×
Эдийн засаг 3 Арваннэгдүгээр сарын 2011
    Европын орнууд санхүүгийн хүнд байдалд ороод байгаа ЕХ-ны орнуудыг дэмжих  санхүүгийн эх үүсвэрээ тодорхойлох ёстой. Энэ тухай бизнес - дээд хэмжээний уулзалтан дээр Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  мэдэгдэв. Эрсдэлийг хуваах нь нилээд ухаалаг зүйл бөгөөд, зарласан мөнгөний дүн нь зах зээлийг намжаахад хангалттай юм.
   БРИКС-ийн орнууд евро бүсийн байдлаар байр сууриа нэгтгэхээр тохиролцоо гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Каннд мэдэгдэв.  Францын энэ хотод “Их-20” дээд хэмжээний уулзалт нээгдэхийн өмнө БРИКС-ийн орнуудын тэргүүн нар олон улсын чуулганы асуудлыг хэлэлцэхээр уулзацгаав.Дараа нь ерөнхийлөгч Д.Медведев Хятадын дарга Ху Цзиньтаотай  уулзалт хийв.
    Грекийн ерөнхий сайд Папандреу асар их хүч хөдөлмөр гаргаж  ЕХ-ны нөхцөлөөр авсан тусламжийг эх орондоо бүх ард түмний санал асуулга явуулах замаар  Францын Канны “Их-20”  дээд хэмжээний уулзалтанд нэгэн гэнэтийн бэлэг бэлджээ. Хэрвээ эрх баригчид ард түмнээс төсвийг багасгах бодлого барихыг хүсвэл, энэхүү санал асуулга юугаар дуусах нь ойгомжтой.
     Грекийн Ерөнхий сайд Георгиос Папандреу мэдэгдэхдээ, 12-р сарын 4-нд европ маягийн бүх ард түмний санал асуулга тус улсад зохиогдоно гэж мэдэгдэв. Тэрээр, грекчүүд европын холбоонд үлдэх саналтай байна уу, гэсэн асуултанд  “тийм” гэсэн хариулт өгнө гэдэгт итгэлтэй байгаа аж.
    БНХАУ-ын ЕХ-нд үзүүлэх эдийн засгийн тусламж нь ЕХ-ны орнуудыг Бээжингийн санхүүгийн хараат  байдалд оруулахгүй. Энэ тухай ДХБ-ын тэргүүн  Паскаль Лами францын телевизийн БФМ сувагт өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв. Хэрвээ Хятад улс Европд туслахаар шийдсэн бол, тэр нь “хөрөнгө” оруулагчийн нэгэн адил байх болно гэж ДХБ-ын тэргүүн үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
5