×
Эдийн засаг Нэгдүгээр сар 2012
БНХАУ болон БНАСАУ-ын гадаад худалдааны нийт хэмжээ 2010 онтой харьцуулбал,  2011 онд 62 % өсч,  5,63 тэрбум долларт хүрчээ.  Энэ тухай өнөөдөр  Солонгосын  олон улсын худалдааны холбооноос мэдээлжээ. Ингэхдээ хойд солонгосын экспорт Хятад руу хоёр дахин өссөн бөгөөд 2,46 тэрбум доллар байв.
Орчин цагын технологийн бааз дээр суурилсан, өрсөлдөх чадвартай аж үйлдвэртэй шинэ эдийн засаг Орос оронд хэрэгтэй байна. ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд Владимир Путин “Ведомости” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ ингэж бичсэн байна. Тавьсан зорилгодоо хүрхийн тулд ерөнхий сайд хэд хэдэн шийдврийг санал болгож байна. В.Путины ярьж байгаа эхний зүйл бол технологийг хоцрогдлыг арилгах явдал юм.
Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны \АНДЭЗХА\  форумыг энэ жил даргалж байгаа ОУ-ын хувьд хүнсний аюулгүй байдлыг хангах явдал тэргүүлэх асуудлуудын нэг юм. Хүнс дутмаг байгаа улс орнууд болон газар нутаг тэр дундааАлс Дорнодод газар тариалангийн салбарыг хөгжүүлэх 20 гаруй томоохон төсөлд оролцохыг ОХУ санал болгоод байна.
Энэ оны дуустал ОХУ-ын шудрага бизнесийн замыг цэвэрлэж өгнө гэж ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин амаллаа. Өнөөдөр “Ведмости” сонинд нийтлүүлсэн “Манай эдийн засгийн бодлогын тухай” гэсэн нэртэй нийтлэлдээ тэрээр ингэж бичсэн байна. “Ер нь ОУ-ын гүйцэтгэх болон шүүх засаглалыг мөн төр улсын байгуулалтыг өөрчлөх шаардлагатай байна” гэж тэр тэмдэглэсэн байна.
Түрк улс ОХУ- ыг    худалдаа- аж үйлдвэрийн чухал түншээ гэж үздэг бөгөөд хоёр орны хоорондын  хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй байх боломжтой юм. Тухайлбал, хөлөг онгоцны үйлдвэлэлийн салбарт аж.
Орос улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчээ Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд ч хамгаалах хэрэгсэлтэй байна гэж ерөнхий сайд Владимир Путин Санкт-Петербургад мэдэгдлээ. Манай орон сая сая тонн хүнсний бүтээгдэхүүн гадаадад нийлүүлэх боломжтой. Энэ онд хямралаас хойш хөдөө аж ахуйн өсөлт 40 хувь болсон гэж тэрээр тэмдэглэв. В.Путин эрчимтэй хөгжиж байгаа шувууны ба гайхайн аж ахуйг жишээ болгон дурдлаа.
Орон нутгийн засгийн газруудын  өр зээл Луу жилийн хятадын хямрал байлаа. Албан ёсны мэдээгээр орон нутгийн захиргаанууд нь 10,7 их наяд юаний өр зээл тавьжээ. Энэ нь Хятад улсын АНУ-д оруулсан хөрөнгийн бүрдүүлэлтээс 1,5  дахин  илүү байгаа юм. БНХАУ-ын Төрийн статистикийн удирдах газрын тэргүүн Ма Цзяньтаны үзэж байгаагаар, энэ бол төдийлөн сүйрлийн хэмжээ биш.
Орос улс Алс Дорнодын хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдэд нэгдэхийг Азийн хэд хэдэн улсад санал болгосон тухай ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Андрей Слепнев мэдээллээ. Түүний хэлснээр бол Оросын бүс нутгуудаас хориод төсөл ирүүлээд байна. Хэдэн арван тэрбум доллар оруулж болзошгүй. Мөн 1 сая га бухий хөдөө аж ахуйн талбайг олгох бололтой.
Эрхүү мужийн болон Монгол улсын мал эмнэлгийн албадын хүчин чармайлтыг нэгтгэх хэрэгтэй байна гэж Эрхүү мужийн Засгийн газрын тэргүүн Дмитрий Мезенцев санал болгов. Түүний үзэж байгаагаар,  энэ нь хөрш орноос мах нийлүүлэлтийн хэмжээг болон бүтээгдэхүүний зах зээлийн үнийг нэмэгдүүлэх боломжтой аж.
