлд таамаглажээ.The Wall Street Journal  илтгэлийн агуулгыг  тайлбарлсан байна. Сүүлийн 10 жилд  хэр хэмжээгээрээ дэлхийд хоёрт орох хятадын эдийн засгийн зохицуулалтад төрийн оролцлого нэлээд нэмэгдснийг баримт бичигт тэмдэглэжээ.
ЕХ-оос европын зах зээлд гаргаж буй хятадын ган бүтээгдэхүүний талаар мөрдөн байцаах ажиллагаа явуулах нь евро буст гарсан өрийн хямралаас гарахад чиглэгдсэн хамтрасан хүчин чармайлтад зохисгүй нөлөө үзүүлж мэднэ гэж өчигдөр БНХАУ-ын арилжааны яам мэдэгдлээ. ЕХ-оос гадаад худалдааны салбарт Хятадтай холбогдон гарсан асуудалд анхаарлыг хандуулвал тусламж үзүүлэхээс татгалзаж болзошгуйг Бээжин мэдүүлсэн байна.
Иранаас нефть их хэмжээгээр худалдан авч буй Хятад,Энэтхэг улсууд 2012 онд тус улсаас авах нефтийн хэмжээг бараг 10 хувиар багасгах төлөвлөгөөтэй байна гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Хятадын Sinopec нефть боловсруулах корпорацын Unepec  охин компани 2012 оны хэлэлцээрээр Иранаас худалдан авах нефтийн хэмжээг 10-20 хувиар багасгах төлөвлөгөөтэй байна.
Оросын үйлдвэр худалдааны бүлгийнхэн  9-р сард Владивостокад болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг зохиож байна. Үйлдвэр худалдааны зөвлөлдэх зөвлөл Ази Номхон далайн бүс нутгийн томоохон форумоос хагас жилийн өмнө Хонконгод ажиллаж эхлэв. Үндэсний технологийг уламжлах санг байгуулах нь гол саналын нэг болно.
Тэтгэвэр, цалинг багасгах тухай хуулийн төслийг Грек улсын засгийн газар бэлтгэлээ. Энэ хуулийг парламентэд маргааш оруулна. Өчигдөр сайд нарын зөвлөл ийм шийдвэр гаргасан байна. Парламент 2-р сарын 13-нд улсын зардлыг 3,3 тэрбумаар багасгах тухай шийдвэрлэсэн нийт дүнгээс 325 сая еврог багасгахаар энэ хуулинд заасан байна.
“Стратегийн санал санаачлагын цаг үе” уриан дор Красноярск хотод Эдийн засгийн 9-р форум болж түүнд оросын болон гадаадын 2500 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон байна. Энэ удаа бизнес элитүүд санхүүгийн цаг үеийн асуудлуудыг хэлэлцээд зогсоогүй Стратегийн санал санаачлагын агентлагын \СССА\ хуралдааны хүрээнд форум дээр танилцуулсан төслүүдийн чанарыг хэлэлцлээ.
Байгал нуурын эдийн засгийн форум \БНЭЗФ\ энэ жил Улаан-Үд хотод 9-р сарын 14-15-  болно. Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын өнөөдөр ингэж мэдээлсэн байна. Эрхүү хот БНЭЗФ явуулах монополь эрхээ алдаж байна гэж оны Эрхүү мужийн засаг захиргаа оны эхэнд мэдэгдсэн юм.
2012 онд ОХУ-ын батлан хамгаалалт-аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрүүд улсаас 900 тэрбум рубль буюу 30 тэрбум долларын захиалга авна гэж өнөөдөр ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин  машин үйлдвэрлэгчдийн холбооны хуралдаан дээр мэдэгдлээ. Рогозины хэлснээр бол 2012 онд санхүүжүүлэлт 2010 оныхоос 75-80 хувиар  нэмэгдэж байна гэж «Интерфакс» агентлагаас мэдээллээ.
Хуулийн этгээд болон хувь хүмүүсийг шалгасны  дүнд   Эрхүүгийн мал эмнэлгийн алба өнгөрсөн жил мал эмнэлгийн шаардлага болон нормыг зөрчсөн тул 1,3 сая рублийн торгуулийг оноож байжээ.
Москвад  АНД-н орнуудын эдийн засгийн дээд хэмжээний форумыг даргалах хүрээний анхны арга хэмжээ болж байна.  АНД-н бүс нутгийн орнуудын болон бүсийн төлөөлөгчид ирэх дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцэх асуудлуудын  товыг хэлэлцэж байна.Орос улс анх удаа дээд хэмжээнд оролцогчдыг болон зочдыг хүлээн авах юм. Арван мянга гаруй хүнийг хүлээн авахаар  төлөвлөж байна.
