×
Эдийн засаг 22 Арваннэгдүгээр сарын 2011
    Оросын парламентын доод танхим - Төрийн дум өнөөдөр Евразийн эдийн засгийн комисс байгуулах тухай гэрээг батлав. Орос, Белорус,Казахстаны ерөнхийлөгч нар баасан гаригт гурван орны үндэсний дээрх эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага  - Нэгдсэн эдийн засгийн комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм.
    Орос улс эдийн засгийн өсөлтийн хурдацаар G8 улсуудын дотор түрүүлж байна. Энэ оны 3 дахь улирал 2010 оны мөн үеийнхтэй харьцуулахад мөн үзүүлэлт 4,8 хувь боллоо. Статистикийн тоо баримтуудаас  харахад ДНБ-ний 2,6 хувь өсөлттэй Герман улс хоёрт орж байна.
    Өнөөдөр парламентын доод танхим-Төрийн дум 2012-2014 оны ОХУ-ын төсвийг батлав. 300 депутат төсвийг дэмжиж, 78 нь сөрөг санал өгсөн хийгээд хэн ч түдгэлзээгүй байна. 2012 оны төсвийн орлого 11,78 триллион рубль, зардал нь 12,65 триллион болно. ДНБ-ийг 58,7 триллион рубльд хүргэж, инфляцийг 6 хувиас хэтрүүлэхгүйгээр төлөвлөжээ.
   Орос улсын ДХБ-д  элсэх олон жилийн түүхэн үйл хэрэг өндөрлөхөд ойртож байна. 12-р сарын 15-17- өдрүүдэд болох  ДХБ-ын Сайд нарын хуралдаан Орос улсыг элсүүлэх шийдвэрийг дэмжинэ гэж хүлээж байна.  2012 оны дунд үеэр Орос улс ДХБ- ын гишүүн болно.
    Оросын “Газром” нефть-хийн компаний удирдах зөвлөлийн орлогч дарга Александр Ананенков, ОХУ дахь БНАСАУ-ын Элчин сайд Ким Ен Дже нар  Москвад уулзав. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр, “Газпром”, БНАСАУ-ын  Нефтийн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан Санамж бичигт заасны дагуу  гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх болон Оросоос Солонгосын хойг руу   хийн хоолой дамжуулах асуудлаар ярилцлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
5