Швейцарын Давосын Дэлхийн эдийн засгийн чуулганыг үүсгэн байгуулагч  болон хамтран гүйцэтгэх захирал  Клаус Шваб  орчин үеийн капитализмд итгэхгүй байна.  Тэрээр  ийм илэн далангүй яриаг германы  “Файнэншл таймс” сонины өнөөдрийн дугаарт өгсөн  ярилцлагадаа дурьджээ.
Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцогчид дэлхийн санхүүнийн хямрал нэмэгдэхийг хүлээхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн шинэ загварыг эрэлхийлэх  төлөвлөгөөтэй байна. Дэлхийн эдийн засгийн 42 дахь чуулдган  швейцарын Давост лхагва гаригт ажлаа эхлэнэ.
Япон улс луу жилтэй золгохдоо Хятадын хувьд зохисгүй алхам хийж автомашины «Тойота» том нэгдэл эрлийз машины зангилгануудыг ховор төмөрлөг хэрэглэхгүйгээр  үйлдвэрлэх арга барил боловсруулж дараагийн 2 жилд үйлдвэрлэлд идэвхтэй нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ нь японы ийм түүхий эдийн хэрэгцээний 90 хувийг хангаж байгаа Хятад улсын ашиг сонирхолд хүчтэй цохилт болно.(Аудио)
Якутын түлш - эрчим хүчний компани /ЯТЭК / Монголын  Petroleum Production LLC. компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Айчлалын  хүрээнд талууд хийн агшаагуурыг Монголд  нийлүүлэх талаар  хэлэлцэн ярилцав. ЯТЭК-ийн гаргаж байгаа  түлш өндөр чанартай гэж  Монголын төлөөлөгчид тэмдэглэв. Якутаас Монгол руу тээвэрлэх  хүнд хэцүүг үл харгалзан якутын хийн агшаагуур Монголд  эрэлт сайтай байна.
Алтайн БНУ-д орос-монголын хил дээр хамгийн сүүлийн үеийн гаалийн логистикийн терминалыг байгуулав. Үүнд хилээр гарах ачаа болон барааны гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх Интернет систем оржээ.  Үүнийг Орос улс болон дэлхийн аль ч өнцөг булангаас хийх  боломжтой бөгөөд терминал нь Ташанта тосгоны зэргэлдээ байх юм.
Дэлхийн нефтийн эрэлт хэрэгцээ унахад  түүний үнэ заавал  буурах албагүй. Оросын шинжээчид нефтийн хэрэгцээг бууруулах тухай Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/хамгийн сүүлийн үеийн тоо баримтуудыг ийнхүү  тайлбарлаж байна.  2011 оны сүүлийн  улиралд дэлхий дахины нефтийн эрэлт хэрэгцээний үнэ  өдөрт 300 мянган барреллээр буурч байсан гэж ОУЭХА -гийн судалгаанд дурьджээ.
Оросын  нефть-хийн  “Газпром”  корпорац Хятад руу цаашид гол төлөв  шингэрүүлсэн хий нийлүүлдэх болно гэж “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер мэдэгдэв. Оросын хийг Хятад руу хийн хоолойгоор нийлүүлэх  тухай яриа, хэлэлцээ үргэлжилж байна. Хятад улсад ямар үнэтэй хий нийлүүлэхэв гэдэг  асуудал чухлаар тавигдаж байна гэж Миллер тэмдэглжээ.
Японы Hitachi цахим хэрэгсэл үйлдвэрлэгч томоохон компани  худалдаа эрс унасан учраас телевизийн үйлдвэрлэлийг зогсоохоо зарлан мэдээллээ. Үйлдвэрлэл 9-р сар гэхэд бүрэн зогсоно. Телевизийн үйлдвэрлэл техник үйлдвэрлэгч корпорацуудын бизнесийн нэлээд алдагдалтай хэсэг болжээ. Ашиг нь багассан тухай Sony ба LG Electronics өнгөрсөн онд мэдэгдсэн билээ. Дэлхийн телевиз үйлдвэрлэгчид хүнд хямралд нэрвэгдэв.
Оросын Краснодарын хязгаар Берлинд «Ногоон долоо хоног» олон улсын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн анхны өдрүүдэд 85 сая еврогийн өртөг бүхий хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ. ОХУ-ын нийт 15 субьект бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Манай орны үзэсгэлэн хамгийн томоохны нэг билээ. Оросын үзмэрүүдийн зургааны нэг нь Краснодарын хязгаарт ногдож байна.
2011 онд худалдсан шинэ машиныхаа тоогоор ОУ Европт Герман улсын дараа хоёрдугаарт орсон байна. Худалдсан хөнгөн тэрэгний 70% нь эх орны үйлдвэрийн машинууд байна. ОУ ДХБ-д элссэний дараа ч машины салбарын өсөлт үргэлжилнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Өнгөрсөн жил оросууд 2,5 сая шинэ машин худалдаж авсан байна. 2010 онтой харьцуулвал машины худалдаа 40%-иар өсчээ.