Монгол улстай хил залгаа төмөр замын Наушки станцад  “Улаан-Үдийн” зүтгүүрийн депогийн  техникийн засвар үйлчилгээний газар  шинэчлэл засвар хийсний дараа хаалгаа нээлээ. 1940 онд байгуулагдсан барилгыг Улаан-Үд-Наушки-Улаанбаатарын чиглэлд ачаа эргэлтийн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдон дахин өөрчилж, дотоод талбайд инженерийн сүлжээний ажлыг явуулжээ. Ажлын нийт өртөг 167,5 сая рубль болжээ.
 АНУ, БНХАУ хоёр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурав. Айова муж улсын Де-Мойн хотноо хүнсний аюулгүй байдал ба хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд зориулан хийлгэсэн америк-хятадын хөдөө аж ахуйн симпозиумын хүрээнд тус хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
АНУ Орос улсаас бусад аль ч бүс нутгаас Хятад улсын нефтийн эх булагийг  бүрэн хааж  чадна. Үүнээс  үзэхэд Бээжин сибирийн нефтийн сонирхол өсч нэмэгдэж байгаа бололтой. Хятад улсын Дорнод-Сибирь-Номхон далайгаар /ВСТО/ явах хоолойн бүх нефтийг худалдаж авах гэсэн Хятадын  саналыг  Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн захирал Константин Симонов тайлбарлаж байна.
“Каракумнефть”  онгоц лхагва гаригийн үдэш Курилын цуваа арлуудын Утуруп  боомтоос 100 метрын зайтай шатахуун тээвэрлэж яваад гүехэн усанд зогсоожээ. Шатахуун тээвэрлэдэг онгоц  далайн хүчтэй  шуургыг хүлээж өнгөрүүлэхээр боомтоос гарсан хэдий ч төдөлгүй усанд суужээ. Онгоцод 1,3 мянган тонн  нэфтийн бүтээгдэхүүн байгаа юм.
2012 онд БНХАУ-ын эдийн засаг эрс уналтаас зайлсхийж чадах болно. Дэлхийн эдийн засгийн хүнд байдлыг эс тооцон, Хятад  улс дэлхийн экспорт багассантай холбоотой  хүнд хэцүү үеийг даван туулж чадна.Ийм таамагийг мягмар гаригт “Чайна дэйли” сонин нийтлэжээ.
Өмнөд Солонгосын солонгос хоорондын харилцаа, гадаад хэргийн асуудал, худалдаа болон нэгдлийн асуудал  эрхэлсэн    парламентын бүлэг баасан гаригт Хойд Солонгосын Кэсон хотод  хүрэлцэн ирлээ. Энд хамтарсан аж үйлдвэрийн бүс оршдог юм.
Оросын үйлдвэрийн эзэд болон хувираа хөдөлмөр эрхлэгчдийн холбооны их хурал огт санаандгүй  Орос улсын  ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хоёр хүний маргааны талбар болон хувирлаа.  Орос улсын засгийн газрын тэргүүн Владимир Путин болон тэрбумтан Михаил Прохоров нар бизнес эрхлэгчидтэй тус улсын хөрөнгө оруулалтын  уур амьсгалыг чанартай өөрчлөх талаар өөрсдийн төлөвлөгөөнөөсөө хуваалцсан юм.
Энэ долоо хоногт Ираны нефтийн аж үйлдвэрийн сайд Рустам Асеми БНХАУ-д хүрэлцэн очих тухай хятадын радиогоос мэдээлэв. Тэрээр хоёр талын худалдаанд харилцан тооцоолт хийх асуудлыг Хятадад хэлэлцэхийг мэдээлэлд тэмдэглэжээ. Айлчлал анхаарал татсан хийгээд ираны төвийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд түүнийг өргөн тайлбарлаж байна. Гасеми нефтийн шинэ гэрээ хэлэлцээрийн асуудлыг хятадын төлөөлөгчидтэй хэлэлцэнэ гэж тэдгээр үзэж байна.
Ираны  байдал хурцадснаас  Өмнөд Солонгос өөрийн эрчим хүчний аюулгүй байдалд ихэд түгшиж байна. Ерөнхийлөгч Ли Мен Бак хэрэв АНУ болон Израиль Иранд цохилт өгч таарвал, Саудын Араб, Катар болон АНЭ-тай  нефтийн нэмэлт нийлүүлэлт   авах тухай  яаралтай  тохиролцож байна.
Орос улс чөлөөт худалдааны бүс байгуулж төлөвшүүлэх асуудлаар Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбоотой ойрын үед зөвлөлдөж эхлэх тухай Москвад гадаад худалдааны асуудлаархи  бага хурал дээр зарлан мэдээлэв. Орос улс Гаалийн холбооны гишүүн Белорус,Казахстан  улсуудтай хамтран ийн хэлэлцээ Европын чөлөөт худалдааны холбоо ба Шинэ Зеландитэй хийж байна. Чөлөөт худалдааны бүст гаалийн хураамжийг хүчингүй болгоно.
