×
Эдийн засаг 24 Нэгдүгээр сарын 2012
Япон улс луу жилтэй золгохдоо Хятадын хувьд зохисгүй алхам хийж автомашины «Тойота» том нэгдэл эрлийз машины зангилгануудыг ховор төмөрлөг хэрэглэхгүйгээр  үйлдвэрлэх арга барил боловсруулж дараагийн 2 жилд үйлдвэрлэлд идэвхтэй нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ нь японы ийм түүхий эдийн хэрэгцээний 90 хувийг хангаж байгаа Хятад улсын ашиг сонирхолд хүчтэй цохилт болно.(Аудио)
Якутын түлш - эрчим хүчний компани /ЯТЭК / Монголын  Petroleum Production LLC. компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Айчлалын  хүрээнд талууд хийн агшаагуурыг Монголд  нийлүүлэх талаар  хэлэлцэн ярилцав. ЯТЭК-ийн гаргаж байгаа  түлш өндөр чанартай гэж  Монголын төлөөлөгчид тэмдэглэв. Якутаас Монгол руу тээвэрлэх  хүнд хэцүүг үл харгалзан якутын хийн агшаагуур Монголд  эрэлт сайтай байна.
Алтайн БНУ-д орос-монголын хил дээр хамгийн сүүлийн үеийн гаалийн логистикийн терминалыг байгуулав. Үүнд хилээр гарах ачаа болон барааны гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх Интернет систем оржээ.  Үүнийг Орос улс болон дэлхийн аль ч өнцөг булангаас хийх  боломжтой бөгөөд терминал нь Ташанта тосгоны зэргэлдээ байх юм.
Дэлхийн нефтийн эрэлт хэрэгцээ унахад  түүний үнэ заавал  буурах албагүй. Оросын шинжээчид нефтийн хэрэгцээг бууруулах тухай Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/хамгийн сүүлийн үеийн тоо баримтуудыг ийнхүү  тайлбарлаж байна.  2011 оны сүүлийн  улиралд дэлхий дахины нефтийн эрэлт хэрэгцээний үнэ  өдөрт 300 мянган барреллээр буурч байсан гэж ОУЭХА -гийн судалгаанд дурьджээ.
Оросын  нефть-хийн  “Газпром”  корпорац Хятад руу цаашид гол төлөв  шингэрүүлсэн хий нийлүүлдэх болно гэж “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер мэдэгдэв. Оросын хийг Хятад руу хийн хоолойгоор нийлүүлэх  тухай яриа, хэлэлцээ үргэлжилж байна. Хятад улсад ямар үнэтэй хий нийлүүлэхэв гэдэг  асуудал чухлаар тавигдаж байна гэж Миллер тэмдэглжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
3
4
6
7
15
19
22
26
29