Азийн нилээд хэдэн орнууд АНУ ираны нефтийн таглааг хаалгахгуй гэж байна. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг, Түрк улс Вашингтоны лобби дор хийгдэж байгаа  ЕХ-ны ираны нефтийн эсрэг авах хориг  арга хэмжээг дэмжихээс татгалзсан юм.
Москвад болж байгаа ”Орос улс болон дэлхий ертөнц  2012-2020” чуулганы ажилд   улс төрчид, түшмэлүүд болон хамтын нийгэмлэгүүдийн түшмэлүүд ойрын арван жилийн Оросын хөгжлийн загварыг хэлэлцэж байна.
Эрхүү мужийн ЗГ болон Монгол улсын ЗГ Монголд  мах боловсруулах үйлдвэрийн шинэ төслийг дэмжих шийдвэр гаргажээ. Мах болон махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийн хөрөнгө оруулагчаар оросын ОАО “Белореченск” боллоо.Оросын холдинг мэдэгдэхдээ, хөрөнгө оруулалтын  нийт хэмжээ  90 сая орчим  рубль байх болно.
Москвад нээгсдэн «Орос улс ба дэлхий дахин:2012-2020» сэдэвт олон улсын бага хурал энэ сарын 21-нд хүртэл үргэлжлэнэ. Оросын ба гадаадын шинжээчид Орос улсын ойрын найман жилийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн стратегийн үндсэн зүйлийг авч үзэж хэлэлцэх юм.
Орос улс эдийн засгийнхаа хямралаас өмнөх хэр хэмжээний гуравны хоёрыг сэргээсэн гэж ерөнхий сайд Владимир Путин төв телевизийн сувагт үг хэлэхдээ мэдэгдлээ. Рублийн ханш тогтворжиж, алт валютын нөөц  өсөн нэмэгдэж байна гэж засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Орос улс хямралтай хийх тэмцэлд 3 триллион рубль буюу 100 тэрбум орчим доллар зарцуулсан гэж Путин хэллээ.
Орос улсын удаан хугацааны зээлийн рейтинг өөрчлөгдөөгүй,  «ВВВ» түвшинд байна. Ийм мэдэгдэлийг даваа гаригт олон улсын рейтингийн  Fitch агентлаг хийжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, өнөөдөр Орос улс нь ихэнхи  орнуудаас илүүтэй  макро эдийн засгийн  давуу үзүүлэлтүүдтэй байгаа аж.
АНУ нилээд хэдэн орнуудыг  Ираны эсрэг  хориг арга хэмжээнд татан оруулж буйг улс-төрийн  бүдүүлэг дарамт шахалт гэж  ЛБНИУ- ын ГХЯ-ны тэргүүн Рамин Мехманпараст нэрлэв.“Аливаа улсын тогтвортой хөгжилд эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай.
Лондон юанийг хүлээн зөвшөөрөв. Их Британий сангийн сайд Жорж Осборн  Гонконгд мэдэгдэлдээ, Лондонгийн хөрөнгийн бирж хятадын үндэсний валют арилжах томоохон төв болно гэжээ.  Тэрээр тэмдэглэхдээ, Хятад улс олон улсын худалдаанд  юаниар хийх тооцооны   саадыг  аажмаар арилгаж байгаа болоод түүний хөрвөх чадварын хэлбэлзэлд улс нөлөө үзүүлэхийг  хязгаарлаж байна.
 Хятадыг эдийн засгийн хувьд тогтоон барих бодлогоо АНУ чангатгаж байна. АНУ-ын арилжаны ашиг сонирхолыг хохироох Хятадын талын худалдааны болон бусад зөрчилд хяналт тавих ажлын бүлгийг ерөнхийлөгч Обамагийн зарилгаар засгийн газарт байгууллаа.
 Халуун усны энергийн туршилтын хэд хэдэн төслийг 1-р сард Орос улсад нэг зэрэг хэрэгжүүлж эхэллээ. Ийм энергиэр халааж эрчим хүч хэмнэх байшин Москвагаас зүүн-өмнө 650 км зайтай орших БНМордови улсад хэрэгжүүлж эхлэв. Хойд Кавказын Чеченд ч ийн энергийг хөгжүүлэхэд бэлэн байна. Халуун усны энерги Орос улсад их сонирхол татаж байгааг шинжээчид тэмдэглэв.
