×
Эдийн засаг 7 Арваннэгдүгээр сарын 2011
   ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр Санкт-Петербургт болж өнгөрлөө. ОУ-ын ерөнхий сайд В.Путин зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ ШХАБ-ыг өргөжүүлэх нь зүйд нийцэж байна гэж хэллээ. АНУ, Түрк улсууд ШХАБ-тай яриа хэлэлцээрийн түншийн статустай болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж урьд нь мэдэгдэж байсан юм.
ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардтай  G20-ийн дээд хэмжээний уулзалтын дүн болон дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Оросын төрийн тэргүүн хэлэлцээрийг нээж хэлэхдээ ОУВС-гийн тэргүүн болохоосоо өмнө Лагард намайг Франц улсад албан ёсны айлчлалаар очиход дагаж явсан гэдгийг сануулаад шинэ ажилд нь өндөр амжилт хүслээ.
   ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн хуралдааныг Санкт-Петербургт В.Путин даргалан хуралдуулж байна. Эндээс ямар нэгэн шуугиан болон гэнэтийн зүйлийг хүлээх хэрэггүй гэж ОУ-ын засгийн газарт тэмдэглэсэн байна. Хуралдаан дээр бүс нутгийн аюулгүй байдал, гэмт хэрэгтэй тэмцэх арга барил зэрэг уламжлалт сэдвээс гадна худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхтэй холбоотой цогц асуудлуудыг хэлэлцэх болно.
    Вьетнам улсын эх газрын хүзүүвч дээр оросын 4 компани нефть, хийн геолог хайгуулын ажил хийнэ. Эдгээр нь тус улсад аль эртнээс ажиллаж байгаа “Зарубежнефть”, ЛУКОЙЛ, ТНК-ВР компаниуд мөн вьетнамын эрчим хүчний зах зээл дээр анхдагч “Башнефть” компаниуд юм.Тендерт гол төлөв хийн орд газруудыг тавьж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
5