×
Эдийн засаг 2012
2013 он оросын эдийн засгийн шинэ үеийн эхлэл болох бүрэн үндэслэл байна. Нүүрс устөрөгчийн түүхий эдийн худалдаанаас хамаарах явдал багасаж, өсөлтийн голлох хүчин зүйл нь хөрөнгө оруулалт болно гэж олон шинжээчид үзэж байна. Оросын аж үйлдэрийнхэн болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооны мэдээллээс харахад компаниудын 70% нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө ойрын 2 жилд амьдралд хэрэгжүүлэхэд бэлэн байна.
Хятад улсын удирдлагууд нь солигдсон нь энэ жилийн төдийгүй энэ арван жилийн гол үйл явдал боллоо. Коммунист намын дээд толгойлогчдын шинэ 5 дахь үе солигдсоныг олон шинжээчид “дөрөв дээр нэмэх нь нэг” гэж зүй ёсоор нэрлэж байна. Ийм байдлаар залгамж үе бат бэх үйлчилж байна гэдэгт анхаарал хандуулж байгаа бололтой.
Өнгөрсөн ням гаригт АНУ-ын төсвийн талаар конгресст болсон хэлэлцээр амжилтгүй болсон байна. Энэ нь ардчилагчид болон бүгд найрамдахчуудын хооронд санал зөрөлдөөн их байгааг харууллаа. Шинэ 2013 оноос эхлээд төсвийн ашиглалтыг автоматаар хорих бодит аюул улс орны өмнө тулгарна гэсэн үг.
Дэлхийн томоохон хоолой тавилтын “Транснефть” компани “Зүүн Сибирь-Номхон Далай” \ВСТО\ нефтийн хоолойн хоёр дахь ээлжийг ашиглалтанд орууллаа. Баруун, Зүүн Сибириэс Алс Дорнод болон АНД-н зах зээл рүү нефть тээвэрлэх нь энэ шинэ салааны гол зорилго юм.
2012 онд нэг баррель нефтийн үнэ 92-125 ам. долларын хэлбэлзэлтэй байсан. Шинжээчдийн урьдчилсан прогнозоор, дараагийн жилд нефтийн дундаж үнэ 100 орчим долл. байна. Гэхдээ Ойрхи-Дорнодод сүйрэл гарвал, нефтийн үнэ хаданд гарч 200 долл. болж мэдэх юм. 2012 онд эрчим хүчний тээгчийн үнэ дэлхийн эдийн засгийн цар хүрээнд ямар нэгэн сүйрэл болон гэнэтийн үсрэлтгүй амар тайван болж өнгөрсөн.
Хэдэн жилийн дараа дэлхий дахин оросын ВСТО шинэ нефтийн тухай мэдэх болно. Энэхүү бүтээгдэхүүний нэр “Восточная Сибирь- Тихий океан” /”Дорнод - Сибирь - Номхон далай”/ нэрнээс үүдэлтэй бөгөөд оросын нүүрс устөрөгч нь Ази руу хийн хоолойгоор дамжих юм. Хэрэглэгчдийн өндөр эрэлт хэрэгцээ нь холмигийн чанарт эргэлзээгүй гэдгийг гэрчилж буй юм.
Хятадын Dagong Global Credit Rating рейтингийн агентлаг АНУ-ын рейтингийг «А»-гаас зохисгүй таамаглал хүртэл доошлуулж мэднэ. Олон улсын практик үйл ажиллагаанаас харахад рейтинг хянаж үзэх нь улс орон урьдын байр сууриа алдах хор уршигтай болдог. АНУ-ын рейтингийг доошлуулахыг Dagong Global нэг бус удаа оролдож байна.
Өчигдөр 12-р сарын 27-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Төрийн зөвлөлийн 2012 оны төгсгөлийн хуралдаан хийлгэв. ОХУ-ын субъектуудийн гүйцэтгэх захиргааны  хуучин ба өнөөгийн хэд хэдэн удирдагчид мөн зөвлөлдөх байгууллагын бүрэлдэхүүнд ордог. Ерөнхийлөгч Төрийн зөвлөлийн дарга юм. Төрийн зөвлөлийн 2012 оны сүүлчийн хуралдаанаар бүс нутагт хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлэх, бизнесийг амжилттай хөгжүүлэх асуудлыг авч хэлэлцэв.