Орос улс дэлхийн «Нээлттэй засгийн газрын» нэг хэсэг болно. Мөн түншлэлийн зорилго удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэх, авилгалтай тэмцэх, улсын үйлчлгээний чанарыг сайжруулахад оршино. Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн даалгавраар Орос улс мөн олон улсын түншлэлд нэгдэх ёстой. Шинжээчид энэ санаачилгыг өөр өөрөөр үнэлж байна. Олон улсын туршлагаас харахад одоохондоо «Нээлттэй засгийн газрын» тодорхой ололтын талаар ярихад эртдэнэ.
Японы Төв банк япон болон хятдаын компаниудын хооронд америкийн долларын  оронд үндэсний валютуудыг ашиглахыг дэмжив.  Энэ тухай Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Японы Банкны дэд ерөнхийлөгч  Киёхико Нисимура мэдэгдэв. Түүний ярьснаар, иень юаний шууд солилцоо нь Япон болон Хятадын хоёр талын  санхүүгийн арилжаануудын тогтвортой   байдлыг төдийгүй бүс нутгийг бүхэлд нь бэхжүүлэх ажээ.
Бизнесийн хүрээний хууль тогтоомжийг шинэчлэх саналуудыг төрийн байгууллагуудад оруулах, шүүхэд тэдний ашиг сонирхолыг хамгаалах, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн санал хүсэлтийг авч үзэх зэрэг үйл ажиллагаа явуулах бизнес-омбудсмен ОУ-д бий болно. Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бүрэн эрхэт хүрээлэн байгуулахыг “Оросын түшиг тулгуур” олон нийтийн байгууллага санаачилсан байна.
Ховор металлын нийлүүлэлтийн асуудлаар гадаадын компаниудын хувьд Хятад улс гадуурхах бодлого явуулаагүй. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао, ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн Хятад улсад хийж байгаа айлчлалын үеэр ингэж мэдэгдлээ. Хятадын болон германын бизнесменүүдтэй уулзахдаа Вэнь Зябао ховор металл нийлүүлэх квот гадаадын ч, дотоодын ч компаниудад ижилхэн байгаа гэж мэдэгдсэн байна.
Чөлөөт худалдааны дүрмийг зөрчсөн гэх  ДХБ-ын  шийдвэрийг Хятад улс хүлээн зөвшөөрөв. Хятад улс дэлхийн зах зээлийн 9 төрлийн  ашигт малтмалын тэргүүлэгч нийлүүлэгчийн хувьд 2 жил өөрийн экспортонд хязгаарлалт  хийсэн. Хятад нь худалдааны хиймэл саадаа цуцлах  шаардлагатай болоод байгаа юм.
Германы Daimler автомашины концерн КАМАЗ-ын хяналтын багц хувьцааг авах төлөвлөгөөтэй байна. Ойрын үед оросын  томоохон авто үйлдвэрийн хувьцааг худалдан авах асуудлаар Ростехнологи улсын корпорацтой  хэлэлцээ хийж эхлэнэ. Хэлэлцээр хоёр талд ашигтай болно гэж шинжээчид үзэж байна.  Daimler 2008 онд КАМАЗ-ын 10 хувь хувьцааг худалдан авч түүний нэг эзэн нь болсон.
Сүүлийн судалгаа шинжилгээний  дүнгээр  Орос улс гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү  татах таван оронд оржээ. Оросын тэргүүлэх зэргийн  шинжээчид “Оросын дуу хоолой” радио компанид өгсөн ярилцлагадаа  тус улсын хамгийн ирээдүйтэй бүс нутгуудыг нэрлэв. Оросын гадаадын хөрөнгө оруулалт нь  хоёр хуваагдадаг: хэрэглээний болон олборлолтын гэж.
Еврокомисс Хятадын худалдаанд гаалийн арга хэмжээ авах хуулийн төслийг энэ   3-р сард бэлтгэн оруулна. Европ нь Хятад улсын худалдааны томоохон түнш бөгөөд, хэрэв ЕХ болон Хятадын хооронд  сөргөлдөөн хурцдаж, худалдааны дайн болвол Европ нь нилээд эрсдэл хүлээнэ. Америк-хятадын сөргөлдөөн нэмэгдэж буйг тооцож үзвээс, худалдааны шинэ дайн нь дэлхийн шинж чанартай болж мэдэх юм.
Мансууруулах бодисийн хууль бус наймааны суваг болон энэхүү асуудлыг дутуу үнэлэвээс дэлхийн санхүүгийн хямралын шалтгаануудын нэг   болно. Оросын мансууруулах бодисийн хууль бус наймааг хянах албаны тэргүүн Виктор Иванов ийм бодолтой байна. Мансууруулах бодисийн хууль бус наймааны сувгийн сэдэв  өнгөрсөн долоо хоногт  швейцарийн Давост болж өнгөрсөн Дэлхийн эдийн засгийн чуулган дээр анх удаа яригдсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
3
5
7
11
12
13
14
20
21
23
27