×
Эдийн засаг 8 Арваннэгдүгээр сарын 2011
   Орос, Герман, Францын удирдагчид “Хойд урсгалыг” нээн ажилд оруулав. Оросын байгалийн хийг европын хэрэглэгчдэд хийн хоолойгоор нийлүүлэх  “Хойд урсгалыг” нээх ёслолын ажиллагаа Балтийн тэнгисийн  германы Любмин хотын эрэг дээр боллоо.
   Германы Любмине хотод өнөөдөр ашиглалтанд оруулах  Оросын байгалийн хийн хоолойн “Хойд урсгал” нь Европын хийн үнийн бодлогод нөлөө оруулах Оросын бодлогын  үр дүн болж байна гэж Кремль тэмдэглэж байна. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте, Францын Франсуа Фийон нар хийн хоолойн нээлтийн ажиллагаанд оролцох аж.
    Номхон далай дамнан түншлэх төсөл  Японы ерөнхий сайдыг сөрөг хүчинтэй муудалцах болон Бээжингээс Вашингтоныг эрс шүүмжлэхэд хүргэв. Ази  Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Гавайд болохын өмнөхөн тэгсэн байна. Энд АНУ  Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах саналыг дэмжих бодолтой байсан.
   ШХАБ-ын гишүүн орнуудын  хамтын ажиллагааны эдийн засгийн чиглэлийг эрчимжүүлж, хүчирхэг дэд бүтцийг төлөвшүүлэх нь зайлшгүй чухал гэж ОХУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путин Санкт-Петербург орчмын  Константиновын ордонд хийсэн ШХАБ-ын  гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр  мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
5