Сенатын ардчилсан олонхийн удирдагч Гарри Рид мэдэгдэлдээ, АНУ-ын “төсөв тасрах” эрмэг дээр тулж ирээд байна. Ардчилагчид болон бүгд найрамдахчуудын хооронд цаашид гэрээ байгуулах нь улам бүрхэг болоод байна. Энэ нь 1-р сарын 1-нээс АНУ нэгэн зэрэг америчуудын татварыг нэмж, нийгмийн зардлыг багасгаж магадгүй байна.
Германы Volkswagen,америкийн General Motors хоёр 2013 онд Японы авто үйлдвэрлэгчдийг шахан зайлуулж, хятадын автомашины зах зээлд гадаадын тэргүүлэгч болохын төлөө өрсөлдөнө гэж Bloomberg агентлаг мэдээлэв. Японы Toyota Motor Corp ба бусад компани нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хоёр орны харилцаа түгшүүртэй хэвээр байгаагийн уршгаар БНХАУ-д автомагшины худалдаагаа хорогдуулж байна.
АНУ-ын төрийн өр 12-р сарын 31-нд туйлдаа хүрнэ. Харин конгреес шинэ жил гэхэд өрийг туйлд нь хүргэхгүй бол Сангийн яам өрөнд идэгдэхээс сэрэмжлэх хэдэн арга хэмжээг бэлтгэнэ. АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнер парламентын гишүүдэд явуулсан захидалдаа энэ тухай мэдэгджээ. Эдгээр арга хэмжээ өрөнд идэгдэхийг хэдэн долоо хоногоор хойшлуулна гэж тэрээр тэмдэглэв.
Дэлхийн хамгийн урт өндөр хурдтай төмөр зам Хятад улсад ашиглалтанд орлоо. Өнөөдөр өглөө нийслээл Бээжин хотыг тус улсын өмнө хэсгийн Гуанчжоу хоттой холбох зорчигчдын анхны галт тэрэг шинэ салаа замаар явлаа. Замын урт 2,2 мйнган км. Шинэ шагамаар явах галт тэрэгний хурд цагт 300 км байх юм.
Орос улсын даргалах “Их хорийн” ДХУ-ын гол зорилго дэлхийн санхүүгийн системийн бүтэцийг шинэчлэхэд оршино. Энэ тухай Оросын Сангийн яамны дэргэдэх “Их хорийн “ ерөнхий зохицуулагч Сергей Сторчактай “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч уулзсан юм. 2013 оны турш Орос улс “Их хорийн” хуралдаануудыг даргална.
«Зүүн Сибирь-Номхон далай» хоолойн сүлжээний 2 дахь ээлжийг ашиглалтад оруулснаар Орос улсын дорнод бүс нутгийн дэд бүтцийн боломж нэлээд өргөжинө гэж ерөнхийлөгч Владимир Путин 2 дах ээлжийг ашиглалтад оруулах ёслол дээр телевизээр харилцах дэглэмээр үг хэлж тэмдэглэв. Путины хэлснээр хоолойн сүлжээ Номхон далайн эрэг хавьд гарсан нь манай орны эдийн засагт чухал үйл явдал боллоо.
Оросын хий Хятад улсад маш хэрэгтэй гэхдээ тус улс үнийг унагахын тулд таамаглалын тоглоомыг тоглож байна. ОУ ийм өгөөшөнд унах болоогүй. Үүнээс болоод л “Алтай” хий дамжуулах хоолой барих гэрээнд 2012 онд гарын үсэг зураагүй юм. Эрчим хүчний аюулгүй байдлын үндэсний сангийн ерөнхий захирал Константин Симонов «Оросын дуу хоолой» радиод ингэж мэдэгдлээ.
ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчийн Улаанбаатараас уламжласнаар, Худалдаа -эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаан 12-р сарын 21-нд Монгол Улсын нийслэлд болж өндөрллөө. Энэ нь шинэ бүрэлдэхүүнээр хийсэн анхны хуралдаан билээ. Монголын ч Оросын ч хэсгийн удирдагчид солигдов.
Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын форум 2012 онд Орос улсын хувьд нэн чухал үйл явдал болсон юм. Бүс нутгийн интеграци, тээврийн дэд бүтэц, гадаадын түншүүдтэй харилцан ажиллах асуудал, хүнсний аюулгүй байдал оросын засгийн газар ба үйлдвэр худалдааны бүлгийнхнээс энэ байгууллагын хүрээнд явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл боллоо. Тээврийн системийг шинэчлэх шийдвэр дээд хэмжээний уулзалтын чухал үр дүн болсон.
2012 онд Орос Монголын хоорондын худалдааны эргэлтийн хэмжээ бараг 2 тэрбум доллар болно гэж ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской Орос-монголын худалдаа-эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын ХУ1 хуралдаан дээр мэдээлэв. 2011 онд Орос Монголын хоорондын худалдааны эргэлт 1,6 тэрбум доллар болсон билээ.
Хөрөнгө оруулах хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нь өнөөдөр Улаанбаатарт нээгдсэн Орос-монголын худалдаа-эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын ХУ1 хуралдааны гол сэдэв болно. Оросын хэсгийг байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской, дэд ерөнхий сайд Д.Тэрбишдагва монголын хэсгийг тус тус тэргүүлж байна.
Яриа хэлэлцээр  үр дүнд хүргэсэнгүй. Чухамдаа, хүлээгээд байх юм ч байсангүй. Хятад-америкийн худалдаа арилжааны хамтарсан комиссийн хуралдааны дүнг Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин ийн тайлбарлаж байна. Хятад болон АНУ ын хоорондын шийдвэрлэх асуудлууд хуучирсан бөгөөд дор бүрдээ нилээд гүнзгий үндэслэлтэйгээс тийм амархан шийдэгдэх боломжгүй юм гэж оросын шинжээч тэмдэглэв.
Орос улс дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ бүрэн эрхт гишүүн боллоо. Энэ үйл явдалд тус улс урт удаан жил, амаргүй явсан. Түншүүдтэй яриа хэлэлцээрүүд даруй 18 жил үргэлжилсэн. Орос улсын ДХБ-д элсэхдээ зөвшилцөж авсан нөхцөл боломжууд нь бусад орны үзэж байгаагаар, нилээд тааламжтай  болсон ажээ. Одоо тус улсын өмнө шинэ зорилт тавигдаж байна.
Хятад улс гадаад зах зээлүүд дээр түрэмгийллээ нэмэгдүүлж байна. 2012 оны 1-2- саруудад хятадын санхүүгийн бус салбарын эдийн засгийн шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 62,5 тэрбум долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал, 25 хувиар өссөн. Үүнтэй зэрэгцэн Хятадын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт буурах хандлага эрчимжиж байна.
Азийн хөгжиж байгаа орнууд дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөх хүч хэвээр байх болно гэж өчигдөр Олон улсын валютын сангийн дэд захирал Жу Минь мэдэгдлээ. Тэрээр 2013 оны 1-р сарын 14-15 өдрүүдэд Хонконгод болох Азийн санхуугийн форумыг зохион байгуулагчийн хүсэлтээр ярилцлага егев.
Ойрын арван жилд нүүрс нефтиэс тэргүүлж, энергийн эх сурвалжийн дотор тэргүүний байр эзлэнэ гэж Олон улсын энергийн агентлаг таамаглав. Агентлагийн тооцоолсноор бур 2017 онд нүүрсний хэрэглээ нефтийнхтэй тэнцэнэ. 2022 он гэхэд нүүрс дэлхий дахинд энергийн гол эх сурвалж болно.
Орос улс АНЭУ-ын засгийн газруудын хооронд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурав гэж “Росатом”-аас уламжилсныг “Интерфакс” уламжилжээ. Гэрээнд оросын “Росатомын”ерөнхий захирал Сергей Кириенко болон АНЭ-ын эрчим хүчний сайд Мохаммед аль-Хамли нар гарын үсэг зурав.
