×
Эдийн засаг 23 Нэгдүгээр сарын 2012
Японы Hitachi цахим хэрэгсэл үйлдвэрлэгч томоохон компани  худалдаа эрс унасан учраас телевизийн үйлдвэрлэлийг зогсоохоо зарлан мэдээллээ. Үйлдвэрлэл 9-р сар гэхэд бүрэн зогсоно. Телевизийн үйлдвэрлэл техник үйлдвэрлэгч корпорацуудын бизнесийн нэлээд алдагдалтай хэсэг болжээ. Ашиг нь багассан тухай Sony ба LG Electronics өнгөрсөн онд мэдэгдсэн билээ. Дэлхийн телевиз үйлдвэрлэгчид хүнд хямралд нэрвэгдэв.
Оросын Краснодарын хязгаар Берлинд «Ногоон долоо хоног» олон улсын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн анхны өдрүүдэд 85 сая еврогийн өртөг бүхий хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ. ОХУ-ын нийт 15 субьект бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Манай орны үзэсгэлэн хамгийн томоохны нэг билээ. Оросын үзмэрүүдийн зургааны нэг нь Краснодарын хязгаарт ногдож байна.
2011 онд худалдсан шинэ машиныхаа тоогоор ОУ Европт Герман улсын дараа хоёрдугаарт орсон байна. Худалдсан хөнгөн тэрэгний 70% нь эх орны үйлдвэрийн машинууд байна. ОУ ДХБ-д элссэний дараа ч машины салбарын өсөлт үргэлжилнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Өнгөрсөн жил оросууд 2,5 сая шинэ машин худалдаж авсан байна. 2010 онтой харьцуулвал машины худалдаа 40%-иар өсчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
3
4
6
7
15
19
22
26
29