×
Эдийн засаг 27 Нэгдүгээр сарын 2012
Орос улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчээ Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд ч хамгаалах хэрэгсэлтэй байна гэж ерөнхий сайд Владимир Путин Санкт-Петербургад мэдэгдлээ. Манай орон сая сая тонн хүнсний бүтээгдэхүүн гадаадад нийлүүлэх боломжтой. Энэ онд хямралаас хойш хөдөө аж ахуйн өсөлт 40 хувь болсон гэж тэрээр тэмдэглэв. В.Путин эрчимтэй хөгжиж байгаа шувууны ба гайхайн аж ахуйг жишээ болгон дурдлаа.
Орон нутгийн засгийн газруудын  өр зээл Луу жилийн хятадын хямрал байлаа. Албан ёсны мэдээгээр орон нутгийн захиргаанууд нь 10,7 их наяд юаний өр зээл тавьжээ. Энэ нь Хятад улсын АНУ-д оруулсан хөрөнгийн бүрдүүлэлтээс 1,5  дахин  илүү байгаа юм. БНХАУ-ын Төрийн статистикийн удирдах газрын тэргүүн Ма Цзяньтаны үзэж байгаагаар, энэ бол төдийлөн сүйрлийн хэмжээ биш.
Орос улс Алс Дорнодын хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдэд нэгдэхийг Азийн хэд хэдэн улсад санал болгосон тухай ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Андрей Слепнев мэдээллээ. Түүний хэлснээр бол Оросын бүс нутгуудаас хориод төсөл ирүүлээд байна. Хэдэн арван тэрбум доллар оруулж болзошгүй. Мөн 1 сая га бухий хөдөө аж ахуйн талбайг олгох бололтой.
Эрхүү мужийн болон Монгол улсын мал эмнэлгийн албадын хүчин чармайлтыг нэгтгэх хэрэгтэй байна гэж Эрхүү мужийн Засгийн газрын тэргүүн Дмитрий Мезенцев санал болгов. Түүний үзэж байгаагаар,  энэ нь хөрш орноос мах нийлүүлэлтийн хэмжээг болон бүтээгдэхүүний зах зээлийн үнийг нэмэгдүүлэх боломжтой аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
3
4
6
7
15
19
22
26
29