Орос улс нефтийн ВСТО /ESPO/ сортыг дэлхийн шинэ брендээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай анхны алхмыг хийлээ.Энэ тухай Эрчим хүч болон санхүүгийн хүрээлэнгийн ерөнхий захирал Владимир Фейгин Дорнод-Сибирь-Номхон далайн нефтийн хоолойн хоёрдугаар ээлж ашиглалтанд орркирф холбогдуулан мэдэгдэл хийв. Энэ үйл явдал 12-р сарын сүүлийн арав хоногт болох юм.
Хятадын засгийн газар 2013 онд эдийн засгийн өсөлтийн «чанар, үр бүтээлийг» дээшлүүлэхийн төлөө байна гэж Bloomberg агентлаг Бээжинд хийсэн эдийн засгийн жил дутмын бага хурлын үр дүнгээр мэдээлэв. «Санхүүгийн ухаалаг бодлого явуулж, төсвийн талаар идэвхтэй байр суурь» баримтлахын хамт эдийн засгийн тогтвортой хэвийн хөгжлийг хадгална гэж БНХАУ-ын удирдагчид бага хурал дээр амласан байна.
БНХАУ-ын эрх баригчид гадаадын улсын сан ба Төв банкуудаас улс орны нь капиталын зах зээлд оруулах хөрөнгийн туйлын хэмжээний хязгаарлалтыг албан ёсоор хүчингүй болгов. Урьд үндэсний сайн сайхан байдлын сан, Төв банкуудаас болон мөнгөн-зээлийн өөр удирдах байгуулагуудаас оруулах хөрөнгийг 1 тэрбум доллароор хязгаарлсан билээ. Энэ хязгаарлалт бусад хөрөнгө оруулагчдын хувьд хүчин төгөлдөр хэвээр байна.
ОХУ 2012 онд цэрэг техникийн хамтын ажиллагааны шугамаар 15 тэрбум гаруй долларын гэрээ байгуулаад байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр цэрэг техникийн хамтын ажиллагааны комиссийн хуралдаан дээр мэдэгдлээ. Цэрэг техникийн хамтын ажиллагааны системд чанарын өөрчлөлт гарсан нь энэ салбар дахь захиалгын хэмжээг нэмэгдүүллээ гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн байна гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа.
ОУ-аас бүрэн хамааралтай байгаа өнөөдрийн байдлыг зөөлрүүлхийн тулд Монгол улс нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хүрээн дэх нэг түншийн хамаарлыг арилгах замыг эрж хайж байна. Гэхдээ үүнийг хийхэд үнэхээр хэцүү гэж Буриадын Улсын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Родионов үзэж байна. «Орос улсыг бүхэлд нь болон “Роснефть”-ийн монополийг яаж ганхуулах вэ?
Канад, АНУ, Австрали гурав «хийн хувьсгал» хийх боломж Хятад улсад олгохгүй.Занарын хий,уурхайн метан олборлох технологийг Хятад улсад дамжуулж өгөх нь арилжааны ч, улс төрийн ч үүднээс ашиггүй гэж Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн ерөнхий захирал Константин Симонов «Оросын дуу хоолой» радиод мэдэгдэв. Хятад улсаас эдгээр улстай байгуулах ирээдүйн хийн төслүүдийг шинжээч тэгж тайлбарлав.
Сибирьт энэ бүс нутгийн хувьд ч ер бус хүйтрэв. Зарим нутагт 48 хэм хүйтэн байна. Хахир хүйтэн сибирийн оршин суугчдын аж амьдралд даруй нөлөөлөв. Омск муж ба Новосибирск хотноо автобусны харилцааг, Томскод сургуулийн хичээлийг түр зогсоов. Энэ долоо хоногийг дуустал ийм хүйтэн байх болно гэж цаг уур судлаачид таамаглажээ. Красноярск хязгаарт маш хүйтэн байна. Хүйтэн 48 хэмд хүрчээ.
