×
Эдийн засаг 20 Арванхоёрдугаар сарын 2011
Энэ  улиралд нилээд хөрөнгө гадагшаа урссаны дараа ч Орос улс   өөрийн зээлийн рейтингийн “ ВВВ” хэмжээг хадгалсаар байна. Энэ тухай олон улсын рейтингийн  Fitch  агентлаг уламжилжээ.  Түүний мэдээлснээр, энэ оны 1-11- саруудад оросоос 74 тэрбум доллар урсан гарсан байгаа нь дэлхийн санхүүгийн хямрал гарсан  2008 онтой харьцуулбал, хоёр дахин бага үзүүлэлт аж.
Оросын үндэсний харилцаа холбооны компани болох “Ростелеком” болон Монгол улсын   гар утасны “ Мobicom”  компаний хооронд стратегийн түншлэлийн гэрээг  үзэглэн, харилцан үйлчилгээ үзүүлэх Орос, Монголын  анхны хилийн  сүлжээний гарцыг барьж байгуулахаар тохиролцов. Гэрээнд зааснаар, уг байгууламжийг   2012 оны 8-р сард хилийн огтлолцол дээр барьж дуусах юм.
Орос улс энэ жил 92 сая тонн зүр тариа  авлаа. Энэ тухай тус ужлсын Хөдөө аж ахуйн дэд сайд Александр Петриков мэдээллээ.  Тэрээр хэлэхдээ,  тус улсын дотоодын  эрэлт хэрэгцээг хангалттай байлгахын  тулд   болон экспортын хэмжээг сэргээж  25 сая тонн үр тариа хураан авлаа гэв.
Дэлхийн  газрын зураг дээр эдийн засгийн шинэ нэгдэл бий боллоо. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон  Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко болон Казахстаны тэргүүн Норсултан Назарбаев нар Евразийн эдийн засгийн орон зай дахь  гурван улсын нутаг дэвсгэрийн дотоод дүрмийг тогтоосон багц баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
3
5
9
17
21
22
23
24
25
26
27