АНУ-ын компаниуд Хятад, Энэтхэг болон Азийн бусад орнуудад байгуулсан үйлдвэрүүдээ Америк руу татахгүй. Ерөнхийлөгч Барак Обама саяхны мэдэгдэлдээ гадаад орнуудад байгуулсан үйлдвэрүүдээ гаргахаас татгалзаж, тэрч бүү хэл тэдгээрийг АНУ-д буцааж авчирахыг уриалсан тухай оросын шинжээчид тайлбарлаж байна. Уг мэдэгдэлийг Цагаан Ордонд бизнесийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хэлжээ. Хамгийн түрүүнд энэ тухай ХМХ түгшүүр зарлах нь тэр.
“Жухай жэньжун” хятадын улсын компани нь Ирантай нефтийн салбарт хамтаран ажилласныхаа төлөө АНУ-ын Ираны эсрэг хориг арга хэмжээнд ороод байгаа бөгөөд цаашид Тегерантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бодолтой байна. Орон нутгийн ХМХ- үүдийн бичиж байгаагаар, компани нь америкийн эрх баригчдын  мэдэгдэлийг няцаан, компани Иранаас нефть импортлодогийн улмаас хоригийн хуудсанд ороод байгаа гэжээ.
Эрхүү муж ойрын жилүүдэд  Монголын  жижиг, дунд бизнесийг хүчтэй хөгжүүлж, Хятадын  бизнесүүдтэй  өрсөлдөхөөр төлөвлөөд байна. Энэ тухай Монгол дахь Эрхүү мужийн төлөөлөгчийн газрын тэргүүн  Евгений Лиштованный хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. “Монгол улсын нутаг дэвсгэр дээр  ажил хэрэгч, хүмүүнлэгийн идэвхи санаачилга гаргахын төлөө хүчин чармайх болно” гэж  тэр хэллээ.
Barclays Capital  банкны шинжээчид тэнгэр багандсан барилгууд, түүни й дараах  санхүүгийн  хямралын хооронд “эрүүл бус холбоо” байдаг тухай ярьцгааж байна. Саяхны хийсэн судалгаагаар  банкны шинжээчид байшин өндөр байх тусам, түүнийг барьсан эзэд  санхүүгийн улам гүн ангалд унаж байгаа аж.
Орос улс өнгөрсөн оны 7-р сарын 1- нээс  18,6 сая тонн үр тариа экспортонд гаргалаа.  Энэ тухай Оросын ЗГ-ын тэргүүн шадар сайд Виктор Зубков газар тариалангийн цогцолбор асуудлаар Москвад болсон ЗГ-ын комиссийн  хуралдаан дээр  мэдэгдсэн юм. Орос улс дэлхийн үр тарианы экспортын тэргүүн орнуудын байранд эргэн ирсэн.
Оросын холдингуудын нэг  болох  ОАО ”Белореченское” хөдөө аж ахуйн томоохон аж ахуй  Монгол улсад   оросын анхны мах болон махан бүтээгдэхүүн  боловсруулах үйлдвэр байгуулна.
Эдийн засгийн томоохон гурван төслүүдийн нэгийг Орос улс БНАСАУ, Өмнөд Солонгосын хамт хэрэгжүүлэхээр  зорьж байна. Хэрэгжихэд илүү боломжтойгоор төмөр замын төсөл орж байна. Солонгосын гол төмөр замыг Транссибирийн төмөр замтай холбосноор евроазийн хамгийн урт 10 гаруй мянган км урт  төмөр замыг бий болгох юм.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хятад улсын худалдааны салбарын болон  бизнесийн үйл ажиллагааны бусад салбаруудын  томоохон зөрчлүүдийг хяналтандаа авахаар болжээ. Энэ тухай The Wall Street Journal өнөөдөр эх сурвалжийн мэдээлснийг иш татан уламжилжээ.
Европын  нэгдсэн валют хүнд байдалд орсон ч ханш нь  чадвартай  өндөр хэвээр байна.  Ийм дүгнэлтийг Италийн ерөнхий сайд Марио Монти германы “Вельт” сонинд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. Тэрээр евро хямралд  орсон гэх иш  үндэслэлгүй мэдээллийг няцаав.
Орос улсын төр засаг одоо байгаа алт валютын нөөцөн  дээр нефтийг нэмэхэд  бэлэн байна. Эрчим хүчний яамны захиалгаар шинжэээчид  Орос улсад стратегийн энэхүү түүхий эдийн нөөцийг байгуулах төслийг бэлэн болгоод байна.
Олон улсын  Ираны нефтийн нийлүүлэлтийн эсрэг хориг арга хэмжээнд Япон улс нэгдэхгүй.  Японы эрх баригчид дэлхийн зах зээлийн эрчим хүчний тээгчийн үнэ нэмэгдэж буйд түгшиж байна.  Энэ тухай Японы ГХЯ-ны мэдэгдэлд дурьдсныг  “Интерфакс”мэдээлжээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
3
4
6
7
15
19
22
26
29