БНХАУ, АНУ хоёр эдийн засгийн санал зөрөлдөөнийг цаашид хурцатгахаас сэрэмжлэхийн тулд уламжлалт индэрийг ашиглана. 12-р сарын 18,19-нд Вашингтонд хятад-америкийн арилжаа, худалдааны комиссын хуралдаан болно. Энэ нь худалдаа-эдийн засгийн хүрээнд яриа хэлэлцээг дэмжих анхны механизмын нэг билээ. Тус механизмыг бүр 1989 онд анх ажиллуулж эхлэжээ.
Атомын салбарын жил дутмын гол форумын нэг-АТОМЕКС 2012 өнөөдөр Москвад нээгдлээ. Нийлүүлэлтийн байдал болон бүтээгдэхүүний чанарыг сайжруулах асуудал үзэсгэлэн-бага хурлын гол сэдэв болсон юм. Өнгөрсөн он Фукушимагийн осолоос эмээж сандрах явдал улирсан ба атомын салбарын хэтийн төлөвэд тэсвэр тэвчээртэй үнэлгээ өгч эхлэсэн жил болсон гэж «Росатом» улсын корпорацийн тэргүүн Сергей Кириенко форумыг нээж хэллээ.
Хятадын нийслэл хотын захиргаа «оросын орон сууцны хороололд» Ябаолу гудамжад анхны гаалийн хураамжгүй худалдааны төвийг нээхээр төлөвлөсэн тухай өнөөдөр «Чайна дейли» сонинд бичжээ. Ябаолу бол жижиг бөөн худалдааны төв юм. Гол төлөв Орос улс ба Төв Азийн орнуудын худалдагчид болон олон орны жуулчид тийшээ очдог.
Монгол улс Орос улстай нефтэн бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулахад сонирхолтой байна.Энэ тухай өнөөдөр МОНЦАМЭ агентлагт тус улсын ЗГ-ын шадар сайд, монгол-оросын засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан –техникийн хамтын ажиллагааны монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Виктор Самойленкотой уулзахдаа хэллээ.
Хойд усан зам олон улсын ачаа тээвэрлэлтэд улам идэвхтэй оролцож байна. 2012 оны үр дүнгээр Хойд усан замаар тээвэрлэсэн ачаа 30 хувиар өсөн нэмэгдэж, 4 сая тоннд хүрнэ гэж таамаглажээ. Саяхан шингэрүүлсэн байгалийн хийг Хойд усан замаар дэлхийд анх удаа тээвэрлэж дууслаа.
Нью-Йорк хотын одоогийн дарга болон Bloomberg мэдээллийн агентлагийг үндэслэн байгуулагч Майкл Блумбeрг The Financial Times Group компанийг судлан үзэж байна. Энэ тухай New York Times эх сурвалжуудыг иш татан уламжилж байна. Британий компани нь ижил нэртэй сонин гаргадаг бөгөөд The Economist сэтгүүлийн 50 % эзэмшидэг аж.
Гадаадын авто машины томоохон нэгдлүүд оросын авто машины аж үйлдвэрт оруулах хөрөнгөө нэмэгдүүлж байна. Жишээ нь, “Фольксваген” нэгдлийн хөрнгө оруулалтын хэмжээ тэрбум еврогоос даваад байна. Германын энэ нэгдэл ойрын гурван жилд ОУ-ын нутаг дэвсгэр дээрх авто машины үйлдвэрлэлд оруулах хөрөнгөө дээрх хэмжээгээр нэмэгдүүлхээр төлөвлөөд байна. “Фольксваген” нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Михаэль Махт ингэж мэдэгдсэн байна.
Ням гаригаас АНУ үхрийн ба гайхайн мах Орос улсад нийлүүлэхээ больж магадгүй гэж Америкийн махны экспортын холбоо мэдээлэв. Холбооны төлөөлөгчийн хэлснээр энэ алхам рактопамин хэмээх тэжээлийн нэмэлт бэлдмэл агуулахгүй үхрийн ба гахайн мах Орос улсад нийлүүлэх Москвагийн шаардлагатай холбоотой. Малын булчингийн массыг нэмэгдүүлэхээр ийм бодис нэмдэг. Мөн бэлдмэл хэрэглэгчийн эрүүл мэндэд зохицсгүй нөлөөлөх учир түүнийг Орос улсад хориглосон юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
3
5
7
11
12
13
14
20
21
23
27